Монголын зохиолчдын эвлэлийн “Болор цом” яруу найргийн 30 дахь удаагийн наадмын шилдгүүд тодорлоо. Энэ жилийн наадмын эцсийн шатанд 30 найрагчийн бүтээл тунаад байсан юм. УДЭТ-д болсон “Болор цом” наадмын тэргүүн байрын шагналыг яруу найрагч, “Өдрийн сонин”-ы сэтгүүлч Н.Гантулга хэмээх залуу “Уулсын сэтгэлгээний тэлэлт” шүлгээрээ хүртэж, Б.Мягмаржав, О.Цэнд-Аюуш, Б.Галсансүх, А.Төмөр-Очир нарын яруу найрагчид эхний таван байрт шалгарлаа.
Ангилал: Нийгэм
“Чамдаа”, “Уучил хайрт минь” зэрэг дуугаараа нэгэн үе залуусыг байлдан дагуулж, тухайн цаг үеийн жинхэнэ шилдэг хамтлаг байсан “Дижитал” эргэж нэгдээд удаагүй байна.
“Хүннү” гүрэн байгуулагдсаны 2222 жилийн ойд зориулан туурвисан зохиолч, сэтгүүлч Б.Цогнэмэхийн “Тэнгэрийн хүү” жүжгийг Б.Наранбаатар найруулагч найруулан тавьж олны дунд шуугиан тарьж чадсан. Тэгвэл энэ жүжгийг хүүхэлдэйн кино болгох гэж байгаа юм байна.
011 оны 7-р сараас хойш бүтэн жил дамнан бүтээж буй “Ану хатан” киноны уран бүтээлчдийн гэр бүлд өнөөдрийг хүртэл 6 хүүхэд мэндлээд байгаа гэнэ.
Нэгдүгээр сарын 18-нд нээлтээ хийх гэж буй “Шүүдэр” продакшны бүтээл “Ану хатан” түүхэн уран сайхны киноны “Исмэл” буюу сөрөг дүр Цөхүр увшид МУГЖ Г.Равдан тогложээ.
“Virtuoso” буюу гарамгай уран бүтээлчдийг нэг дор цуглуулж, шилдэг бүтээлээр нь үзэгчдийн сонор, мэлмийг мялаадаг гала тоглолт энэ сарын 19-нд СТӨ-нд болхоор болжээ. Уран бүтээлийн өндөр амжилт гаргаж, ур чадвараараа шалгарсан мэргэжлийн уран бүтээлчдийн нэгдсэн тоглолт 11 дэх жилдээ болж буй. Энэ удаагийн тоглолтод өмнөх жилүүдийнхээс илүү олон уран бүтээлч оролцохоороо онцлог бөгөөд энэ нь манай соёл, урлагийн салбар тэр хэмжээгээр гарамгай, авьяаслаг залуучуудаар эгнээгээ тэлж буйн илрэл юм.
Богд хааны лүндэнгээр “Их хүрээ”-г “Нийслэл хүрээ” болгон нэрлэсний 100 жилийн ойн ажлын хүрээнд нийслэлийн хэмжээнд “Хүрээ соёл” аяныг зарлаж шилдгүүдээ тодрууллаа.
“Болор цом” яруу найргийн 30 дахь удаагийн наадам өнөөдөр орой 18.00 цагт УДЭТеатрт болно. Наадамд шүлгээ уншихаар 34 яруу найрагч тунаж үлдээд буй юм.
Яруу найргийн “Болор цом” наадам 30 дахь жилдээ болох гэж буйг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж үе үеийн “Болор цом”-ын эздийг өнөөдөр хүндэтгэн хүлээж авч уулзлаа. Зохиолч, яруу найрагчдыг төлөөлж Д.Урианхай, Д.Цоодол, Ш.Бадарч, Т.Галсан, Д.Төрбат, Г.Мөнхцэцэг, Б.Ичинхорлоо, С.Галсансүх, Ш.Лхамноржмаа, Х.Чилаажав, Ж.Баяржаргал, Ц.Хулан, Х.Эрдэнэбаатар, Ц.Бавуудорж нар Монгол Улсын Ерөнхийлөгчид бараалхсан юм. МЗЭ-ийн 84 жилийн ой тохиохын өмнөх өдөр энэ уулзалт болсноороо онцлог байв.
Дуучин Жастин Бибер найз бүсгүй Селена Гоместоо хаягдсан тухай Showbiz Spy цахим хуудаст мэдээлжээ. “Тэр хоёр удаан хугацааны турш хамтдаа байсан.
