Ангилал: Нийгэм

“Хүннү” гүрэн байгуулагдсаны 2222 жилийн ойд зориулан туурвисан зохиолч, сэтгүүлч Б.Цогнэмэхийн “Тэнгэрийн хүү” жүжгийг Б.Наранбаатар найруулагч найруулан тавьж олны дунд шуугиан тарьж чадсан. Тэгвэл энэ жүжгийг хүүхэлдэйн кино болгох гэж байгаа юм байна.

“Virtuoso” буюу гарамгай уран бүтээлчдийг нэг дор цуглуулж, шилдэг бүтээлээр нь үзэгчдийн сонор, мэлмийг мялаадаг гала тоглолт энэ сарын 19-нд СТӨ-нд болхоор болжээ. Уран бүтээлийн өндөр амжилт гаргаж, ур чадвараараа шалгарсан мэргэжлийн уран бүтээлчдийн нэгдсэн тоглолт 11 дэх жилдээ болж буй. Энэ удаагийн тоглолтод өмнөх жилүүдийнхээс илүү олон уран бүтээлч оролцохоороо онцлог бөгөөд энэ нь манай соёл, урлагийн салбар тэр хэмжээгээр гарамгай, авьяаслаг залуучуудаар эгнээгээ тэлж буйн илрэл юм.

Яруу найргийн “Болор цом” наадам 30 дахь жилдээ болох гэж буйг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж үе үеийн “Болор цом”-ын эздийг өнөөдөр хүндэтгэн хүлээж авч уулзлаа. Зохиолч, яруу найрагчдыг төлөөлж Д.Урианхай, Д.Цоодол, Ш.Бадарч, Т.Галсан, Д.Төрбат, Г.Мөнхцэцэг, Б.Ичинхорлоо, С.Галсансүх, Ш.Лхамноржмаа, Х.Чилаажав, Ж.Баяржаргал, Ц.Хулан, Х.Эрдэнэбаатар, Ц.Бавуудорж нар Монгол Улсын Ерөнхийлөгчид бараалхсан юм. МЗЭ-ийн 84 жилийн ой тохиохын өмнөх өдөр энэ уулзалт болсноороо онцлог байв.

32 жилийн хүлээлтийг тайлж медаль авчирсан чөлөөт бөхийн анхны эмэгтэй тамирчин Лондонгийн Олимпийн чөлөөт бөхийн дэвжээнд эх орноо төлөөлсөн дэлхийн…