Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Нийгэм»“37-р точка” киног цахим орчинд тараасан этгээдэд эрүүгийн хэрэг нээжээ
Нийгэм

“37-р точка” киног цахим орчинд тараасан этгээдэд эрүүгийн хэрэг нээжээ

Урлаг Урлаг14/05/2020Шинэчлэгдсэн:20/02/2026Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Фантастик продакшний хамгийн сүүлийн бүтээл болох "37-р точка" олон ангит уран сайхны кино дэлгэцнээ гарч үзэгч олныг  байлдан дагуулсан билээ. 

Тус киноны оюуны өмчийг эзэмшиж буй Скайтел компанийн зүгээс Сүхбаатар дүүргийн цагдаагийн газарт цахим орчинд ззөвшөөрөлгүй тараасан этгээдүүдийн талаар гомдол гаргаснаар хууль зөрчсөн этгээдүүдийг олж тогтоон хууль хяналтын байгууллагад шилжүүлэн эрүүгийн хэрэг нээн шалгаж байна. Цахим орчинд уг бүтээлийн зөвшөөрөлгүй тараасан иргэд нь хууль, эрх зүйн мэдээлэлгүйгээс ийм үйлдэл гаргасан хэмээн тайлбар өгчээ. 

Сүүлийн үед цахим орчинд бусдын оюуны бүтээлийг санаатайгаар болон санамсаргүйгээр түгээж байгаа хууль бус үйлдэл маш ихээр гарах болсон. Нэг уран бүтээлийн ард асар олон хүний хөлс, хүч, хөдөлмөр, санхүү, цаг зав явж байдгийг залуус бид ойлгох хэрэгтэй.
Тухайн уран бүтээлийг зохиогчийн болон эрх эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр олон нийтэд түгээж байгаа үйлдэл нь Монгол улсад мөрдөгдөж байгаа "Эрүүгийн тухай хууль", Зохиогчийн эрх болон түүнд хамаарах эрхийн тухай хууль, "Зөрчлийн тухай хууль"-ийг зөрчиж байгаа хууль бус үйлдэл юм.

Иймд цахим орчинд бусдын оюуны өмчийн эрхтэй аливаа уран бүтээлийг түгээхгүй, шэйрлэхгүй байх, лайв видеогоор үзүүлэхгүй байхыг нийт залуустаа уриалж байна!!!

Эрүүгийн хуулийн 18 дугаар зүйлийн тусгай ангийн зүйл заалтыг дурдвал: 

 

18.17 дугаар зүйл.Зохиогчийн эрх болон түүнд хамаарах эрхийг зөрчих

1.Зохиогчийн эрх болон түүнд хамаарах эрхийг зөрчиж бараа, бүтээгдэхүүн үйлдвэрлэсэн, худалдсан, түгээсэн, улсын хилээр нэвтрүүлсний улмаас зохиогч, эрх эзэмшигчид их хэмжээний хохирол учруулсан бол дөрвөн зуун тавин нэгжээс таван мянга дөрвөн зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас нэг жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ.

2.Энэ гэмт хэргийг:

2.1.байнга тогтвортой үйлдсэн;

2.2.зохион байгуулалттай гэмт бүлэг үйлдсэн бол таван мянга дөрвөн зуун нэгжээс хорин долоон мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Нийгэм Урлаг

Төр, нийгмийн нэрт зүтгэлтэн С.Зоригийн хөшөөг буцаан байрлуулав

03/08/2026
Нийгэм Урлаг

Таван орны сурагчид Монгол орны түүх, соёлтой танилцав

31/07/2026
Нийгэм Урлаг

Монголын залуучууд олон улсын соёлын солилцоонд үндэсний өв соёлоо сурталчлав

30/07/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Энн Хэтэуэй “The Princess Diaries” киноны 25 жилийн ойгоор найруулагчаа дурсав

04/08/2026

Мадонна, Кайли Миноуг нарын хамтарсан уран бүтээл тун удахгүй сонсогчдод хүрнэ

04/08/2026

Инээдмийн жүжигчин Жимми Крикет 80 насандаа таалал төгсжээ

04/08/2026

Криштиану Роналду олон ангит кинонд дүр бүтээнэ

04/08/2026

Жүжигчин, найруулагч, зохиолч, хөгжимчин Билли Боб Торнтон 71 нас хүрлээ

04/08/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.