Ангилал: Нийгэм

3D хөшөө хийх гайхалтай материал хэмээн харжээ. Энэ санаагаа тэрээр “Осака Урлагийн Их Сургуульд” суралцаж байх үедээ олсон ба 3D анимэйшн чиглэлээр мэргэшихээр шийдсэн ажээ. Тэрээр ямар нэгэн бүтээл туурвиж эхлэх хэрэгтэй болох үед материал авах зардал хэрэгтэй болсон нь мэдээж юм.

“ЗААГ” – сонирхолтой нэр юм. Ийм нэртэй ном гараад удаагүй боловч анхаарал татаж, түгэн тархаж эргэцүүлж байгаа мэдээг дуулж мэдлээ. Зохиогч нь олны танилаас танил нэгэн. УИХ-д тасралтгүй дөрвөн удаа буюу 16 дахь жилийн гараандаа яваа эрхмийг танилгүй ч яахав. Гишүүн бүрийг танихгүй тал ч бас бий.

Монголын хэвлэл мэдээллийн салбарт өөрийн гэсэн өнгө төрхийг бий болгож, хил хязгааргүй интернет орчинд үйл ажиллагаа явуулж байгаа цахим сайтуудыг эгнээндээ нэгтгэсэн Монголын Сайтын Холбооноос Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдрийг тохиолдуулан Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэл, Глоб Интернэшнл төвтэй хамтран “Хэвлэл мэдээллийн ёс зүй ба эгэх хариуцлага” сэдэвт сургалтыг 2017 оны дөрөвдүгээр сарын 28-ны өдөр 09:00-18:00 цагт “Бишрэлт” зочид буудлын хурлын танхимд зохион байгуулах гэж байна.

“Дэлхийн оюуны өмчийн өдөр” тохиож буй энэ өдөр Нийслэлийн Соёл, урлагийн газраас Оюуны өмчийн хамтын удирдлагын байгууллагууд болох Монголын зохиолч, хөгжмийн зохиолч, нийтлэгчдийн нийгэмлэг /MOSCAP/, Монголын Дуу Бичлэг Бүтээгчдийн Үндэсний Тѳв /MCPP/ нартай хамтран ажиллах санамж бичиг зурлаа.

1940-өөд оны хүйтэн дайны үе ард хоцорч Монгол-Германы найрамдалт харилцааны илэрхийлэл болгон хоёр орны уран бүтээлчдийн хамтаар 1961 онд энэхүү киног бүтээсэн түүхтэй. Монгол ардын үлгэр домгоос сэдэвлэн зохиолч С.Эрдэнэ, Германы зохиолч Курт Бортфелд нар кино зохиолыг бичжээ. Хамтын бүтээл хэдий ч зохиолын үйл явдал дан монголчуудын амьдрал ахуй, соёлыг дэлгэн үзүүлсэн (Лусын хааны ахуйд л европ үлгэрийн шинж чанар багахан орсон нь бий) юм.

Монгол ухаан, ёс заншил, соёл уламжлалаа үгүйлэх болсон, хэт цахимжсан, мөн хэт технологжсон өнөө үед монгол сэтгэлтэй, түүнийгээ үр хойчдоо үлдээж яваа цөөхөн хүмүүсийн нэг бол С.Пүрэв баавай юм. Харин тэрээр түүнийгээ ил зарлаж, тунхаглаад байдаггүй, өгүүллэг, тууж, романдаа Монгол гэх зургаан үсэгний үнэ цэнэ, хөдөө нутгийн унаган байгаль, хүн ардын ахуй амьдралыг нүдэнд харагдаж, гарт баригдтал тэрлэх. Залуу бичигч бидний сэтгэлийн зовлон болсон зураглал, дүрслэлийг телевизийн камераар л харуулж байгаа юм шиг өнгөтөөр зураглах. Мөн түүнээс ч илүү ааг, амттай өгүүллэгүүдийг нь уншихад хэчнээн сайхан.

Элэг шилжүүлэн суулгах нэн шаардлагатай Л.Бүжинлхам охинд Улсын нэгдүгээр төв эмнэлэг, Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв, “Асан” эмнэлгийн мэс заслын багийнхан өнгөрсөн амралтын өдөр буюу дөрөвдүгээр сарын 22-ны өдөр охины ээжээс нь элэг шилжүүлэн суулгах мэс засал хийсэн юм. Энэхүү хүнд мэс засалд нийт 70 гаруй эмч нар 15 цагийн турш тасралтгүй ажиллаж, хагалгаа амжилттай болсон. Охины аав П.Лхагвасүрэнтэй уулзаж, ярилцлаа.

Италийн нийслэл Ром хотноо бүтэн долоо хоног үргэлжлэх Олон улсын “Дорно дахин” фестиваль /Festival dell’ Oriente/ үйл ажиллагаагаа эхэллээ. Энэхүү фестивальд Монголын “Хөх Монгол” хамтлаг оролцож, монгол гэр барьж, морин хуур, үндэсний дуу, бүжиг, уран нугаралтын тоглолт үзүүлэн улс орноо сурталчилж байгаа юм.