Ангилал: Нийгэм

Дуучин Лана Дэл Рэе болон The Weeknd нарын “Lust for Life” хэмээх шинэ уран бүтээл нь өчигдөр BBC радиогоор анх удаа цацагджээ. BBC-ийн радиогийн хөтлөгч: “Классик дуучин Ланагийн уянгалаг хоолой, The Weeknd-ийн орчин үеийн хэмнэлтэй ууссан нь гарцаагүй энэ зуны шилдэг уран бүтээл болох нь дамжиггүй” хэмээн хэлжээ. Залуу дуучдын шинэ уран бүтээл нь The Weeknd-ийн Starboy цомогт “Stargirl Interlude” хэмээх нэрээр орж байгаа аж.

Тулгар төрийн 2226, Их Монгол Улсын 811, Ардын хувьсгалын 96 жилийн ой, Үндэсний их баяр наадмыг зохион байгуулахад шаардагдах хөрөнгийг 2 тэрбум 107 сая төгрөгөөр баталж, Засгийн газрын нөөц сангаас гаргахыг Сангийн сайдад зөвшөөрчээ.

Жүжигчин Жонни Деппын шүтэн бишрэгчид Эмбер Хёрд түүнээс салах төлөвлөгөөгөө эртнээс бодож олоод, хэрэгжүүлсэн байна хэмээн сэжиглэх болов. Жүжигчин бүсгүй тэрбумтан, Тесла компанийг үндэслэгч Илон Масктай дотноссоны дараа хүмүүс ийм дүгнэлтэд хүрсэн байна. Жонни, Эмбер хоёр энэ оны нэгдүгээр сард хоёр тийш болсон ч жүжигчин эмэгтэй ээлжит эртэйгээ гэрлэхээр зэхэж байгаа аж.

Үндэсний контентийг чанартай хийж үзэгчдийн хүртээл болгодог “25 дугаар суваг” телевизийн бэлтгэн хүргэсэн “Улаанбаатарт нэг удаа”, “Тайгад нэг удаа” реалити шоу нэвтрүүлгийн үргэлжлэл болох Монгол болон Өвөр Монголын ахуй амьдрал, малчдын мал маллах арга ухаан, мал аж ахуй, зан заншил, нийгэм, соёлын ялгаа зэргийг харьцуулан харуулах “Ар, Өвөр Монголд нэг удаа” реалити шоу нэвтрүүлэг 4-р сарын 18-ны мягмар гарагаас эхлэн “25 дугаар суваг” телевизийн дэлгэцнээ гарах гэж байна.

“Дэлхийн мисс”-ийн тэмцээнд эх орноо төлөөлөн оролцсон мисс Т.Батцэцэг өмнөх миссүүдээс илүүрхэж, чансаагаа ахиулж чадсан гэдэг утгаараа ард түмнийхээ бахархал хүндлэлийг хүлээсэн нэгэн. Чухам энэ үеэс түүнийг олон нийт онцолж, хувийн амьдрал хийгээд хувьсгалын зүйлүүдээс сонирхох болсон.

Японы WedgeHoldings группээс зохион байгуулж буй “Азийн манга зургийн уралдаан”-ы Вьетнам дахь нээлтийн үйл ажиллагаанд Элчин сайд Д.Билэгдорж уригдан оролцож, үг хэлэв. Нээлтэд Вьетнамын ССАЖЯ-ны Дүрслэх урлаг, гэрэл зураг, үзэсгэлэнгийн газрын дэд дарга Чан Тхи Тху Донг, Япон Улсын ЭСЯ-ны Соёл, хэвлэл мэдээллийн хэлтсийн дарга Ёоко Аназава нар байлцав.

БНСУ дахь COPION ОУТББ-н Монгол дах албан ёсны салбар “Ирээдүйн Монгол” ТББ нь 2010 оноос одоог хүртэл БЗД-ийн 19-р хороонд байрлан алслагдсан хороодод амьдардаг айл өрхүүдэд харьяалал харгалзахгүй нийгмийн халамж, соёл боловсрол болон тусламжийн үйлчилгээг үзүүлсээр байгаа билээ. Түүнчлэн хүүхэд багачуудад эрх тэгш боловсрол олгон авъяас чадварыг хөгжүүлэх зорилготойгоор хичээлийн бус цагаар уран зураг, таеквондо, шатар, давтлагын анги /номын сан/, солонгос хэлний дугуйлангуудыг мэргэжлийн ур чадвартай багш нараар удирдуулан үнэ төлбөргүй, харьяалал харгалзахгүй хамруулан хичээллүүлж байна.