Ангилал: Нийгэм

Соёл Урлагийн Их Сургууль, Монголын Урлагийн Зөвлөл хамтран Монголын үндэсний соёл урлагийг гадаад дотоодод сурталчлах, наадмын соёлын үйлчилгээ, соёл урлагийн арга хэмжээг өргөжүүлэх зорилготой “Соёлын Наадам” нүүдэлчний соёл урлагийн наадмыг 2016 оны 7 сарын 11,12-нд Хүй Долоон Худагт ес дэх жилдээ зохион байгуулах гэж байна.

Наадмын амралт хаяанд тулсан энэ үед гэр бүлээрээ аялал зугаалга, салхинд гарах гэж байна уу? Аялал зугаалгадаа бэлдэж амжаагүй бас сэтгэлд тань нийцэхээр сонголттой газар таарахгүй байгаа бол “Компасс” аяны дэлгүүрийг зориорой.

Дэлхийн өвд бүртгэгдсэн Монгол ардын язгуур урлаг, ёс заншлыг театрын урлагтай хослуулан хүргэж буй анхны нүүдлийн гэр театр болох “Номадик” театр өчигдөр нээлтээ хийлээ. Тус театр нь уламжлалт нүүдлийн соёлыг харуулсан Монгол эсгий гэрт байрлаж ардын язгуур урлаг болоод Монголын ард түмний ахуйн зан үйл, ёс заншилийн төгс хослолыг театрын урлагаар дамжуулан дахин давтагдашгүй байдлаар хүргэж буй анхны нүүдлийн гэр театр бөгөөд Монгол ард түмний заавал үзэх, Монголыг зорисон жуулчдын зайлшгүй очих газрын нэг юм. Театрын нээлт тун өвөрмөц байдлаар зохиогдсон нь Монгол угсаатны бүлгийн нэг болох “Захчин” ардын хурим болж буй байдлаар нээлтээ хийсэн бөгөөд хуримын зан үйл болон түүнтэй хослох бусад зан үйлийг театрын урлагийн гайхалтай найруулгаар найруулж нээлтэнд ирсэн үзэгчдэд хүргэсэн юм.

Том жижиг алхах биш.
Зөв зүгт алхах л тун чухал

Хэдэн сарын өмнө “Вашингтон пост” сонины газар нэг туршилт явуулсан юм байна. Би интернэтээс үзсэн юм. Вашингтон хотын метронд нэг эр хийл тоглож зогсов. Хэдэн мянган хүн, хийлчийг үл анзааран хажуугаар нь өнгөрсөөр…

“Найрсаг Улаанбаатар” хөтөлбөрийн хүрээнд 07 дугаар сарын 10-ны өдөр Чингисийн талбайд тоглох “Учиртай гурван толгой” дуурийн гол дүрийн сонгон шалгаруулалтыг 06 дугаар сарын 30-ны өдөр Дуурь бүжгийн эрдмийн театрын тайзнаа зохион байгуулсан бөгөөд шалгаруулалтад нийт 15 уран бүтээлч өрсөлдөж, дараах уран бүтээлчид шалгарлаа. Үүнд:

“Арт” Мэргэжлийн уран бүтээлчдийн нэгдсэн үзэсгэлэнд гучин уран бүтээлчийн 60 гаруй бүтээлүүд тавигдсан. Энэхүү үзэсгэлэнгээс олон уран бүтээлчдийн өөр өөр арга техникээр бүтээгдсэн мэргэжлийн түвшиний бүтээлүүдийг үзэх боломжтой юм.

Энэ сарын 10-ны өдрийг хүртэл үргэлжлэх АСЕМ-ын дээд түвшний 11 дүгээр уулзалтын хүрээнд зохион байгуулж буй дагалдах есөн хурлуудын нэг”АСЕМ-ын Залуучуудын чуулган” өнөөдрөөс эхэлж байна. Тус чуулганы ерөнхий зохион байгуулагчаар ASEF буюу Ази, Европын сан, хамтран зохион байгуулагчаар Монголын Залуучуудын Холбоо, дэмжигч байгууллагаар Монгол Улсын Гадаад хэргийн яам ажиллаж байгаа аж.

Монгол Улсын төрийн далбааны өдрийг жил бүрийн долоодугаар сарын 10-ны өдөр тэмдэглэн өнгөрүүлдэг уламжлалтай. Найм дахь жилдээ тэмдэглэх уг баярт зориулан Зэвсэгт хүчний болон ХХЕГ, ОБЕГ, ШШГЕГ-ын 2000 гаруй албан хаагчид ёслолын жагсаалд жагсахаар бэлтгэлээ базааж байна.