Ангилал: Нийгэм

Тулгар төрийн 2225 жил, Их монгол улс 810 жил, Тусгаар тогтнолын 105, Ардын хувьсгалын 95 жилийн Үндсэсний их баяр наадмын нээлт, хаалтыг ТС Найруулагч Н.Наранбаатар найруулж, УДЭТ-ын хамт олон зохион байгуулан ажиллаж байгаа билээ. Наадмын бэлтгэл, сургуулилт нийт 1500 гаруй хүний бүрэлдэхүүнтэйгээр амжилттай үргэлжилж байна. Нээлт эхлэхэд 6 хоног үлдлээ.

Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны Хурдан морины салбар хорооны удирдлагууд өчигдөр мэдээлэл хийлээ. Наадмын үеэр Хүүхдийн төлөө үндэсний газар, Хурдан морины салбар хороотой хамтран морь унаач хүүхдийн аюулгүй байдлыг хангахаар 31 мэргэжилтэн хяналт тавьж ажиллах юм байна. Мөн Хүүхдийн төлөө үндэсний газар, Монголын морин спортын уяачдын холбоо хамтран гаргасан стандартын дагуу унаач хүүхдүүдийн хөдөлмөр хамгааллын аюулгүй байдлыг хангуулах талаар анхааран ажиллаж, эцэг, эхээс нь зөвшөөрөл авсан, даатгалтай хүүхдүүдээр хурдан морь унуулахаар болжээ.

УДБЭТеатрын балетын гоцлол жүжигчид БНСУ-д болсон Олон улсын А зэрэглэлийн балетын тэмцээнд амжилттай оролцож 35 жил хүртээгүй байсан томоохон тэмцээний медалийг хүртсэн амжилтыг гаргалаа. Тэд эх орондоо ирсэн байна. Есдэх удаагаа зохион байгуулагдсан тус уралдаанд дэлхийн 20 гаруй орны бүжигчид авьяасаа сорьсон юм.

Зун бол тэр чигтээ амралт бус завгүй хэмнэлээ эвдэн бусдаас нэг шатаар ахих боломжийг авчирдагаараанэн таатай билээ. Энэ үеийг ашиглан зурагтын удирдлага, ухаалаг төхөөрөмжүүдээс түр ч болов холдон өөртөө цаг зав гаргаарай.

Монсудар хэвлэлийн газар болон “Интерном” номын их дэлгүүртэй хамтран зохион байгуулж буй “Зуныг номтой өнгөрүүлцгээе” уриатай үйл ажиллагаа амжилттай боллоо.

Эцэг эхчүүд хүүхдүүдтэйгээ цагийг үр бүтээлтэй, хөгжилтэй өнгөрүүлэхэд зориулан “Зуныг номтой өнгөрүүлцгээе” өдөрлөгөө ням гарагт Соманг Плаза дахь “Интерном” номын дэлгүүрийн салбар дээр зохион байгуулав.

Монгол Улсын нам, төрийн нэрт зүтгэлтэн, Монгол Улсын баатар, хөдөлмөрийн баатар, маршал Юмжаагийн Цэдэнбалын мэндэлсэний 100 жилийн ой тохиож байна. Ю.Цэдэнбал 1916 оны 9-р сарын 17-нд Үнэн Зоригт Хан аймгийн Зоригт хошуунд (Одоогийн Увс аймгийн Давст суманд) төржээ. Ю.Цэдэнбал Монголын төр Засгийг 44 жил удирдсан XX зууны манлай удирдагч байсан нь булавч бултайх цагийн өнгөн дээр бид амьдарч байна. Эх орны дайны жилүүд болон Монголын хамгийн үсрэнгүй хөгжлийн үе-их бүтээн байгуулалтын он жилүүд Ю.Цэдэнбал үйл ажиллагаатай салшгүй холбоотойг шаргал түүхийн хуудас улам бүр тодрон гэрчилсээр байх билээ. Ингээд Ю.Цэдэнбалын Академиас түүний 100 насны ойд зориулсан “Ю.Цэдэнбал-Монгол орон” шүлэг яруу найраг, уран бичлэгийн уралдаан зарлаж байна.

“Сайн үйлсийн элч” Оюутан мисс 2016 тэмцээн үргэлжилсээр байна. Гоо сайхнаар дамжуулан нийгмийн хариуцлагыг оюутан залууст ухамсарлуулж, эерэг хандлагыг бий болгох, харьцааны ёс зүйг оюутнуудад уриалах, багаар ажиллах чадварт залуусыг чиглүүлэх, байгаль эх дэлхийгээ хайрлах үзэлтэй болгох зорилтуудыг тавин ажиллаж байна. Тэмцээнийг олон улсын түвшинд анх удаагаа зохион байгуулахаар төлөвлөж төслийн шилдэг оролцогчидийг “МАНЖУУРЫН МИСС 2016”, Тэргүүн мисс “ДЭЛХИЙН ОЮУТАН МИСС 2016” –д оролцуулахаар бэлтгэж байна.

МҮОНТ-ийн 1-р сувгаар 2014 оны Хятадын хамгийн олон үзэгчтэй кино “Бээжингийн залуус” олон ангит кино гарч эхэллээ.
Энэ нь БНХАУ-ын дарга Си Зиньпин Монгол улсад айлчлал хийх үеэрээ хоёр улсын соёлын харилцааг хөгжүүлэх зорилгоор Хятадын олон ангит киног Монголын Үндэсний телевизээр гаргах тохиролцоонд хүрсэнтэй холбоотой гарч буй анхны кино аж.

Жил бүрийн наадмаар уламжлал болон зохион байгуулагддаг “Оддын бэсрэг наадам” энэ жил өнгөтэй сайхан болж зохион байгуулагдлаа. Ард түмнээ баярлуулах гээд тун зав муутай байдаг урлагийнхны маань жилдээ ганц цугларч баярладаг баяр нь “Оддын бэсрэг наадам” юм. Энэ жилийн наадмыг наадмыг “Сүлд” чуулгатай хамтран зохион байгуулж “Сүүж-Уул”-ын энгэрт боллоо.

Тулгар төрийн 2225, Их Монгол Улсын 810, Ардын хувьсгалын 95 жилийн ой, Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны ээлжит хурал өнөөдөр болж, баяр наадмын бэлтгэл ажлын талаар мэдээлэл сонсч, салбар хороодын ажлын явцтай танилцлаа.