Монголын үндэсний язгуур урлагийн “Алтай” хамтлаг энэ сарын 22-нд Улсын Драмын Эрдмийн Театрт Монголчууддаа зориулан тоглох гэж байна. Анх “Өвгөдийн захиас”хэмээх уран бүтээлийг гаргаж, энэхүү бүтээл нь цахим ертөнцөд хандалтаараа тэргүүлж байсан бол хамгийн сүүлд Халимагийн алдарт туульч Цагаан-замын дуулсан “Ээж минь” дууг найруулан уран бүтээлдээ тоглож байгаа бөгөөд уг бүтээл нь мөн л хандалтаараа тэргүүлсээр байгаа нь тус хамтлагийн жансааг харуулж буй юм.
Ангилал: Нийгэм
МУСТА Л.Сөрөлт, МУСТА А.Түмэн-Өлзий нар “Хайрын тэнгэр диваажин” тоглолтоо “Эх үрсийн баяр”-т зориулан 5 дугаар сарын 23-ны өдөр “Монгол бөхийн өргөө”-нд зохион байгуулах гэж байгаа билээ. Тус тоглолтын хэвлэлийн хурал өнөөдөр “Монгол ньюс” мэдээллийн төвд 12:00 цагаас болох гэж байна.
Орландо Блум болон Кэти Перри нарын дурлалын түүх тэдний хэлж ярьж буй үйл хөдлөлөөс тодхон харагдаж байна. Саяхан сэтгүүлчид жүжигчин Орландо Блумыг дуучин Селена Гомесын хамт Лас-Вегаст явж байхыг анзаарчээ. Тэд нэгэн шөнийн цэнгээний газарт байсан аж.
ФИФА-гийн их хурал тус байгууллагын шинэ ерөнхий нарийн бичгийн даргыг зярлажээ.Фатма Самура гэдэг эмэгтэй Олон улсын хөлбөмбөгийн холбооны шуурхай удирдлагыг хэрэгжүүлэх болно.
Олимпод оролцох баг тамирчдадаа дэмжлэг үзүүлэх, хандив цуглуулах зорилготойгоор Монгол Улсын Ерөнхий сайдын нэрэмжит, Олимпийн хөгжлийг дэмжих сангийн цомын аян орон даяар үргэлжилж байгаа билээ. Тус аянд монгол поп опера “Увертюра” хамтлаг уран бүтээлээрээ нэгджээ.
Морин хуур, хөөмий, цуур, хэнгэрэг, товшуур, бий бийлгээ, дуу, “ориг” задгай хоолой, “Өвгөдийн захиас”, “Ширээ нуур”, “Монгол Санта”, сүүлийн үед Халимагийн алдарт дуучин Цагаанзамын монгол туургатанд түгээсэн “Ээжийн тухай дуу” нэмэгдсэн. Энэ бол язгуур урлагийн “Алтай” хамтлаг.
Каннын кино наадамд оддын зүүсэн ээмэг, бөгж, бугуйвч
Аз жаргалыг хүн бүр өөр өөрийнхөөрөө тодорхойлдог. Хүмүүс бид аз жаргалыг өчүүхэн жижиг зүйлсээс ч мэдэрч болдгийг мартаж, өөрт байгаа зүйлийн үнэ цэнийг мэдрэхгүй байх нь олон.
“Найрсаг Улаанбаатар” хөтөлбөрийн хүрээнд Улаанбаатар Вена хотуудын соёлын хамтын ажиллагааны нэг томоохон арга хэмжээ болох “Венийн үдэш” цэнгүүнийг уламжлал ёсоор Чингисийн талбайд зургадугаар сарын 11-ндзохион байгуулах гэж байна.
Энэ сарын 9-нд Бээжин хотноо олон улсын ардын хөгжмийн “World Music Series best of Asia” наадам болж өндөрлөлөө. “Азийн шилдэг хөгжим” уриатайгаар зохион байгуулагдсан эл наадамд Улсын Филармонийн морин хуурын чуулга оролцоод иржээ
