Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Кино»Зое Салдана энэ өдөр 48 нас хүрч байна
Кино

Зое Салдана энэ өдөр 48 нас хүрч байна

Урлаг Урлаг19/06/2026Шинэчлэгдсэн:19/06/2026Сэтгэгдэл байхгүй1 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

“Галактикийн хамгаалагчид”, “Аватар”, “Карибын тэнгисийн дээрэмчид” зэрэг кинонуудаараа дэлхийн дахинаа алдаршсан жүжигчин Зое Салдана өнөөдөр 48 нас хүрч байна. Зое Ядира Салданья-Перего нь 1978 оны энэ өдөр буюу зургаадугаар сарын 19-нд АНУ-ын Нью-Жерси мужид төржээ.

Бүжигчин мэргэжлээр суралцсан Зое Салдан жүжигчний гараа 1999 онд “Law and Order” киноны туслах дүрээр эхлүүлжээ. Харин түүний дэлгэцнээ бүтээсэн анхны киноны дүр нь “Centre Stage” (2000) киноны балетын бүжигчний дүр байв.

Дуучин Бритни Спирстэй хамт “Crossroads” (2002) кинонд тоглосноор тэрбээр үзэгчдэд илүү танигдаж, “Pirates of the Caribbean: The Curse of the Black Pearl” (2003) кинонд тоглосноор жүжигчний хувьд хүлээн зөвшөөрөгдсөн юм.

Тэрбээр амжилтын замналаа “Star Trek” киноны шинэчилсэн цувралд (2009–2016) Ньота Ухура, Жеймс Камероны “Avatar” киноны бүх ангид (2009 оноос өнөөг хүртэл) Нейтири, “Guardians of the Galaxy” (2014) тэргүүтэй “Marvel” кино ертөнцийн таван кинонд Гаморын дүр гэхчилэн 80 шахам уран бүтээлд дүр бүтээснээрээ улам бататгасаар байна.

Зое Салдана өдгөө дэлхийн түүхэн дэх хамгийн өндөр орлоготой гол дүрийн жүжигчин бөгөөд тэрбээр “Оскар” буюу Академийн шагнал, BAFTA шагнал, Шүүмжлэгчдийн нэрэмжит шагнал, “Алтан бөмбөрцөг” шагнал, SAG шагнал, Каннын кино наадмын шагнал зэрэг олон шагнал хүртээд буй.

“Time” сэтгүүлээс түүнийг 2023, 2026 онуудад дэлхийн хамгийн нөлөө бүхий 100 хүний ​​нэгээр нэрлэжээ.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Кино Урлаг

“Амьдралын 20 судас” бүтээлээр говийн усны асуудлыг хөнджээ

10/09/2026
Кино Урлаг

“Musk” баримтат кино Венецийн олон улсын кино наадамд дэлхийн нээлтээ хийлээ

09/09/2026
Кино Урлаг

Хью Грант 66 нас хүрлээ

09/09/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Францын Ривьера дахь музейгээс Ренуарын зургууд алдагджээ

10/09/2026

Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэж цэцэг өргөв

10/09/2026

Дэлхийн нүүдэлчдийн VI наадмын этно хөгжмийн наадамд дуучин Б.Одмандах үзэгчдийн хүндэтгэлийн тэргүүн байрт шалгарлаа

10/09/2026

Санкт Петербургт зорчсон тэмдэглэл: Хааны тайзанд хаан суусан нь

10/09/2026

Г.Ариунбаатар 2026 оны намар Италийн Парма, Турин, Кальяри, Германы Берлин хотын нэр хүндтэй дуурийн театруудад тоглоно

10/09/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.