Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Нийгэм»“Хамгийн онцгой бэлэг” гэрэл зургийн үзэсгэлэн дэлгэгдэнэ
Нийгэм

“Хамгийн онцгой бэлэг” гэрэл зургийн үзэсгэлэн дэлгэгдэнэ

Урлаг Урлаг14/03/2016Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
db1f18b2b8457a6a10ef5e595b041e7c290220161315034634369562016-03-02-09-20[www.urlag.mn]5420314442016-03-14-09-39[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Дауны хам шинжийг олон нийтэд зөвөөр таниулах гэсэн монгол эцэг эхчүүдийн санаачлагыг НҮБ-ын дэргэдэх "Дэлхийн Дауны Холбоо" сайшаан дэмжлээ.

Онцгой хувь заяатай эдгээр хүүхдүүдийн эрхийн асуудлыг хөндөх зорилгоор даунтай монгол хүүхдүүдийн эцэг эхчүүд санаачлан 3-р сарыг “Дауныг зөв таниулах сар” болгон зарлах болжээ. Энэ хүрээнд сарын турш мэдээллийн аян, нөлөөллийн ажлыг хийх юм. НҮБ-ын Ерөнхий Ассамблейгаас 3-р сарын 21-ныг Дауны Хам Шинжийг олон нийтэд таниулах Дэлхийн Өдөр болгон зарласан байдаг. 

Монголд төдийгүй дэлхий нийтэд түгээмэл тархсан буруу ойлголт, үг хэллэгээс үүдэн дөнгөж төрсөн цаг мөчөөсөө эхлэн энэ хүүхдүүд, тэдний гэр бүлийнхэн ялгаварлан гадуурхалтад өртөж, нүд үзүүрлэгдэн, үл ойлголцсоны улмаас эцэг эх нь салах зэрэг олон асуудал бэрхшээл тулгардаг нь үнэн. Үүний улмаас даунтай хүүхдүүд амьдрах, хамгаалуулах, сурч хөгжих, нийгэмдээ оролцоотой идэвхтэй байх зэрэг НҮБ-ын Хүүхдийн Эрхийн Конвенцоор тунхаглагдсан үндсэн эрхээ эдэлж чадахгүй өсөж, цаашлаад амьдралынхаа туршид гэртээ нуугдахад хүрдэг ажээ.          

Нийгэмд тархсан түгээмэл буруу ойлголт, хэллэгийг залруулахад чиглэсэн аяны хүрээнд "Дэлхийн Дауны Холбоо"-ноос гаргасан "Дауны талаар юу гэж хэлж БОЛОХ, юу гэж хэлж БОЛОХГҮЙ   ВЭ?" гэсэн уриалгыг олон нийтэд таниулахаар зорьж байна. Монгол аав, ээжүүдийн санаачилсан нөлөөллийн аяны зорилго, агуулгыг  "Дэлхийн Дауны Холбоо" сайшаан баталж, анхааралтай ажиглаж байгаа бөгөөд Дэлхийн дауны өдөрт зориулсан сайтдаа монголд өрнөх мэдээллийг байршуулжээ / https://worlddownsyndromeday.org/asia /. Сарын турш олон үйл ажиллагаа төлөвлөгдсөн бөгөөд Дэлхийн Дауны өдрийг угтан нас насны төлөөлөл болсон даунтай хүүхдүүдийн гэрэл зургаар "20+1=ОНЦГОЙ БЭЛЭГ" үзэсгэлэнг 3-р сарын 22-нд "Blue Mon" арт галарейд гаргах юм.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Нийгэм Урлаг

Уран бүтээлчдэд бүдүүлэг, садар самуун үг хэллэгийг олон нийтэд түгээхээс татгалзахыг зөвлөлөө

18/03/2026
Нийгэм Урлаг

Монгол, Хятад орны хоолны соёлыг таниулав

13/03/2026
Нийгэм Урлаг

Ж.Батмөнх агсны хөшөөнд цэцэг өргөж, хүндэтгэл үзүүллээ

10/03/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Зураач Ө.Гандуламын “Нуугдсан цэцэгс” үзэсгэлэн энэ сарын 24-нд өндөрлөнө

18/03/2026

Уран бүтээлчдэд бүдүүлэг, садар самуун үг хэллэгийг олон нийтэд түгээхээс татгалзахыг зөвлөлөө

18/03/2026

Унших соёлыг өвлүүлэгч, дэлгэрүүлэгч цэцэрлэгүүдийг шалгаруулав

18/03/2026

13 үе дамжсан товшуур хөгжим

18/03/2026

Дрис Ван Нотеноор овоглох гар урлалыг дэмжих сан байгуулна

17/03/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.