Ангилал: Нийгэм

Төр улсын бүрэн бүтэн байдал, алтан ургийн ариун цусны төлөө өөрийгөө ч үл хайрлан хүслээ хориглож тэмцэх Арчугт хааны тухай өгүүлдэг “Тамгагүй төр” түүхэн жүжиг энэ сарын 30, 31, хоёрдугаар сарын 1-ний өдрүүдэд УДЭТ-ын тайзнаа тоглогдох гэж байна

Дэлхийн алдарт Dj Trentino тун удахгүй эх оронд минь ирэх гэж байгаа билээ
Шилдэгийн шилдэг DJ Trentino n Монголын бахархалт хөөмийн урлагыг дэлхийд сурталчилан өөрийн гайхалтай тоглолтын үеэр хамтран тоглохоо мэдэгдсэн.
Үзүүлбэр бүр нь олныг гайхшируулах Dj Trentino нь нэгэн нууцаа задаллаа.

Монголын уламжлалт соёл, түүх, зан заншлыг өвлүүлэх, өв соёлоо хадгалж хамгаалах, үндэсний соёлоор бахархах үзлээр хүүхэд залуучуудыг хүмүүжүүлэх, монгол уран бүтээлчдийн өрсөлдөх чадварыг дээшлүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулж, Монгол уран бүтээлийг радио, телевиз, цахим орчин, киноны зах зээлд нэмэгдүүлэх зорилготойгоор өнгөрөгч онд “Монгол уран бүтээл” үндэсний хөтөлбөлийг засгийн газраас баталсан билээ.

Үргэлж этгээд сонин үйлдлээрээ сонсогчдынхоо анхаарлыг татаж байдаг дуучин Майли Сайрус цээж нүцгэн зургаа инстаграмм хуудаснаа байршуулж шуугиан тарьж байсан билээ. Тэгвэл саяхан түүний бас нэгэн зурагнууд олон нийтэд тараад байгаа нь далайн эрэг дээр өөрийн найз залуу болох Шварценегерийн хүү Патрик Шварценегертэй хамт хагас нүцгэн байдалтай сэлж байгаа зурагнууд нь цацагдсан байна.

Дуучин Д.Эрдэнэцэцэгийн олны хүртээл болгосон “Учралын эгшиг” дууг дахин эгшиглүүлж, олны сонорыг мялааж яваа залуу дуучин Э.Болор-Уянга бие даасан тоглолтоо энэ сарын 30-нд “River sounds” амьд хөгжмийн клубт зохион байгуулахаар төлөвлөжээ. Дуучин маань тоглолтоороо 28 жил олны дунд эгшиглэсэн “Учралын эгшиг” дуунд хүндэтгэл үзүүлэхийн сацуу шинэ уран бүтээлүүдээ танилцуулж, сонсогчидтойгоо нэг оройг өнгөрүүлэх юм.

Монголын Залуучуудын Холбоо 2015 онд залуусаа “Бүтээе” уриан дор бүхий л ажлаа зохион байгуулахаар болсон бөгөөд сар бүрийг өөрийн нэршилтэй болгож тодорхой асуудалд үйл ажиллагаагаа чиглүүлэн ажиллаж байна. Хоёрдугаар сарыг “Хайрын сар” болгон зарлаж үүнийхээ хүрээнд Залуу хүн бүр гэр бүл, найз нөхөд, хамт олноо хайрлан хүндэтгэх, үерхэл нөхөрлөл, хайр сэтгэлээ бататган, үнэ цэнээ эрхэмлэх мөн Монгол үндэсний ёс уламжлал, өв соёлоо хүндэтгэж, өтгөс нялхсыг хайрлан энэрэх зэрэг ёс суртахууны зөв хандлагыг илэрхийлэхэд чиглэсэн олон талт үйл ажиллагаануудыг зохион байгуулах юм.

Нэг тэрбум доллараас илүү хөрөнгө оруулалт шаардсан, мөн төслийн байршил, дэд бүтцийн хувьд шийдэл шаардсан төслийг Мегатөсөл гэж тодорхойлдог байна. Том хөрөнгө оруулалт шаардаж, хүнд нөхцөлд хэрэгждэг учраас Мегатөслийг “Шил”-тэй зүйрлэх нь бий. Тийм ч учраас дэлхий дээр хэрэгжиж буй Мегатөслүүдийн 2/3 нь бүтэлгүйтдэг байна.

Унгарын иргэн, дипломатч Л.Кадар тус улсад ажиллаж буй Монголын элчин сайдын яаманд нэрт туульч Увхийн Батын хайлсан “Бум Эрдэнэ”, “Далайн шар бодон”, “Түшээт хааны хөвгүүн Хүлэг-Эрдэнэ” гэдэг гурван туулийн бичлэгийг хүлээлгэн өгчээ. Уг бичлэгийг Шинжлэх ухааны академийн Хэл зохиолын хүрээлэнгийн Дуун ухааны сан хөмрөгт хүлээлгэн өгөх ёслол өнөөдөр 12 цагт болох ажээ.

Энэ жил 62 дахь удаагаа зохион байгуулагдаж байгаа “Ертөнцийн сайхан бүсгүй-2014” наадамд нийт 88 орны сайхан бүсгүйчүүд оролцсоноос энэ жилийн ертөнцийн миссээр Колумб улсын мисс үзэсгэлэнт Паулина Вега тэргүүн байрыг эзэлжээ. Тэрээр 1993 онд Колумб улсад төрсөн ба Боготагийн их сургуулийн оюутан гэнэ