Ангилал: Нийгэм

Монголын Залуучуудын Холбоо, Монголын найрал дууны уран бүтээлчдийн холбоо болон “Гэгээ” продакшн хамтран Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж буй “Сонгодог урлаг- II”хөтөлбөрийг дэмжиж дэлхийн сонгодог ба үндэсний, орчин үеийн хэлбэрүүдийг нэгтгэсэн, дуулах урлагийн нэн шинэ төрөл болох найрал дууны урлагийг оюутан залуусын дунд хөгжүүлэх “Акапелла” төслийг хэрэгжүүлэхээр боллоо.

Монголын орчин цагийн хөгжмийн тулгын чулууг тавилцаж ард түмнийхээ урлан ургуулах их авьяас билгээр бүтсэн олон зууны хөгжмийн хөгжлийн уламжлалыг өрнө дахины соёл иргэншлийн гол ололт болсон “сонгомол” хөгжмийн дэвшилтэй холбож монголын хөгжмийн урлагийн түүхэнд шинэ хуудас нээсэн Л.Мөрдорж, Б.Дамдинсүрэн, С.Гончигсумлаа, Э.Чойдог, Ж.Чулуун, Ц.Намсрайжав зэрэг хөгжмийн зүтгэлтнүүдийн Симфони найрал хөгжимд зориулан бүтээсэн шилдэг бүтээлийн дээжээс толилуулах “Сонгодог хөгжмийн концерт” улсын филармоний концертийн танхимд маргааш буюу 01-р сарын 29-ний 19.00 цагт болох гэж байна.

Монголын Залуучуудын Холбоо, Монголын найрал дууны уран бүтээлчдийн холбоо болон “Гэгээ” продакшн хамтран Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж буй “Сонгодог урлаг- II”хөтөлбөрийг дэмжиж дэлхийн сонгодог ба үндэсний, орчин үеийн хэлбэрүүдийг нэгтгэсэн, дуулах урлагийн нэн шинэ төрөл болох найрал дууны урлагийг оюутан залуусын дунд хөгжүүлэх “Акапелла” төслийг хэрэгжүүлэхээр боллоо

Монголын орчин цагийн хөгжмийн тулгын чулууг тавилцаж ард түмнийхээ урлан ургуулах их авьяас билгээр бүтсэн олон зууны хөгжмийн хөгжлийн уламжлалыг өрнө дахины соёл иргэншлийн гол ололт болсон “сонгомол” хөгжмийн дэвшилтэй холбож монголын хөгжмийн урлагийн түүхэнд шинэ хуудас нээсэн Л.Мөрдорж, Б.Дамдинсүрэн, С.Гончигсумлаа, Э.Чойдог, Ж.Чулуун, Ц.Намсрайжав зэрэг хөгжмийн зүтгэлтнүүдийн Симфони найрал хөгжимд зориулан бүтээсэн шилдэг бүтээлийн дээжээс толилуулах “Сонгодог хөгжмийн концерт” улсын филармоний концертийн танхимд маргааш буюу 01-р сарын 29-ний 19.00 цагт болох гэж байна.

Багачуудын үзэх дуртай “Үзэсгэлэнт гүнж ба Жонон” хүүхэлдэйн кино удахгүй кино болог үзэгчдэд хүрэхнээ. Тус киноны найруулагчаар “Twilight” болон “Gods and Monsters” кино найруулж байсан Билл Кондон ажиллах гэнэ. Харин гол дүрийн жүжигчнээр алдарт жүжигчин Emma vatson тоглохоор болсон байна.

Аж үйлдвэрийн яам, Хүнс хөдөө аж ахуйн яам, Нийслэлийн Засаг даргын Тамгын газартай хамтран жил бүр зохион байгуулдаг “Монголд үйлдвэрлэв” үзэсгэлэн худалдааны нээлт өнөөдөр боллоо.

Энэ жилийн олон улсын Манга уралдаанд 60 гаруй орны 300 орчим бүтээл өрсөлдсөнөөс “Нүүдлийн зурган өгүүлэмж” сангийн тэргүүн, хүүхдийн зурган номын зохиолч, зураач Н.Эрдэнэбаярын бүтээл “Бумбардай Аргалд явсан нь” хүүхдийн зурган ном Гранпри шагнал хүртсэн байна. Тус уралдаан нь дэлхий дахинд түгсэн манга, комиксийн соёл, урлагаар дамжуулан олон улс хоорондын харилцаа, харилцан ойлголцлыг өргөжүүлэн хөгжүүлэх зорилготой Япон улсын гадаад хэргийн яамнаас зохион байгуулдаг тус салбарын томоохон арга хэмжээ юм. Шагналыг хоёрдугаар сарын 12-нд Японы Токио хотод Япон улсын гадаад хэргийн сайдаас гардаж авах юм байна. Мөн энэ үеэр Японы хуучин нийслэл болох Киото хотын Манга музейд “Бумбардай” зурган ном тавигдах аж

Энэ сарын 23-ны өдөр Монголын хошин урлагт нөхөж болошгүй эмгэнэлт үйл явдал тохиосон нь “Шинэ үе” продакшны жүжигчид аялан тоглолтоор явж байх үедээ осолдож жүжигчин Т.Билгүүн газар дээрээ нас барж, 2 жүжигчин хүнд хөнгөн бэртэл авсан явдал билээ. Тэгвэл Монголын урлагт өөрийн гэсэн өнгө төрхийг тодорхойлоод байсан талийгаачийг эцсийн замд нь үдэх ажил болж өнгөрлөө.

“Камертон-2″ шоунаас авьяаслаг уран бүтээлчид цөөнгүй төрөн гарсан. Тэдний тэргүүн эгнээг өнгөлж яваа залуус бол “Бид-4” хамтлагийнхан. Тус хамтлаг өнгөрсөн онд шинэ цомгоо өлгийдөн авч сонсогчдынхоо сонорыг мялаасан билээ. Хамтлагийн хөдөлмөрч залуус маань шинэ оны анхны клипээ хүргэхээр тун завгүй байгаа гэнэ.

Ирэх сард буюу гэгээн хайрын өдрөөр Оросын суут хөгжмийн зохиолч П.И.Чайковскийн “Хунт нуур” балет Улсын дуурь бүжгийн эрдмийн театрын тайзнаа тоглогдох гэж байна. Гурван бүлэг дөрвөн үзэгдэл бүхий энэхүү балетыг анх 1877 оны хоёрдугаар сарын 20-нд Москвагийн Их театрт тоглож байжээ. “Хунт нуур” балет нь хөгжмийн зохиолч П.И.Чайковскийн балетын анхны бүтээл бөгөөд манай тайзнаа анх 1975 оны зургадугаар сарын 28-нд тоглож байсан.