Ангилал: Уртын дуу

Монголын рок поп урлагт өөрсдийн гэсэн байр сууриа аль хэдийнээ эзэлж, хамтлагийнхаа нэрийг тунхагласан “хөвгүүд”-ийн хамтлаг бол “Камертон”. Тэд өөрсдийн залгамж халаагаа бэлдэж, шинэлэг өнгө, аясыг рок поп урлагт төрүүлэх зорилготойгоор “Камертон-2” шоуг зохион байгуулсан.

“Хурд” хамтлагийнхан фэнүүддээ нэгэн гэнэтийн бэлэг задлав. Тэд хамтлагийнхаа 20 жилийн ойгоо гадаадад байгаа монголчуудтай хуваалцаад ирсэн бөгөөд долдугаар сарын 10-нд “Мишээл экспо”-д “Best hits of Hurd show concert”-оо 19.00 цагт хийхээр бэлтгэлдээ оржээ.

Залуусын хамгийн ихээр сонсох дуртай дуучдын нэг, Vanquish хамтлагийн дуучин Дандийд золгүй явдал тохиолджээ. Тэрбээр өчигдөр Солонгос улсад нэмэлтээр хэвлүүлсэн 300 ширхэг “Хувьцаа” цомгоо аваад, шөнө “Чингис хаан” нисэх онгоцны буудалд газардаад байхад нь үл таних бүлэг хүмүүс дээрэмдэхийг завдсан байна.

Ногоон байгууламжийн байгалийн үнэр, усан оргилуурын чийгтэй сүлэлдэж үнэртээд, шинэ үеийн залуу дуучид аялгуу эгшгээр орчныг хөглөөд та бидний цуглах газрыг нийгмийн бухимдал, ажлын стресснээс өөр гаригт авчирсан мэт тусгаарлах нэгэн сайхан оройг Б.Явуухулангийн цэцэрлэгт хүрээлэнд цогцлоохоор бэлтгэл ажил хангагдаж байна.

Энэ жилийн улсын баяр наадмын түрүү бөхөд Японы “Тоёото” корпораци автомашин олгохоор болсон тухай Баяр наадмыг зохион байгуулах хорооноос мэдээллээ.

Тэд түрүү бөхийн шагнал болох автомашиныг ирэх долоодугаар сарын 13-нд Уяачдын наадмаар эсвэл “Дээлтэй монгол” арга хэмжээний үеэр гардуулах юм байна. Учир нь долоодугаар сарын 12-нд түрүүлсэн бөх төрийнхөө шагналыг гардан авдаг бөгөөд тэрхүү шагналтай давхцуулахгүй байхаар төлөвлөжээ.

“Их хүрээ” уран бүтээлийн нэгдэл ирэх намар “Андууд” уран сайхны киноны ажилдаа орох гэнэ. Уг кинонд Монгол, Тува, Казахстан, Халимаг, БНХАУ-ын Уйгар орны уран бүтээлчид хамтран ажиллах юм байна. 7-р сарын 10-аас 15-ны хооронд дөрвөн улсын уран бүтээлчид манай улсад ирж кино зохиолын талаар санал бодлоо хуваалцах гэнэ.

Дахин нэг монгол кино олон улсын кино наадмаас “Гран-при” шагнал хүртжээ. Австри Улсад жил бүр зохион байгуулагддаг олон улсын кино наадамд 240 гаруй богино хэмжээний кино өрсөлдсөнөөс “Шторк” фильмийн залуусын бүтээсэн “Амирлангуй” хэмээх бүтээл тэргүүн байр эзэлсэн байна.

Зураглаач Д.Ангараг өнгөрсөн гуравдугаар сард болсон 86 дахь удаагийн “Academy awards” наадмын бүх арга хэмжээнд оролцсон бөгөөд Холливүдын нэгэн кинонд продюсер, зургийн найруулагчаар ажиллахаар болжээ.

Пянз түүх өгүүлдэг. Ингээд бодохоор одоо цагт пянз музейд байх ёстой зүйл юм шиг санагддаг. Гэхдээ тийм биш бололтой. Учир нь хамгийн чанартай хөгжмийн дугаралт ыг пянзны л гадаргуу дээр буулган насан туршдаа сонсож хэдэн үе дамжуулан хадгалж болдгоороо давуу тал ихтэй гэнэ.

Тийм учраас гадны том хамтлагууд эргэж пянзан дээр дуугаа хэвлүүлэх хандлага ихтэй болж байгаа юм. Өөр нэг зүйл бол үнэ цэнийг эрхэмлэгч нэгэнд шүтдэг хамтлагийнхаа дууг пянз тэр тусмаа алтан пянзанд мөнхлүүлэн авна гэдэг ховор завшаан билээ. Дэлхийн хамгийн шилдэг пянд хэвлэдэг 3 том компани байдаг. Үүний нэг болох Америкийн Лос Анжелст байдаг Эрика рекордст талын Монголын хөвгүүд алтан пянзаа хэвлүүлж дэлхийн сонорт монголын хөгжмийн хөгжлийг харуулсан. Энэ бол Хурд, энэ бол Хурдыг хорин жил сонссон эгэл монгол түмэн минь байлаа.