Энэ сарын 23-ны өдөр Монголын хошин урлагт нөхөж болошгүй эмгэнэлт үйл явдал тохиосон нь “Шинэ үе” продакшны жүжигчид аялан тоглолтоор явж байх үедээ осолдож жүжигчин Т.Билгүүн газар дээрээ нас барж, 2 жүжигчин хүнд хөнгөн бэртэл авсан явдал билээ. Тэгвэл Монголын урлагт өөрийн гэсэн өнгө төрхийг тодорхойлоод байсан талийгаачийг эцсийн замд нь үдэх ажил болж өнгөрлөө.
Ангилал: Нийгэм
“Камертон-2″ шоунаас авьяаслаг уран бүтээлчид цөөнгүй төрөн гарсан. Тэдний тэргүүн эгнээг өнгөлж яваа залуус бол “Бид-4” хамтлагийнхан. Тус хамтлаг өнгөрсөн онд шинэ цомгоо өлгийдөн авч сонсогчдынхоо сонорыг мялаасан билээ. Хамтлагийн хөдөлмөрч залуус маань шинэ оны анхны клипээ хүргэхээр тун завгүй байгаа гэнэ.
Ирэх сард буюу гэгээн хайрын өдрөөр Оросын суут хөгжмийн зохиолч П.И.Чайковскийн “Хунт нуур” балет Улсын дуурь бүжгийн эрдмийн театрын тайзнаа тоглогдох гэж байна. Гурван бүлэг дөрвөн үзэгдэл бүхий энэхүү балетыг анх 1877 оны хоёрдугаар сарын 20-нд Москвагийн Их театрт тоглож байжээ. “Хунт нуур” балет нь хөгжмийн зохиолч П.И.Чайковскийн балетын анхны бүтээл бөгөөд манай тайзнаа анх 1975 оны зургадугаар сарын 28-нд тоглож байсан.
Төр улсын бүрэн бүтэн байдал, алтан ургийн ариун цусны төлөө өөрийгөө ч үл хайрлан хүслээ хориглож тэмцэх Арчугт хааны тухай өгүүлдэг “Тамгагүй төр” түүхэн жүжиг энэ сарын 30, 31, хоёрдугаар сарын 1-ний өдрүүдэд УДЭТ-ын тайзнаа тоглогдох гэж байна
Дэлхийн алдарт Dj Trentino тун удахгүй эх оронд минь ирэх гэж байгаа билээ
Шилдэгийн шилдэг DJ Trentino n Монголын бахархалт хөөмийн урлагыг дэлхийд сурталчилан өөрийн гайхалтай тоглолтын үеэр хамтран тоглохоо мэдэгдсэн.
Үзүүлбэр бүр нь олныг гайхшируулах Dj Trentino нь нэгэн нууцаа задаллаа.
Монголын уламжлалт соёл, түүх, зан заншлыг өвлүүлэх, өв соёлоо хадгалж хамгаалах, үндэсний соёлоор бахархах үзлээр хүүхэд залуучуудыг хүмүүжүүлэх, монгол уран бүтээлчдийн өрсөлдөх чадварыг дээшлүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулж, Монгол уран бүтээлийг радио, телевиз, цахим орчин, киноны зах зээлд нэмэгдүүлэх зорилготойгоор өнгөрөгч онд “Монгол уран бүтээл” үндэсний хөтөлбөлийг засгийн газраас баталсан билээ.
Үргэлж этгээд сонин үйлдлээрээ сонсогчдынхоо анхаарлыг татаж байдаг дуучин Майли Сайрус цээж нүцгэн зургаа инстаграмм хуудаснаа байршуулж шуугиан тарьж байсан билээ. Тэгвэл саяхан түүний бас нэгэн зурагнууд олон нийтэд тараад байгаа нь далайн эрэг дээр өөрийн найз залуу болох Шварценегерийн хүү Патрик Шварценегертэй хамт хагас нүцгэн байдалтай сэлж байгаа зурагнууд нь цацагдсан байна.
Дуучин Д.Эрдэнэцэцэгийн олны хүртээл болгосон “Учралын эгшиг” дууг дахин эгшиглүүлж, олны сонорыг мялааж яваа залуу дуучин Э.Болор-Уянга бие даасан тоглолтоо энэ сарын 30-нд “River sounds” амьд хөгжмийн клубт зохион байгуулахаар төлөвлөжээ. Дуучин маань тоглолтоороо 28 жил олны дунд эгшиглэсэн “Учралын эгшиг” дуунд хүндэтгэл үзүүлэхийн сацуу шинэ уран бүтээлүүдээ танилцуулж, сонсогчидтойгоо нэг оройг өнгөрүүлэх юм.
Цахимаар зассан хоолой, ам барьсан хоосон жүжиглэлтээс ард олон илт залхаж, даяаршлын эринд давалгаалж ирсэн гаднын хөг дан ч үзэгчдийн сэтгэл чихнээс ихэд алсарч байгааг нэгэн үдэш мэдэрч өнжив.
Монголын Залуучуудын Холбоо 2015 онд залуусаа “Бүтээе” уриан дор бүхий л ажлаа зохион байгуулахаар болсон бөгөөд сар бүрийг өөрийн нэршилтэй болгож тодорхой асуудалд үйл ажиллагаагаа чиглүүлэн ажиллаж байна. Хоёрдугаар сарыг “Хайрын сар” болгон зарлаж үүнийхээ хүрээнд Залуу хүн бүр гэр бүл, найз нөхөд, хамт олноо хайрлан хүндэтгэх, үерхэл нөхөрлөл, хайр сэтгэлээ бататган, үнэ цэнээ эрхэмлэх мөн Монгол үндэсний ёс уламжлал, өв соёлоо хүндэтгэж, өтгөс нялхсыг хайрлан энэрэх зэрэг ёс суртахууны зөв хандлагыг илэрхийлэхэд чиглэсэн олон талт үйл ажиллагаануудыг зохион байгуулах юм.
