Ангилал: Нийгэм

Эрхэм Дэд ерөнхийлөгчид өө, Эрхэм Удирдах зөвлөлийн болоод Хяналтын зөвлөлийн гишүүд ээ, Эрхэм Ерөнхий нарийн бичгийн дарга аа. Эрхэм вэбсайт эрхлэгчид, чуулганы төлөөлөгчид өө. Чуулганы үйл ажиллагааг албан ёсоор нээж байгааг мэдэгдье.
2013 оны 2 дугаар сарын 25-ны өдөр ХХЗХ-оос батлахаар бэлэн болгосон Сэтгэгдлийн харилцааг зохицуулах журмыг батлагдах өдрөөс нь өмнө хэлэлцэхээр Монголын вэбсайт эрхлэгчид хуран чуулж байсан. Хоёр жилийн өмнө чуулсан тэр хурлаас өнөөдрийн Монголын Сайтын Холбооны бүтэц бүрэлдэхүүн, удирдлагууд сонгогдож ажилласан юм.

“Шинэ үе” продакшны жүжигчид ӨМӨЗО-ны Шилийн гол аймагт аялан тоглолт хийж явах үеэр автозамын осолд өртөж, жүжигчин Т.Билгүүн амиа алдсан харамсалтай хэрэг гарсан билээ. Ослын улмаас одоо жүжигчин А.Энхжин, Р.Алтансүх нар эмчлүүлж байгаа.

Дэлхийн түүхэн дахь хамгийн эмгэнэлтэй үйл явдал бол 1912 оны тавдугаар сард болсон “Титаник” хөлгийн осол юм. Энэ ослоос үлдсэн ул мөр цөөхөн байдгийн нэг нь тэрхүү хөлөг онгоцон дээр зорчиж явсан чинээлэг хүмүүст хувцас урлаж өгдөг загвар зохион бүтээгч Люсиль Дафф-Гордон хэмээх эмэгтэйн захидал юм. Люсиль осол болох үеэр өөрийн нөхөр болон бусад 10н хүний хамтаар 40-н хүний суудалтай завин дээр суун амь гарч чаджээ.

Дэлхийн алдарт жүжигчин, хамгийн сайхан бүсгүй Анжелина Жолиг бид сайн үйлсийн ажилд идэвхийлэн оролцдог гэдгийг мэднэ. Жүжигчин бүсгүй маань хүчирхийлэл, дайн түрэмгийлэл, ядуурал өлсгөлөнд нэрвэгдсэн олон мянган иргэдэд туслах зорилгоор сайн үйлсийн аягнаа явуулдаг билээ. Энэ ч утгаараа түүнийг өнгөрсөн 2012 онд НҮБ-ын дээд комиссарын дүрвэгсдийн асуудал хариуцсан тусгай элч болгожээ.

Тайванийн Вандана хийдийн хамба лам яруу найрагч Уй Сигийн санаачлагаар Тайпей дахь Улаанбаатарын Худалдаа эдийн засгийн төлөөлөгчийн газар, Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Нийслэлийн Соёл урлагийн газартай хамтран “Улаанбаатар хотын соёлын өдрүүд”-ийг Тайванийн Хуалень, Тайпэй хотуудад зохион байгуулж байна. Соёлын өдрүүдийг Хуалень хотын Вандана хийдэд “Монгол гэр” –ийн нээлтээр эхлүүлжээ.

Монголчууд бид дэлхийд нэг бол цойлон манлайлна, нэг бол баян ходоод болж сүүл хамдаг өвөрмөц онцлогтой. Жишээлбэл, бид ДНБ-ийн өсөлтөөрөө дэлхийн 200 гаруй улс орнуудын дунд гэнэтхэн цахиур хагалж гайхуулсан. – ДНБ-ий цэвэр өсөлтөөрөө 2011 онд II байрт, – 2012 онд III байрт, – 2013 онд IV байрт жагсан манлайлав. – Харамсалтай нь энэ өсөлт зөвхөн тоо төдий, хий хоосон хөөс, уул уурхайгаас 100 хувь хамаарсан байсны гор гарч 2014 онд огцом хойш шидэгдэв. Бас зарим үзүүлэлтээр баян ходоод болчихож. – төсвийн алдагдлаараа хойноосоо VIII, – инфляцийн өсөлтөөрөө мөн хойноосоо VII, – хамгийн бага үйлдвэрлэл явуулаад хамгийн их хүлэмжийн хий гаргадаг орны хойноосоо V, – гадаад худалдааны алдагдлаараа хойноосоо III, – авилгалд идэгдсэнээрээ хойноосоо II, – эдийн засаг нь ашигт малтмалаас хамаарах үзүүлэлтээрээ бол бүр хойноосоо НЭГДҮГЭЭРТ жагсана. – хорт хавдраар нас баралтын хүн амд харьцуулсан тоогоороо НЭГДҮГЭЭРТ, – нийслэл нь агаарын бохирдлоороо НЭГДҮГЭЭРТ… гм. ДНБ-ий хэт өсөлт маань ямархан хуурамч байсныг эдгээр баян ходоод болж буй үзүүлэлтүүд илтгэнэ.

Дуурь бүжгийн эрдмийн театрын уран бүтээлчид хоёрдугаар сарын 7-ны 17.00 цагт Дж.Пуччинигийн ТОСКА дуурийг тоглох гэж байна. Гурван бүлэг, гурван үзэгдэлт тус дуурийн цомнолыг Ж.Жакоза, Л.Иллика нар зохиож, анх 1900 оны нэгдүгээр сарын 14-нд Ром хотын “Костанци” театр тогложээ. Ж.Пуччини тухайн үед В.Сардугийн “Флория Тоска” жүжгийг үзээд сэтгэл нь маш их хөдөлж, уг дуурийг бүтээсэн гэдэг.

Хөвсгөл нутгийн дуучин МУСТА Ядамсүрэнгийн Гэрэлчулууныг бид “Монголоо санасан сэтгэл”, “Амьдрал хайраар гоёдог”, Хойморь сайхан нутаг зэрэг сэтгэлд хоногшсон олон сайхан уран бүтээлээр нь андахгүй болсон билээ. Тэрээр “Хойморь сайхан нутаг дууныхаа шүлгийг өөрөө бичиж, амьдруулсан нь өдгөө олон хүмүүсийн дуулах дуртай дууны нэг хэдийнээ болсон бөгөөд Хөвсгөл нутагт нь найман настай балчираас наян настай буурлууд ч амандаа аялаж явдаг дууны нэг болж чаджээ. Дуучин залуу маань энэ дууныхаа шүлгийг хөвсгөл нутгийн бахархал болсон хөшөөн дээр нь ч сийлэн үдээсэн гэнэ лээ.

УДБЭТ 2015 оны нэгдүгээр сарын 24, 25-ны өдрүүдэд вальс хөгжмийн хаан гэгддэг Австрийн алдарт хөгжмийн зохиолч И.Штраусын 15 хөгжмийн бүтээлүүдийг нэгтгэсэн “Оргилуун дарс” нэртэй шинэ балетыг дэглэн тоглууллаа. “Оргилуун дарс” балет нь нэгэн үзэсгэлэнт бүсгүйн сэтгэлд ургасан төсөөлөл, түүний баяр баяслаар дамжуулан залуу хүний дотоод ертөнц, амьдралын сайхан талыг орчин үеийн сонгодог бүжиг болон вальс бүжгийн гайхамшигт хослолоор харуулахыг зорьж буйгаараа онцлог юм.