Хоёр мянганы алтан заагт Монголын нийтийн дууны ертөнцөд цахиур хагласан олон залуус хүч түрэн ирж байв. Ингээд шинэ мянганы алтан босгон дээгүүр өөрийн гэсэн өнгө төрх, авьяас билгээрээ шалгарч үлдсэн цөөн залуучууд дараагийн мянганд үеэ төлөөлөн шалгарч байсан нь саяхан мэт. Гэвч тэр цагаас хойш арван таван жил өнгөрч, шинэ мянганы босгон дээгүүр алхаж орсон авьяас билэгтнүүд өдгөө ард түмэндээ хүндлэгдэж, төрдөө данслагдсан томоохон уран бүтээлчид болон өсч өндийжээ. Тэдний тэргүүн магнайд өнөөдрийн олон дууг ард түмнийхээ зүрх сэтгэлд эгшиглүүлсэн СТА дуучин Лосолын Болдбаатар гэдэгтэй хэн ч санал нийлнэ.
Ангилал: Нийгэм
СТӨ-нд Маск продакшиний шилдгийн шилдэг тоглолт,
МБӨргөөнд 19:00 цагаас дуучин МУСТА Лосолын Болдбаатарын 10 дахь удаагийн бие даасан “Түмэн жилдээ жаргалтай” тоглолт
Тэнгис кино театрт “The Last Naruto” адал явдалт УСК,“Танхай тээгч” МУСК, “Тютю” уянгын МУСК“Падингтон” МУСК, “Музейд өнгөрүүлсэн шөнө- Булшны нууц” УСК, “Такен-3” УСК, “Хүүхэлдэй” МУСК
“Шинэ үе” продакшны жүжигчид өчигдөр Өвөрмонголын Шилийн хотод тоглолтоор явж байгаад автомашины осолд орсон. Ослын улмаас жүжигчин Т.Билгүүн амиа алдсан харамсалтай хэрэг гарсан билээ. Энэхүү үйл явдалд олон мянган хүмүүс эмгэнэн гашуудаж байгаа бөгөөд түүн дотроо мэргэжил нэгт монголын урлагийхан эмгэнэл илэрхийлсээр байна.
Дуучин, жүжигчин Женнифер Лопезийн гол дүрийг бүтээсэн “The Boy Next Door” кино нээлтээ хийгээд ганцхан өдрийн дотор 15 мянган ам.долларын ашиг олсон тухай “www.dailymail.co.uk” мэдээллээ. Энэ кино АНУ-ын бүх кино театрт гарч байгаа бөгөөд ирэх долоо хоногоос Ази болон Европын зарим орнуудаар гаргахаар төлөвлөжээ.
Монголын сайтын холбооны нэгдсэн II чуулган яг одоо болж байна. Хуралдаанаар Монголын сайтын холбооны Хяналтын зөвлөл тайланг хэлэлцэх бөгөөд дүрмийн төслийг танилцуулна. Үүний дараагаар Монголын сайтын холбооны төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүд, Ерөнхийлөгч, Тэргүүн дэд Ерөнхийлөгч, Дэд Ерөнхийлөгчийг сонгох байгаа.
Энэ сарын 31-нд 17:00 цагт УДБЭТ-ын тайзнаа Ж.Пуччинийн хөгжим, Л.Иллизи, Дж.Джакоза нарын цомнол “Богема” дуурь тавигдах гэж байна. Анх 2004 оны тавдугаар сарын 7-нд ДБЭТ-ын тайзнаа амилсан энэхүү дуурийн удирдаачаар УГЗ Н.Туулайхүү, найруулагчаар Ерөнхийлөгчийн нэрэмжит шагналт СТА Г.Эрдэнэбаатар, зураачаар СТА Г.Ганбаатар нар ажиллажээ
УДБЭТ 2015 оны нэгдүгээр сарын 24, 25-ны өдрүүдэд вальс хөгжмийн хаан гэгддэг Австрийн алдарт хөгжмийн зохиолч И.Штраусын 15 хөгжмийн бүтээлүүдийг нэгтгэсэн “Оргилуун дарс” нэртэй шинэ балетыг дэглэн тоглуулж байна. “Оргилуун дарс” балет нь нэгэн үзэсгэлэнт бүсгүйн сэтгэлд ургасан төсөөлөл, түүний баяр баяслаар дамжуулан залуу хүний дотоод ертөнц, амьдралын сайхан талыг орчин үеийн сонгодог бүжиг болон вальс бүжгийн гайхамшигт хослолоор харуулахыг зорьж буйгаараа онцлог юм.
Аялгуут дуугаараа хөглөгдөж байдаг дуунд дуртай монголчууддаа зориулан “MNC” телевизээс “Энх мэндийн хадаг” нийтийн дуучдын хамтарсан теле концертыг зохион байгуулж байгаа билээ. Уг тоглолт нийтийн дууны үе үеийн төлөөлөгч нар нэгэн дээвэр дор хуран чуулж байгаагаараа онцлог юм.
Монгол улсын филармонийн хэрэгжүүлж буй “Монгол уран бүтээл” төслийн цуврал тоглолтууд үргэлжилсээр байна. Монголын орчин цагийн хөгжмийн тулгын чулууг тавилцаж ард түмнийхээ урлан ургуулах их авьяас билгээр бүтсэн олон зууны хөгжмийн хөгжлийн уламжлалыг өрнө дахины соёл иргэншлийн гол ололт болсон “сонгомол” хөгжмийн дэвшилтэй холбож монголын хөгжмийн урлагийн түүхэнд шинэ хуудас нээсэн Л.Мөрдорж, Б.Дамдинсүрэн, С.Гончигсумлаа, Э.Чойдог, Ж.Чулуун, Ц.Намсрайжав зэрэг хөгжмийн зүтгэлтнүүдийн Симфони найрал хөгжимд зориулан бүтээсэн шилдэг бүтээлийн дээжээс толилуулах “Сонгодог хөгжмийн концерт” улсын филармоний концертийн танхимд 01-р сарын 29-ний 19.00 цагт болно.
Хошин урлагийн “Шинэ үе” продакшин Хөх хотод аялан тоглолтоо хийж явсан. Шинэ үе продакшн ослын талаар албан ёсны мэдэгдэл хийлээ. Тодруулбал, 2015 оны энэ сарын 23-ны өглөө ӨМӨЗО-ны Зүүн үзэмчин хошуунаас Хайлаар хот руу нисэхээр онгоцны буудал руу “Шинэ үе” продакшиний жүжигчид суудлын гурван автомашинд хуваагдаж суужээ. Арын машинд сууж явсан жүжигчин Т.Билгүүн, Р.Алтансүх, А.Энхжин нар хамтдаа нэг машинд сууж явсан байна. Гэтэл тэдний сууж явсан машины хажуугаас хүнд даацын чингэлэг ачсан машин хүчтэй мөргөж осол гарчээ.
