МУСТА, Буриад Улсын Гавъяат Жүжигчин Б.Амархүү, дуучин М.Сонор нарын гол дүрд нь тоглосон “Ах дүү Гримм”-ийн зохиолоос сэдэвлэсэн “Анхны үнсэлт” мюзикл өчигдөр Нийслэлийн Улаанбаатар чуулгын тайзнаа нээлтээ хийлээ. Үзэгчдийн баяр бахдал, нэжгинсэн алга ташилтын дор тоглогдсон тус мюзик л өнөөдөр маргааш хоёр өдөр мөн Нийслэлийн Улаанбаатар чуулгын тайзнаа 19:00 цагаас тоглогдох юм.
Ангилал: Нийгэм
Энэ орчлонгийн утга учир болсон хайрт ээж, халамжит хань, хонгорхон бүсгүйгээ баярлуулахаар эрчүүд маань хэдийнэ нэгийг төлөвлөсөн байгаа нь дамжиггүй юм. Тэгвэл төлөвлөгөөгөө гаргаж амжаагүй байгаа эрчүүддээ нэгэн гайхалтай санааг чухалчлан хүргэж байна. Энэхүү эрчүүддээ чухалчлан хүргэж буй мэдээлэл маань “Номин талст” хамтлагийн дуучин МУ-ын Соёлын Тэргүүн Т.Дэлгэрмөрөн “Гэрэлт үзэсгэлэн гоо” хэмээх хүндэтгэлийн цэнгүүн, шоу тоглолтоо энэ сарын 8-нд “SS CLUB”-т 19.00 цагаас ганцхан удаа хийх гэж байгаа тухай юм.
НҮБ-ын Ерөнхий Ассемлей жил бүрийн 10-р сарын 11-ний өдрийг “ОЛОН УЛСЫН ОХИДЫН ЭРХИЙГ ХМАГААЛАХ ӨДӨР” болгон тунхагласан билээ. Уг тэмдэглэлт өдрийг тохиолдуулан “ГҮНЖ” төв болон Хөөрхөн Зүрхнүүдийн аян хамтран 2 үе шаттай кампанит ажлыг өрнүүлсэн юм.
Дуунд дуртай дуучин монгол түмний сэтгэлд хоногшсон “Хос залуус”, “Үнэнч хайраа зориулъя”, “Шар цэцэг” зэрэг дуунууд эгшиглэх гайхалтай үдэш 3 сарын 16-ны үдэш “UB Palace”-ийн концертын их танхимд 19:00 цагаас ганцхан удаа тохиох билээ. Тодруулбал: “Харш” хамтлагийн дуучин, хөгжимчин, МУ-ын хөдөлмөрийн гавьяаны улаан тугын одонт Б.Баяртсайхан “Миний аялгуу-2” хэмээх бие даасан амьд тоглолтоо хийхээр болжээ. Тус тоглолтын хэвлэлийн хурал өнөөдөр 12:00 цагаас МҮОНРТ-ийн мэдээллийн төвд болсон юм.
Монгол улсын Засгийн газрын 2003 оны 140 дүгээр тогтоолыг үндэслэн нийтийн номын сангийн сан хөмрөгийг баяжуулах зорилгоор “Шилдэг ном-2013” сонгон шалгаруулалтыг зарлаж байна.
Шинэхэн хосуудын бал сарын аялал, хосуудын өнгөрсөн амьдрал дахь эрээн бараан, мартаж чадалгүй үлдээсэн сайхан дурсамжууд сэдрэх мөч. Улиг болсон хэрүүл, уйтгартай амьдрал дунд үргэлжлэн хоорондоо маргалдан биендээ гар хүрч, загнаж зандарч, хараан зүхэх хэдий ч тэдний татлалцах хүч тэр болгоныг давах гарц болдог аж. Энэ тухай “Хайр” жүжиг өгүүлнэ.
Энэ орчлонгийн утга учир болсон хайрт ээж, халамжит хань, хонгорхон бүсгүйгээ баярлуулахаар эрчүүд маань нэгийг бодон суугаа энэ цаг мөчид нэгэн гайхалтай санааг чухалчлан хүргэж байна. Энэхүү эрчүүддээ чухалчлан хүргэж буй мэдээлэл маань “Номин талст” хамтлагийн дуучин МУ-ын Соёлын Тэргүүн Т.Дэлгэрмөрөн “Гэрэлт үзэсгэлэн гоо” хэмээх хүндэтгэлийн цэнгүүн, шоу тоглолтоо энэ сарын 8-нд “SS CLUB”-т 19.00 цагаас ганцхан удаа хийх гэж байгаа тухай юм. Энэхүү цэнгүүн, шоу тоглолт нь энэ тэндгүй тоглогдож байгаа олон тоглолт, шоу арга хэмжээнүүдээс үнэхээр онцгой юм. Учир нь эр хүн та хайрт ээж, халамжит хань, хонгорхон бүсгүйгээ баярлуулахаар 80.000 мянган төгрөгний тасалбар худалдан авахад л хангалттай.
“Харш” хамтлагийн дуучин, хөгжимчин, МУ-ын хөдөлмөрийн гавьяаны улаан тугын одонт Б.Баяртсайхан “Миний аялгуу-2” хэмээх бие даасан амьд тоглолтоо хийхээр болжээ. Тус тоглолтын хэвлэлийн хурал өнөөдөр 12:00 цагаас МҮОНРТ-ийн мэдээллийн төвд болох юм.
Үзэгчдийн дунд хэдийнэ хүлээлт үүсгэж, нээлтийн өдрүүдийн тасалбар нь дуусаад байгаа “Хязгааргүй” уран сайхны кино өнөөдөр 18:00 цагаас “Тэнгис” кино театрд албан ёсны нээлтээ хийнэ. “Гэрэлт медиа” групп, Нямгаваа фильм, Логик студын хамтын бүтээл “Хязгааргүй” уран сайхны кино нь зохиолч С.Баярсайханы “Дээд хэмжээ” зохиолоос сэдэвлэн бүтээсэн бөгөөд уг киног бидний сайн мэдэх “Би чамд хайртай”, “Гарын таван хуруу”, “Гэрлэж амжаагүй явна” зэрэг гайхалтай кинонуудыг найруулан дэлгэцийн бүтээл болгосон нэрт кино найруулагч, МУУГЗ И.Нямгаваа найруулан өөрийн шавь нартайгаа хамтран бүтээсэн юм.
“Ах дүү Гримм”-ийн зохиолоос сэдэвлэсэн “Анхны үнсэлт” мюзикл, МУСТА, Буриад Улсын Гавъяат Жүжигчин Б.Амархүү, дуучин М.Сонор нарын гол дүрд нь тоглосоноор өнөөдөр буюу 3 сарын 7-нд 19:00 цагаас Нийслэлийн Улаанбаатар чуулгын тайзнаа нээлтээ хийх юм.
