Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Нийгэм»Өнөөдөр “Anemone” хамтлаг анхны цомгийн баяраа хийнэ
Нийгэм

Өнөөдөр “Anemone” хамтлаг анхны цомгийн баяраа хийнэ

Урлаг Урлаг06/05/2013Сэтгэгдэл байхгүй1 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
473077_583371821677991_1062686738_o4606020512013-05-06-12-26[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

“Anemone” хамтлагийн анхны цомог сонсогчдын гарт хүрэхэд бэлэн боллоо. Уг цомогт амьдралын утга учир, хүсэл мөрөөдөл, хайр дурлал, залуу насны тухай дуулсан олон сайхан уран бүтээлүүд нь багтжээ. Уран бүтээлчдийн хувьд анхны цомог гэдэг хамгийн гайхалтай мэдрэмж төдийгүй хүч хөдөлмөр, хүсэл мөрөөдлийнх нь бодит биелэл болдог. Энэ л гайхалтай мэдрэмжээр хөглөгдөж, хөөрч, баярлаж бас догдлонгуй байгаа “Anemone” хамтлагийн охид анхны цомгийн баяраа өнөөдөр сонсогчидтойгоо тэмдэглэх юм.

“Anemone” хамтлагийн анхны бие даасан “Anemone” цомгийн баяр өнөөдөр 16.00 цагт Сөүлийн гудамж дахь “Хаан банк театр”-т улаан хивсний ёслолоор эхлэх юм.


Мөн тэд цомгийн баяртаа зорилусан багахан хэмжээний тоглолтыг толилуулах бөгөөд “Making the band” шоунаас төрсөн “Extacy”, “Mixx” болон “Дижитал” хамтлаг, “Hot Spot” хамтлагийн дуучин Наагий, реппер Цэцэ, Женни нар ая дуугаа өргөх юм байна.

“Anemone” хамтлагийг сонсч, дэмждэг хүн бүрийг энэ баярыг хамтдаа хуваалцаасай гэж хүсч байна. Цомгийн баярын тасалбар 5000 төгрөг бөгөөд үүгээрээ хамтлагийн 15000 төгрөгийн үнэтэй цомгийг 20 хувийн хөнгөлөлттэй үнээр худалдан авч, гишүүдийн гарын үсгийг нь зуруулж, хамтдаа гэрэл зургаа татуулах боломжтой юм байна шүү.

www.URLAG.mn

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Нийгэм Урлаг

Вашингтоны “Nationals” цэнгэлдэхэд монгол наадмын мэндчилгээ дэвшүүлэв

10/07/2026
Нийгэм Урлаг

“Мөнхөд орших Монгол” Төрийн хүндэтгэлийн цэнгүүнийг нээв

10/07/2026
Нийгэм Урлаг

Сэтгүүлч Лувсанбямбаагийн Мөнхбаясгалан Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн цол хүртлээ

08/07/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

“Agent Kim Reactivated” цуврал “Netflix”-ийн жагсаалтыг тэргүүлсээр байна

23/07/2026

“Монголын довтолгооны тухай хуйлмал бичиг”-ийн хуулбарыг Хархорум музейд өгөв

23/07/2026

Хүрээ цамын 108 ариун багийг дахин сэргээсэн Соёлын элч Н.Ганхуяг

23/07/2026

“Тайга”-д дуудагдсан тэмдэглэл

23/07/2026

“Kharkhorum Visual Art & Music Festival” наймдугаар сарын 22, 23-нд Төв цэнгэлдэх хүрээлэнд болно

23/07/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.