Шагдарын Лхамноржмаа 1976 онд Архангай аймгийн Чулуут суманд төрсөн. Чулуут сумын дунд сургууль, 2000 онд Утга зохиолын дээд сургууль төгссөн. 2000-2006 онд зууны мэдээ сонины сурвалжлагч, 2006 оноос МУЗН-ийн төв хэвлэл “Нигүүлсэл” сонины хариуцлагатай нарийн бичгийн дарга ажиллаж байна. “Болор цом” наадмын дэд байр /2005/, “Болор цом” наадмын тэргүүн байр /2007/, Сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлийн “Ган үзэгтэн” /2004/, “Алтан-Өд” шагнал /2008/, “МЗЭ-ийн шагнал”-ыг тус тус хүртсэн.
Ангилал: Бусад
1968 онд Улаанбаатар хотод төрсөн. 1994 онд УБИС төгссөн. 1994 онд Сэр-Одын шагнал, 1999 онд “Гүнж аялгуу” номоороо МЗЭ -ийн шагнал, 2002 онд “Торгоны маань хээ” номоор Нацагдоржийн нэрэмжит шагнал, 1994 оны Болор цомын эзэн.
Н.Жанцанноров 1948 онд Өвөрхангай аймгийн Өлзийт сумын нутагт төрсөн. Багшийн сургуулийг “Дуу хөгжмийн багш” мэргэжлээр, Киевийн хөгжмийн дээд сургуулийг “Хөгжмийн зохиолч, хөгжим судлаач”-ийн мэргэжлээр төгссөн. 1983-1990 онд Монголын хөгжмийн зохиолчдын эвлэлийн хорооны дарга,
Холливуудын хамгийн алдартай кино найруулагч James Cameron
James Francis Cameron 1954 оны найман сарын 16-нд Канадын Ontario-д төрсөн.
Харин 1978 оноос эхлэн кино урлагт хөл тавьжээ. Хамгийн анхны уран бүтээл нь Xenogenesis (1978) хэмээх кино юм. Тэрээр та бүхний мэдэх ”The Terminator” (1984) , ”Aliens” (1986) , The Abyss (1989) , Terminator 2: Judgment Day (1991), True Lies (1994), ”Titanic” (1997), Avatar (2009) ”Rambo 2” зэргийг бүтээсэн Холливуудын хамгийн алдартай найруулагч юм. James Cameron-ийг урлагт хөтөлсөн зүйл бол ”Оддын Дайн” (1977) юм.
Zara буюу түүнийг үндэслэгч Амансио Ортега
Zara-г үндэслэгч Амансио Ортега 1938 оны гуравдугаар сарын 28-нд төрсөн Испани гаралтай хүн юм.
Амансио Ортега нь анхны Zara дэлгүүрээ 1975 онд Корунагийн төв гудамжинд нээжээ. Тус дэлгүүр нь маш амжилттай борлуулалт хийж эхэлснээр Zara-ийн амжилт болон фирм нь томрох, нэмэлт салбар дэлгүүрүүдээ нээх эхлэл болсон байна. Энэхүү анхны дэлгүүр нь бүтээгдэхүүндээ бага үнэ санал болгодгоос гадна хувцасны загвар нь дээд зэргийнх гэдгээрээ өвөрмөц онцлогтой байжээ.
1942 онд УГЖ, 1945 онд Ардын жүжигчин 1946 онд “Ах дүү нар” жүжгийн зохиол бичсэний учир Төрийн шагнал хүртсэн. Урлаг судлалын ухааны доктор. Эрдмийн ажил: Монгол ардын урлаг дахь театрчилсан зүйлүүд.
Зохиолч, найруулагч, урлаг судлаач, орчуулагч Эрдэнэбатын Оюун. /1918.02.03-2001.06.23/. Тэрээр 1934 онд Улаан-Үд хотын рабфакт, 1957-1960 онд Москва хотноо А.В.Луначарскийн нэрэмжит Театр урлагийн дээд сургуульд аспирантурт суралцсан. 1936 онд Гэгээрлийн яаманд орчуулагч, 1936 оноос Улсын төв театрт найруулагч, зохиолч, орчуулагчаар, 1962 онд “Монгол кино” нэгтгэлд уран сайхны удирдагч, 1968 оноос УДЭТ-т уран сайхны удирдагч, 1975 оноос Монголын урлагийн ажилтны холбооны даргаар ажиллажээ.
удирдаач, хөгжмийн зохиолч
Пүрэвжавын Хаянхярваа
Тэрээр 1935-03-01 нд Улаанбаатар хотод төрсөн. 1957-1961 онд Москва хотын П.И.Чайковскийн нэрэмжит ХИС-ийг хөгжмийн удирдаач мэргэжлээр төгссөн. 1955-1957 онд ЦДБЭЧ-д хөгжимчин, 1961-1978 онд мөн чуулгад найруулагч, уран сайхны удирдагч, 1978-1981 онд УДБЭТ-т уран сайхны удирдагчаар ажилласан. 1979 онд УГЗ цолоор шагнагдсан.
Эрдэмтэн зохиолч. Одоогийн Дорнод аймгийн Матад суманд 1908 онд тєрсєн. 1938 онд Ленинградын дорно дахины дзэд сургууль, 1950 онд тус сургуулийн аспирантурыг дvvргэжээ. 1957 онд профессор цол, 1961 онд Монгол Улсын ШУА-ийн жинхэнэ гишvvнээр сонгогдож, 1971 онд хэлбичгийн ухааны докторын зэрэг хvртжээ. «Буурал ээж минь», «Гологдсон хvvхэн», «Хачин хурим» зэрэг ном, тvvвэр хзвлvvлжээ. 1946,1947,1951 онд Монгол Улсын тєрийн шагнал, 1986 онд Монгол Улсын ардын уран зохиолч цол хvртжээ.
Зохиолч Хэнтий аймгийн Биндэр суманд 1929 онд тєрсєн. 1949 онд офицерын сургууль, 1955 онд МУИС тєгсчээ. «Амьдралын тойрог», «Баян бурд», «Занабазар», «Малын хєлийн тоос», «Наран тогоруу», «Хойт насандаа учирна» зэрэг бvтээл хэвлvvлжээ. 1965 онд Монгол Улсын тєрийн шагнал, 1976 онд МЗЭ-ийн шагнал, 1994 онд ардын уран зохиолч цол хvртжээ.
Бэгзийн Явуухулан нь Монголын их яруу найрагч байв.
Тэрээр Завхан аймгийн Жавхлант суманд 1929 онд төрсөн. 1949 онд санхүүгийн техникум, 1959 онд Горькийн нэрэмжит утга зохиолын дээд сургууль тєгсчээ. “Би хаана төрөө вэ?”, “Мөнгөн хазаарын чимээ”, “Тэхийн зогсоол”, “Хар-Ус нуурын шагшуурга”, “Хээр хоносон сар” зэрэг бүтээл туурвижээ. 1964 онд Монгол Улсын төрийн шагнал, 1979 онд соёлын гавъяат зүтгэлтэн цол хүртжээ.