Охид эмэгтэйчүүдийн өдөр тутмын хэрэглээ болсон үсний индүүг зөв хэрэглэхийг уриалж байна. Английн Лондон хотод нэгэн эмэгтэйг шатаж байгаа байшингаас нь аврахад галын шалтгаан нь үсний индүү байжээ.
Ангилал: Үндэсний хөгжим
Зурагтаар мэдээ явж байна. Бодвол шашны бололтой Солонгосын эмч нар иргэдийг үнэгүй эмчилж, эм тариаг нь үнэгүй тарааж байгаад манай алдарт Мэргэжлийн хяналтынханд баригдчихжээ. Монгол хүн зарчмын санал гаргахаар цаана нь амин хувийнх нь тун ч өчүүхэн шалтгаан байдаг болохоор цаад учир нь шалихгүй матаас, хувийн хонзогнол, зах зээл дээрхи өрсөлдөөн зэрэг л байж таараа байх.
Өнөөдөр аргын тооллын 2016 оны дөрөвдүгээр сарын 2. Бямба гараг. Билгийн тооллын XVII жарны “Муу нүүрт” хэмээгч Гал бич жилийн Хаврын дунд цагаагчин туулай сарын Билгийн тооллын 25. Санчир гараг. Яруу эгшигт одтой, 5 шар мэнгэтэй хөх бар өдөр. Өдрийн барилдлага: Шид. Шүтэн барилдлага: Сэрэхүй. Өдрийн наран 6 цаг 31 минутад мандан, 19 цаг 20 минутад жаргана.smiley
Канадын цагдаагийн байгууллага, шүүхийн задлан шинжээчидтэй хамтран цогцос хэрхэн задралд ордгийг өөр, өөр нөхцөлд туршжээ. Энэ олон нөхцлүүдээс хамгийн их анхаарал татахуйц нь далайн усан живсэн амьтны бие хэрхэн задралд ордгийг судалсан байна.
ХУД-ийн АБНТБТ-өөс Гэрийн бүлийн зөв хооллолтын дараах зөвлөгөөг хүргэж байна.
Зохистой хоололт гэдэг нь…
Зөв зохистой, чанартай сайн хооллох нь эрүүл амьдрахын бас нэг чухал үндэс. Эрүүл хооллох гэдэг нь олон төрлийн илчлэг сайтай хоол, хүнсний зүйлийг зохистой хэмжээгээр зөв тохируулан хэрэглэх явдал юм. Хоол идэх зуршлаа нэг өдөр өөрчлөх гэж бодсоны хэрэггүй. Аажмаар бага, багаар олон төрлийн хоолыг хэрэглэх дадал зуршилтай болох нь хялбар байдаг.
Ханиад томуу болон хаврын ядаргааг нам дарах битүү шөлийг хэрхэн хийх вэ?
Хөвсгөл аймгийн Онцгой байдлын газрын 7038101 тусгай дугаарын утсанд 2016 оны 03 сарын 27-ны өдрийн 15 цаг 17 минутад Мөрөн сумын 9-р багийн 9-ийн 10 тоотод гэр шатаж байна гэсэн дуудлагыг иргэн З.Батбаяр өгчээ. Тус өдөр үүрэг гүйцэтгэж байсан Аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 27-р ангийн онцгой байдлын дэслэгч С.Ганболд захирагчтай 1-р салааны 1-р тасаг хаягийн дагуу шуурхай очиход 5 ханатай монгол гэрт гарсан галыг 8-12 насны 4 хүү өчүүхэн биендээ баймгүй зориг гаргаж галыг маш түргэн хугацаанд унтрааж, гэр дотор байсан хөгжлийн бэрхшээлтэй 58 настай иргэн Ц.Цэндсүрэнгийн амь насыг гэрийн эд хогшлын хамт авран хамгаалсан байсан.
Өнөөдөр дөрөвдүгээр сарын 1-н. Олон улсын инээдмийн баярын өдөр. Зарим оронд тэнэгүүдийн баяр ч гэдэг. Бүтэн жил хуралдсан духныхаа үрчлээсийг тэнийтэл инээдээр бялхдаг өдөр. Энэ баярыг дэлхийн олон улс оронд тэмдэглэдэг хэдий ч хаанаас хэрхэн үүссэн тухай бодитой түүх байхгүй байна. Гэвч олон домог, цуу яриа байдаг. Хамгийн ортой мэдээллээс хүргэвэл Григорийн он тооллын дараагаас ядарсан ард олныг амраах зорилготой инээдмийн баяр гэгчийг тэмдэглэж ирсэн хэмээх түүхэн баримт байдаг байна.
Цонхон цаагуур цасан будрана. Хаа тэртээ үлдсэн он жилүүдийн нэгэнд чихний хажуугаар нисээд өнгөрсөн “молекулуудын эмх замбараагүй хөдөлгөөн…” гэсэн өгүүлбэр сонсогдоод өнгөрөв. Самбар дээгүүр багшийн шохой тогшин гүйх шиг. Тэгснээ самбартай, юутай хээтэйгээ будраад арилах ч шиг. Сэхээрэн харвал хэн ч юу ч яриагүй бөгөөд тээр жил багшийн амнаас гараад бидний чих рүү ч ороогүй, эргэж ч хариагүй тэр өгүүлбэр жаахан санаа зовсон шинжтэй хулган сууж байна. Эв дүйгүй хадаж, эв дүйгүй будсан ширээн дээр нэгэн шүлэг суугаад өөрөө өөрийгээ бичиж харагдана. Өөрөө өөрийгээ үлээх гээд ядчихсан нялх салхины хажууд тэрний ажил хавьгүй бүтэмжтэй.
Хувийн амжилт бүтээл, өөрийгөө илэрхийлэх хүсэл тэмүүлэл голлосон сар хаяанд ирлээ. Гэхдээ 14-ний өдрөөс эхлээд гэр орны асуудал голлох байрыг эзлэх болно. Чи аль аль талын ажлуудыг амжуулах, тэнцвэртэй байдлыг хадгалж чадна. Өөртөө асуулт тавих, ярилцах мөчүүд тохиох бөгөөд энэ нь өөрийгөө илүү сайн ойлгох гэсэн хүслээс чинь үүдэлтэй. Олон хонины ордныхон гэрийн дотоод засал чимэглэлдээ их хэмжээний хөрөнгө оруулалт хийж, сууцаа гоёх болно. Мөн хонинууд ямар ч тохиолдолд өөрийн үзэл бодол дээрээ бат зогсох бололтой. Яг энэ үед л амьдралын зорилгоо тодорхойлж түүнийхээ төлөө шаргуу хөдөлмөрлө. Энэ тал дээр угаас ямар ч буулт хийх хэрэггүй, тэгэх ч шаардлагагүй.