Нөхөр маань 10 гаруй жил ходоодны шархтай явсан. Үүнээс болж ажлаасаа ч хүртэл гарсан. 2-3 удаа эмнэлэгт хэвтэхээс гадна гэрээрээ байнга эмчилдэг байв.
Тэгсэн хэрнээ л дээрдэх биш улам дордсоор л байсан. Хоолонд дургүй болж жигтэйхэн турж эцэж биеийн хүчний ажил байтугай явахдаа хүртэл хэцүү байв. Ер нь л дордсоор дордсоор хүний гарт орсон гэж хэлж болно. Бид бодож хагалгаа хийлгүүлэхээр шийдэв. Тэгтэл маргааш эмч дуудаж уулзаад бид нөхөрт тань хагалгаа хиймээргүй байна бие нь хэтэрхий сул байна. Та нар гэрээр эмчилгээ хийлгүүлбэл яасан юм гэсэн. Тэгээд ходоодны шарх их хүндэрсэн байсан нэг хүнд хэрэглэсэн ачтай жорыг надад өгсөн юм. Тун энгийн жор.