-Баясука: Хамтлаг маань 2008 оноос уран бүтээлээ түр завсарласан. 2009 онд өөрийн анхны бие бие даасан ”Их хотын шуугиан” цомгоо гаргалаа. Харин энэ жил 100% үг аяыг нь өөрөө туурвисан “Secret” нэртэй цомог минь гарахад бэлэн болоод байна.
Ангилал: Үндэсний хөгжим
Хаа сайгүй яарсан хүмүүс. Амьдрал буцалж, секунд бүр нь ямар нэг зүйл сануулдаг хотдоо би хайртай. Гэхдээ яаруу нийгмээс болоод, сэтгэл хөдлөл, мэдрэмжиндээ ч яаруу хандахыг би лав өөртөө зөвшөөрдөггүй. Харин чи? Ямар зүйлсэд яасан ч яарч болохгүй талаар зөвлөж байна.
Урлагийн ертөнц гэдэг хөвөнд боосон чулуу гэлтэй харахад сайхан гэгээн ч гэлээ зүтгэсэн хүндээ чамгүй хатуу самар юм. Тэр дундаа дүр бүхний үнэн төрхийг гаргуулах гэж чөмгөө дундартал, оюунаа чилээсэн жүжгийн найруулагч урлагийн үнэнч боол нь гэлтэй.
Бидний биеийн болон сэтгэл зүйн байдал долоо хоногт хэдэн удаа секс хийхээс шалтгаалдаг гэнэ.Тэгвэл өмнөө тавьсан тодорхой нэг зорилгодоо хүрэхийн тулд хайртайгаа хамт долоо хоногт хэдэн удаа секс хийх хэрэгтэй вэ?
Монголын Oскар хэмээгддэг “Гэгээн муза” наадмыг санаачлагч, ерөнхий зохион байгуулагч Гэгээн муза академийн дэд ерөнхийлөгч МУСТА, жүжигчин Б.Отгонбаттай уулзаж ярилцсанаа уншигч түмнээ хүргэе.
МЗЭ-ийн шагналт, “Гэгээн муза”,”Алтан Өд″ наадмын шагналтай. Монголын хэвлэл мэдээллийн тэргүүний ажилтан Монголын сэтгүүлчдийн эвлэлийн ерөнхийлөгч, судлаач Б.Галаарид нь сэтгүүлчээс гадна жүжиг киноны зохиол бичдэг, гоц үзэгдэл судлал, бөө мөргөлийн сэдвээр олон ном бичсэн, дэлхийн сонгодог зохиолуудыг монгол хэлнээ орчуулахад ихээхэн хүч хөдөлмөр зарж яваа авъяаслаг нэгэн юм.
Cүүлийн үеийн судалгаанаас үзвэл эрчүүдийн хамгийн ихээр хэлдэг худал нь өөр хүүхэнтэй явалдсантай огтхон ч холбоогүй байна.
Яагаа ч үгүй ээ. Би зүгээр.. Ихэнх эрчүүд энэ үгийг найз бүсгүйчүүддээ хэлдэг гэнэ. Чи ч гэсэн энэ үгийг дуулсан даа…
Эрчүүд хэрүүл маргаан үүсгэхээс эмээж бас эр хүний нэр төрөө хамгаалахын тулд л ингэж хэлдэг гэнэ. Тэд эмэгтэйчүүдийн адил сэтгэлээ нээн олон долоон юм ярихдаа маруухан улс. Хэрэв тэр өөрийг нь зовоож буй зүйлээ хэлэхийг оролдвол хэлэх гэснээ буруу яриад, чамайг уурлуулж, байдлыг улам хурцатгана гэдгээ мэддэг. Өөрөөр хэлбэл, тэд яльгүй зүйлийг том асуудал болтол дэврээхгүйн тулд ярихаас зайлсхийдэг байна. Иймэрхүү эгзэгтэй байдал үүссэн үед эрчүүд бодлоо дотроо нуусаар дуусдаг гэвэл бас үгүй. Эмэгтэй хүн зөн совингоороо ханиа, найз залуугаа өөрөөс нь юм нуугаад байна гэдгийг хэдийнээ мэдчихсэн байдаг. “Ядаргаатай юм” гэж загнуулах-гүйн тулд хэлдэггүй л болохоос биш… Хэрэв нөхөртөө, найз залуудаа асуудлыг тэгэсхийгээд чимээгүй өнгөрүүлэх боломжийг олговол чи харилцаандаа сэв суулгахын эхлэлийг тавьж байна гэдгээ санах хэрэгтэй.Хайрт чинь зүгээр ээ гэж хэлсэн бол заавал ч үгүй аюултай байдал үүслээ гэж сандрах хэрэггүй. Мань эр зүгээр л өөрийгөө сул дорой харагдуулахгүйн тулд ярихгүй байж болно. Ажилтай нь холбоотой бол эр хүн тэр тусмаа үг унагахгүй талтай байдаг. Учир нь ажил бол ямар ч эр хүний хувьд эрч хүч, тогтвортой амьдралын баталгаа, үндэс суурь нь юм. Тиймээс тэдний ажил дээр асуудал үүсэхэд амьдралдаа хөл алдах мэт эмзэг болдог.
Энэ эмзэг байдлаа эрчүүд хүнд харуулахыг хүсдэггүй. Өөрсдийг нь аливаа асуудлыг шийдвэрлэх чадвартай эрэлхэг дайчид гэж биднийг боддог гэж эрчүүд итгэдэг. Тийм болохоор хэрэв хайртыгаа ам нээлгэхийг хүсэж байгаа бол чи хэн нэгэн “баатар” биш харин түүндээ л хайртай гэдгээ хэлэх учиртай.
Шууд тулгаж асуулгүй, хөнгөхөн яриа өдөж (шог маягаар ч болно, харин хэтрүүлэв ээ), зовоож буй асуудлыг нь лавла. Өнөөдөр сонин сайхан юутай вэ? Муу мэдээ байсан ч хамаагүй надтай хуваалцаач. гэж гуй. Хэрэв тэр сэтгэлээсээ ярилцах хүсэлгүй байвал тэгээд зөнд нь орхих хэрэгтэй. Түүнд дараа ярилцах боломж олгож ингэж холдсоноор чи найз залуудаа өөрөө хүсвэл ярилцах боломжийг олгож байна гэсэн үг.
Эмэгтэйчүүд бүх асуудлыг нэг дор ярьж шийдэх гэж зүтгээд бурууддаг. Эрчүүд бид нар шиг пал хийтэл бүхнээ ярьж асуудлаа нэгмөсөн шийдэхгүй шүү дээ. Тэдэнд хугацаа хэрэгтэй болдог. Найздаа хэд хоногийн хугацаа өг. Тэгээд юу болсныг нь асуу. Яагаад тийм зүйл болсон тухай учрыг нь лавла.
Хэрэв найз чинь удаа дараалан дээрх үгийг хэлж, чамайг яаж ч зөөлөн асуусан үг унагахгүй байвал шулуухан ярилцах хэрэгтэй. Та хоёрын дунд жинхэнэ асуудал үүссэн гэж хэлж болно. Түүний юм хэлэлгүй, дуугүй явах нь байдлыг улам хүндрүүлж байна гэдгийг хэл. “Би чамтай ярилцахыг их хичээж байна. Даанч ямар ч нэмэр алга. Миний хэрэг ер нь байна уу? гэж хэлээрэй. Энэ нь чамайг харилцаагаа нандигнадаг гэдгийг илтгэнэ. Ингэснээр тэр ч гэсэн сэтгэлээ нээх хэрэгтэйг ойлгох болно.
Бүтэн өдрийн туршид чи гутлаа тайлалгүй нааш цааш гүйх үед хөлний чинь арьс хагарах явдал гардаг.Харин хагарсан арьс өвдөж, загатнаж, тэр ч байтугай завсраас нь цус гарч ч мэднэ. Хэрвээ арьс хагараад байвал чийгний дутагдалд орсны шинж. Өөрөөр хэлбэл арьс чинь хэтэрхий их хуурайшжээ.
Урлагийн бурхад чуулсан их өргөө хэмээгддэг УДЭТ-ыг зорин зорьсоор хүрч очоод, гоо үзэсгэлэн, авъяас билэгийн төгс нэгдэл болсон МУСТА, жүжигчин Д.Ганцэцэгтэй уулзаж ярилцсан юм.
Цав цагаан тайз цэлийж, П.И.Чайковскийн “Хунт нуур”-ыг санагдуулам балетын хувцастай үзэсгэлэнт охид зочдод үйлчлэх нь тансаг агаад сонгодог.