Өдгөө 70 дахь жилтэйгээ золгож буй Үндэсний ууган үйлдвэр “Мах Импэкс” ХК саяхан Олон Улсын стандартад нийцсэн савлагааны үйлдвэрээ ашиглалтанд оруулсан билээ. Тэгвэл энэхүү шинэ үйлдвэрээс мэндэлсэн анхны бүтээгдэхүүн болох “Berlin” брэндийн цуврал таван хиам “Намрын Ногоон Өдрүүд” 2016 үзэсгэлэн яармагийн “Дэвшилтэт савлагаа” номинацийн эзэн болжээ. ХХААХҮ яамнаас 11 дэх жилдээ зохион байгуулж буй энэхүү үндэсний томоохон үзэсгэлэнд хүнсний бүхий л үйлдвэр аж ахуй нэгжүүд хамрагдаж, хэрэглэгчдэд шинэ дэвшилтэт бүтээгдэхүүнээ танилцуулж худалдсан бөгөөд “Мах Импэкс” ХК-ийн “Berlin” брэндийн хэрчиж савласан таван төрлийн хиам хэрэглэгчдийн таашаалд хамгийн ихээр нийцсэний зэрэгцээ Монголдоо төдийгүй Ази тивдээ анхдагч технологи болж чадсан байна.
Ангилал: Үндэсний хөгжим
Монгол Улс жил бүрийн 3 дугаар сарын сүүлчийн долоо хоногийн баасан гарагаас бямба гарагт шилжих шөнийн 02 цагаас эхлэн, 9 дүгээр сарын сүүлчийн долоо хоногийн баасан гарагаас бямба гарагт шилжих шөнийн 00 цаг хүртэлх хугацаанд Монгол Улсын нутаг дэвсгэрт цагийн тооллыг нэг цагаар урагшлуулан ажил, үйлчилгээ эхлэх цагийн хуваарийг хэвээр мөрдөж байхаар тогтоосон.
Өнөөдөр аргын тооллын 2016 оны есдүгээр сарын 23. Баасан гараг. Билгийн тооллын XVII жарны “Муу нүүрт” хэмээгч Гал бич жилийн Намрын дунд улаагчин тахиа сарын 22. Сугар гараг. Гөрөөсөн толгой одтой, гурван хөх мэнгэтэй шар бич өдөр.
УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Бороо орно. Салхи зүүн өмнөөс баруун хойш эргэж секундэд 6-11 метр, өдөртөө зарим үед секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө 7-9 градус, өдөртөө 15-17 градус дулаан байна.
BANKHAR.MN сайт бүх үүлдрийн цэвэр цусны нохдыг албан ёсоор бүртгэж эхэллээ
Холимог тулааны спорт сүүлийн хэдэн жил дэлхий ертөнцийг байлдан дагуулаад байна. Дэлхийн том телевиз, мэдээллийн агентлагууд тэмцээн уралдааныг нь шууд дамжуулан үзүүлж, холимог тулааны тамирчид урьд өмнө байгаагүй их шагналын мөнгө авдаг болжээ.
Монголын тулааны шилдэг тамирчдын холбоо Японы DEEP холбоотой хамтран ажиллахаар болсон. Хамтын ажиллагааны хүрээнд энэ сарын 24-нд Монгол Бөхийн өргөөнөө 7vs7 Монгол, Японы тулаанчдын дунд томоохон тэмцээнийг анх удаа эх орондоо зохион байгууллахаар болсон билээ.
Жилд нэгээс хоёр удаа гэдэс ходоод, бөөр давсагаа цэвэрлэх нь таны урт наслах хамгийн том шалгуур болно. Үүний тулд та өмнөх өдөр нь нэг литр буцалсан усанд нэг ширхэг том улаан манжинг сайтар угаагаад 3-4 хувааж хийгээд хонуулна. Мэдээж их хэмжээгээр уух тусам сайн тул 5 литр хүртэл усанд найруулж хийж бэлдэж болно гэсэн үг. Ингээд өглөөнөөс орой болтол та юу ч идэхгүй зөвхөн манжингийн шүүсээ ууна. Харин тарвас идэж болно. Ердөө ингээд л болоо. Тэр өдөр таны гэдэс ходоод амарна, цэвэрлэгдэнэ, жижиг чулуунцарууд хөөгдөнө.
Бразилийн физикч Калаудио Гил Араужо 51-80 насны 2000 хүн дээр 7 жил хийсэн судалгаагаар энэхүү дасгалаар цаашид хэр удаан амьдрахыг мэдэж болно гэж дүгнэлт гаргажээ. /Настай хүмүүс шалгах хэрэгтэй/
Хөл нүцгэн, биеийн хөдөлгөөнд эвтэйхэн хувцастай, тэгш гадаргуу дээр дасгалыг хийнэ.
Хонины махыг жижиглэн хэрчээд хүйтэн ус, сонгино, сармис, давс тэнцүүлэн хийгээд 10-аад минут буцалгаж халуунаар нь уулгах нь тамир тэнхээг нөхөн сэргээдэг. Үүнийг манайхан хар шөл гэдэг. Махаа жижиглэн хэрчээд шаазанд болон вааран савны аль нэгэнд ус давс хий дарах эмний хамт хийж савныхаа амыг гурилаар таглаж тогоонд ус хийж түүндээ суулган цаг шахам жигнэж болгоно. Ийм битүү шөл нь тамир тэнхээг сайжруулна.
Монголын тулааны шилдэг тамирчидын холбоо нь Японы холимог тулааны DEEP холбоотой хамтран “MGL-1 fighting championship” 7 vs 7 тулааныг 9 сарын 24-нд Монгол Бөхийн өргөөнд зохион байгуулахаар боллоо.