Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Сонгодог урлаг»ФОТО: “Уран хас” бүжгэн жүжгийн пянзны нээлт боллоо
Сонгодог урлаг

ФОТО: “Уран хас” бүжгэн жүжгийн пянзны нээлт боллоо

Урлаг Урлаг14/04/2025Сэтгэгдэл байхгүй1 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл
УДБЭТ-ын үндэсний шилдэг уран бүтээлүүдийн нэг,  1973 оны арванхоёрдугаар сарын 30-ны өдөр театрын тайзнаа анхлан тоглож байсан Төрийн шагналт, Ардын жүжигчин Жамъянгийн Чулууны “Уран Хас” бүжгэн жүжгийн пянзны нээлтийн үйл ажиллагаа өчигдөр /2025.04.13/ УДБЭТ-т боллоо.
“Уран Хас” бүжгэн жүжиг бол монголчуудын сэтгэлд мөнхөд эгшиглэх үндэсний сонгодог бүтээлийн оргил билээ. “Уран Хас” бүжгэн жүжгийн удиртгал хэсэгт вальс, буга согооны бүжиг гээд суут хүмүүний туурвилаас сонсож хоногшсон аялгуу олон бий. Энэхүү алдарт бүжгэн жүжгийг өнгөрөгч сард Улсын дуурь, бүжгийн эрдмийн театрын тайзнаа тоглосон юм. Уг тоглолтын үеэр “Чулуун” сангийн тэргүүн, Ардын жүжигчин удирдаач Чулууны Чинбат “Уран Хас” бүжгэн жүжгийн пянзны дээжээс театрын хамт олонд гардуулан өгсөн юм.
Пянзны нээлтийн ажиллагааны үеэр УДБЭТ-ын симфони найрал хөгжимчид, балетын жүжигчид, гоцлол дуучид оролцож, “Уран Хас” бүжгэн жүжгийн хөгжим, балетын хэсгээс тоглож, нээлтэд ирсэн зочид төлөөлөгчдөд толилууллаа.
Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Сонгодог урлаг Урлаг

У.Эмүжин АНУ-ын “Кришинда” өсвөрийн төгөлдөр хуурчдын уралдаанд түрүүлжээ

03/06/2026
Сонгодог урлаг Урлаг

Улсын дуурь, бүжгийн эрдмийн театрт иж бүрэн шинэчлэл хийнэ

01/06/2026
Сонгодог урлаг Урлаг

Г.Ариунбаатар Ж.Вердийн “Набукко” дуурийн гол дүрд дууллаа

27/05/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Индиана Жонсын дүрд Том Сэллек тоглох байжээ

04/06/2026

Филипп Киркоров тэнгэрт дэвшсэн аавыгаа дурсав

04/06/2026

Өнөөдөр Ардын жүжигчин Ж.Оюундарийн төрсөн өдөр

04/06/2026

Найруулагч Вим Вендерс 1975 оны “The Wrong Move” киногоо бүх платформоос татлаа

04/06/2026

Ха Жи Вон 23 жилийн дараа тайзнаа гарч, “Home Run” үзүүлбэрээр YouTube-ийг доргиов

04/06/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.