Саналаа хайрт минь чамайг, санах санахдаа
Салаа гэзгийнхээ сүлжээс бүхэнд даруулж
Салгуу хорвоогийн жаргал бүхэнд шигтгэж
Сар нарны хооронд гүүр барин гаталж
Сайхан бүхний цөмд дардас болгон мөнхөллөө
Ангилал: Бие биелгээ
Чийглэг цагаан цас газарт унаад л хайлах шиг
Чиний гоо үзэсгэлэнгийн дэргэд би яасан хүчгүй
Намайг чи нар шиг халуун харцаар төөнөхөд
Чамайг би харж чадахгүй цас шиг хайлчих юм
Орчлонгын сайханыг хайранд гэдэг юм
Хайранд гэдгийг нь амссан хүний
Харц нь нэг л гэрэлтэй гэдэг юм
Харц чинь тийм л гэрэлтэй яваасай
Огшуун нулимсаа залгилж зүүднээсээ би сэрлээ
Орой болгон духыг минь үнэрлэдэг аавыгаа зүүдэллээ
Омголон хэрнээ тайвуухан хоолойгоор аялгуу хөглөж
Оройтсон гэмшил болсон сэтгэлийн минь гунигийг тайлчихлаа
Хайрын чинь тэнгэрт дэрвэлээ шүү
Хавсарга салхинаас хаагаарай
Үлээхийн зоргоор навч шиг би
Үйлээ даалгүй тасарчих вий
Ханилахгүй л байж яах гэж учрав даа
Хадтай, сондуултай орчлонд бүдрэхгүй байхын аргагүй
Хархан нүдний минь сормуусанд нулимс шүүдэрлээд л
Хайрлахгүй байхын аргагүй хонгор доо
Хотын нэгэн төрх эмнэлэг.
Цагаан будгаар харамгүй цонхыг нь будсан хоёр ор, төдий тооны сандалтай өрөө.
Энэ нь төрөхийн өмнөх өрөө аж.
Тэр өрөөнд төрөх нь дөхсөн нэгэн бүсгүй холхино.
Хажуу өрөөнд хүүхдийн уйлах дуу хадаж өөр хэн нэг бүсгүй орчлонд ээж болох нь сонсогдоно. Бүсгүйн өвдөлтийн зай нь улам л ойртосоор л байлаа.
Өвдөлтийн хугацаа улам ойртох өнөөх бүсгүйн тухай ээлжийн эмч нарын үзлэгийн дэвтэр дээрх бичилт:
/Дотуур үзлэг хийж үзлээ. Савны амсар 3 хуруу нээгдсэн байна. Өвдөлтийн хугацаа 10 минут. Хүүхдийн байрлал зөв. Ус нь гараагүй. Эхийн даралт хэвийн. Хавангүй. Шөнө 23 цагаас өвдөлт мэдрэгдэж эхлээд түргэнээр ирсэн. Их эмч С.Үнэнсайхан./
Анир алдарсан шөнөөр дусал гуниг сэтгэлд унах сонсогдоно
Амгалан ертөнц мөнхийн зүүд мэт чимээгүй дүнсийнэ
Мөнх мөнх бусын хооронд гийчин адил ирээд буцах
Мөн чанарыг мэдрэх гэж ертөнцийн анир алдрана
Та бол уул билээ
Таны дэргэд би элсэн ширхэг ээ…
Хормойноос чинь дээш гарч чадахгүй бядуу элс
Хоёрхон дусалд нороод урсчихдаг чадалгүй элс
Хуучин дэнлүү эцсийн удаа асах шиг тийм тод сартай би хонолоо
Хөгжмийн тайлшгүй хэлээр хүүрнэх тийм яруухан сартай би хонолоо
Хүслийнхээ тухай нулимсаараа бичсэн шүлэг шиг тийм өнчин сартай би хонолоо
Хорвоогийн нүглийг нимгэлэх шидтэй тийм гэгээхэн сартай би хонолоо