Чамтай учирахад өвөл байсан хайрт минь
Чимээгүй догдлох зүрхний хэмнэл эвдсэн учрал
Уйдах завгүй залуу насны дурсамжинд мөнхөрсөн
Ухаангүй дурлалын мөр үлдээсэн амраг минь…
Ангилал: Бие биелгээ
Яруу найрагч, сэтгүүлч дүү Т.Дарханхөвсгөлийн маань мэндэлсэн өдөр өнөөдөр тохиож буй аж.
Сүх барин ой руу явахад..,
Ургаж буй моддын дуу нүдээ аньсан ч сонсогдоод
Гар хоосон буцаж ирэхэд
“Модоо яасан бэ?” гэх охиныхоо асуултанд
“Маргааш” гэж хариулсаар
“Тагтаа Паблишинг” монголын яруу найргийн ерээд оны төлөөлөл зургаан яруу найрагчийг танилцуулж байна. Энэ удаад бидний оролдлого зургаан яруу найрагч, цөөн шүлгээр хязгаарлагдаж буй нь үгийн их далайгаас сувд шүүрдэн атгахан ч хүрэхгүйг гарган таны өмнө дэлгэж байгаагаас өөрцгүй боловч мэргэн уншигчид яруу сайхан эх хэлнийхээ баялаг далайгаас өөрсдөө ч энэ мэтээр сорлон шүүрдэж эсвээс умбан шумбаж оюун, мэдрэмжийн сайханыг хүртэх нь чөлөөтэйг нурших нь илүүц биз ээ.
Цасан ширхэг эргэлдэн бүжсээр
Цээжний гүнээс догдлол айсуй
Чамайг сансан сэтгэлийн алсад
Чамд дуулсан дуу эгшиглэнэ
Ургаж хагдардаг цэцэгстэй бид даанч ижил
Үерлэж ширгэдэг голтой бид дэндүү адил
Угтаа бид байгалиасаа төрөөд
Унаж эцэст нь байгальдаа л уусдаг байна
Хүннү гүрний нүүдэл хаашаа эргэхээ мэдсэн шиг
Үнэний гэгээн сүүдэр худлаа эцээж чаддаг шиг
Хүнлэг байхын тулд шүлэг бүхэндээ намайг дурсах
Шүншиг ариун бурхад нь ч болов надаар дутах эх орон
Хувирч үл өөрчлөгдөх хундага минь
шилбэнээс чинь би бариад
Хувирч үл өөрчлөгдөх бүхнээ
тулган шимээд ганхан сууна
Уйтай ийм л тэнгэр, яг ийм л сар, ийм л шөнө
Унтаад сэрэхэд алга болчихсон байна гэж бодож ууна
Амьдрал бол телевизийн олон ангит реалитит шоу
Адармаантай, адал явдалтай, гунигтай, заримдаа сонирхолгүй
Яг л Жемь Керригийн тоглосон кино шиг хиймэл
Ялгаа нь гэвэл би чи бид бүгд тус тусдаа гол дүрийг бүтээнэ
Хайрыг хайн тэнүүчилсээр залуу насаа үдэх
Хамаг л гомдлын шалтгаанд хагацсан хойно нь живэх
Хаа хамаагүй бусдад худал амлалт илгээх нь
Хайран залуу насны харамсалт агшин бусуу
Сангийн сайдаасаа чөлөөлөгдсөн Ч.Улаан яамныхаа хамт олондоо хандаж сэтгэлийн үгээ шүлгээр илэрхийлсэн юм. Тэрбээр яамныхаа цахим хуудаснаа энэхүү сэтгэлийн өчлөө байршуулсан билээ. Сангийн яамны хамт олонд хандаж: