Сарнай Зоригтыг сугадан алхана. Намар оройн тогтуунд хотын гудамжаар хайрын хаврыг мэдэрч алхана гэдэг бас л нэг жаргал. Сарнай гэнэтхэн түсхийтэл инээд алдав.
Ангилал: Бие биелгээ
Ядуухан оюутны амьдрал
Алтан утас шиг хөвөрсөөр
Яруухан шүлэгчийн сэтгэл
Хийлийн чавхдас шиг хөглөгдсөөр
Хар багадаа хайрласан бүсгүй минь
Хожмын өдрийн дурьтгал битгий байгаач
Чамд өгсөн сэтгэлээ анхны цас шиг цагаахан гээд
Чамаас олсон бүхнээ өөрт минь ирсэн аз жаргал гээд
Газрын хөрсөнд олуулаа ургасан мод шиг би андтай хүн
Гангийн халуунд хагдардаг өвс шиг би андгүй хүн
Галзуу эрчлэх хорвоод намайг түшдэг би андтай хүн
Ганьхарч ганхаад явахад намайг түлхдэг би андгүй хүн
Үр хүүхдээ орхиод хаашаа явах нь вэ аав минь та
Үүрдийн биш амьдралд хэдий болтол төөрөх вэ…
Ээжийн минь гараас хөтлөөд эрвэлзэж явсан зүрх
Эхийн хэвлийд байхад надад олон зүйлийг амласан
Цасан дээгүүр би нисэж байна
Манант шөнийн бүрэнхийд
Цав цагаан тал тэртээ доогуур
Алгуурхан урсана
– Хэзээ, хэний төлөө асгартал уйлах гээд л
Нулимсаа нөөгөөд байдаг юм бэ?,
Навчхан минь
Хаалга зөөлхөн тогшив. “Охин маань ирж байгаа юм байх даа” хэмээн ганцаараа ярьсаар Мөрөн буйдан дээрээс бослоо. Гэвч нам гүм. Тэр хаалга дээрээ очиж, хэсэг чагнаж зогссоноо буцав. Түүнийг буцаад алхаж байгааг мэдсэн бололтой. Дахиад л хаалга тогшив. Гайхан хаалгаа нээвэл Болдхүү гартаа жижигхэн цүнх барьчихсан зогсож байх нь тэр. Ирнэ гэж зөндөө хүлээсэн тэр хүн итгэлийнх нь гал бараг унтарчихаад байхад нэг л өдөр хаалгыг нь тогших юм чинээ санаагүйдээ гайхаж, балмагдан түүн рүү удаан харлаа.
Эр нэртэй эмийн төрөлтөнгүүдэд зориуллаа
Энгэсэг түрхэж таазаа шидэлсэн
Элдвийг өөлж шүлсээ үсчүүлсэн
Ээжийн охиныг хэрэгцээ болгож хардаг адгууснуудад бичлээ унш
Ээж минь хэзээ ирж башийлгах юм бол доо
Ирвэл нь ганц сайн айлгаж хашраадаг ч юм билүү
Эгээ аав хоёртой дэлгүүр хоршоо хэсээд л
Их л зугаатай байгаа байх даа өдийд лав