Ангилал: Бие биелгээ

Бороо салхитай болзоонд яваад үүлэн цаагуур нуугдчихаж
Болжмор үүрээр үүрээ орхиод нарлуу нисээд одчихож
Болзолт зүрхний тольтон дээгүүр амраг минь ирээд буцчихаж
Бодолд хээлсэн солонгон туяа гунихаас залхаад замхарчихаж

Туньж эрхэлсэндээ л гомдчих юм.
Тансаг бүхнийг чамаас нэхсэндээ биш ээ.
Хайрлаж харамласандаа л гомдчих юм.
Ховор эрдэнэ чамаас нэхсэндээ биш.
Энэхэн биений минь тал нь болохоор л гомдчих юм.
Энгэрийг чинь санан шаналсандаа л гомдчих юм намайг уучил.

Уйлах эрх байхгүй чамд энэхэн амьдралд
Урсах нулимсаа тогтоон цааш нь одоо залиг
Өөрийнхөө амьдралыг бодон битгий гуниглаж байгаарай
Өглөөний наран мандах болгонд өөдрөг сэтгэлээр сэрээрэй

Бид та бүхэндээ нэгэн уншигчийнхаа илгээсэн, уран бүтээлээс цуврал болгон хүргэж байна. Энэхүү чөлөөт уран бүтээлчийг маань Э.Соёлбаатар гэдэг бөгөөд өөрийн зохиосон шүлэг, эрэгцүүлэмжээ олны хүртээл болгохыг зорьжээ. Энэ удаад та бүхэндээ түүний дотоод ертөнцийн үүд хаалга болсон шүлгийн сангаас сонирхуулъя.

Зээргэнэт ногоон талын минь хазаар хүрэнтэж, таана шарлаад
Зэлний түйрэн пургиж унаганы дэл, адууны зүс дараад
Хэдэн дүү нар сургуульдаа буцаад, гэрийн дотор элин хулин
Хээ торго шиг шарлаг тал дээр манайх ганц гэрээрээ…

Палам гол засмалаас модны үйлдвэрийн төв тийш эргэдэг замын бэлчирт машинаас буулаа. Хотоос суулгаж гарсан залуу жолооч, гурван зуугаад километр газар гуниг бодолд дарагдан таг чиг явсан хүнийг өрөвдсөн янзтай,

Исэр гилбэртэй их хайранд тань
Ингэн туйлаадас шөнөдөө хайлдаг юм аа
Илдний ган шиг хатуу сургаалтай
Ижий гэдэг бурхад минь ээ
Сарны мөнгөн утас
Сүвлээд өнгөрөх жилүүдэд
Санчиг буурал ээжийгээ би
Сэтгэлийн гүнээс хайрланам