Толгой дотор түмэн бодол түг түг
Түмний өмнөөс миний зүрх лүг лүг
Миний толгой ч яах вэ?
Оюу толгой л хайраан
Төрийн бөөснүүд ч яах вэ
Монгол түмэн яана вэ?
Ангилал: Бие биелгээ
Гүн их санаашрал минь
Оддын дундах зуун гэрэл минь
Харваж буй хүсэл
Хаа сайгүй нуугдаж тоглох чимээгүй догдлоон минь
Эртнээс мөрөөддөг байсан бүхнээрээ ганцхан чамайг л сольё
Эгэлгүй их нам гүм минь
Эмзэглэл гомдол бүхнээ улан дороо гишигчээд
Эгээ л надад зохихгүй тэр бардам занг өөртөө шингээе
Мэндийн гурван үгээ бүтэн хэлчихдэг
Мичидийн гялааныг ажиглаад тэнгэрээ таньдаг хүн байх юмсан
Явгарсан эр хүнд унаа юүлэх сэтгэлтэй
Ядарсан нэгэнд урмын үг хэлчих сэтгэлтэй хүн байх юмсан
Үзэсгэлэн сайхан Өүлэн хатан
Өргөө цагаан гэртээ нойрсож
Өлзий билэгт нэгэн зүүдээр
Өрлөг тэмүүжинг жирэмслэв
Хүлээж чи шаналсан, худлаа би амласан.
Өнгийн дэлбээ чинь анх унахад анзаараагүй,
Өдрийн халуунд нөмөр болоогүй, өөдгүй нэгэн.
Хожимдож ухаарсан ухаангүй гэнэн.
Гадаа нартай байвч
Бороо орохыг таашгүй
Галтай залуу байвч
Үхэл ирэхийг таашгүй
Надаас урван одох зуны
Хэлж зүрхлээгүй үгсийг намар гэнэ
Над руу шунан тэмүүлэх өвлийн
Хачин нууцлаг санаашралыг намар гэнэ
Aнхны шөнө аниргүй намуухан шөнө
Aхиж ирэхгүй охин насаа үдэх баясалт бас харуусалт шөнө
Aз жаргалын нулимс хацарт шингэн замхарах гэгээхэн хором
Aйдасын гашуун дусалууд аманд шорвогтох бүүдгэрхэн мөч…..
“Таг мартсан тангараг” шүлгийн номонд орсон шүлгүүд нь хүний амьдралын зорилго, мөн чанарыг нээн таниулсан өнгө аястай. Өнөөдөр хүмүүс материаллаг ашиг сонирхлыг амьдралынхаа уриа тунхгийг болгож байна. Тэгвэл энэ номын шүлгүүд амьдралын жинхэнэ утга учир юу болохыг танд сануулах болно.