Мордож буй улаан дээлтэй өвгөн
Монголын их амар амгалан
Морины хөлөөс чөдөр уйдаж
Шөнийн талд гуних
Ангилал: Бие биелгээ
Хэтийдсэн гоо үзэсгэлэн, тачаадсан харцгүй өөрийгөө
Хайрын өмнө л цэнхэр сувд шиг үнэтэйд тооцдог би
Хүсэл тачаал, халамж энхрийлэл, итгэл найдвараа үнэгүйдүүлсэн
Нууц амрагийн дүрд тохирох болов уу?..
Миний хүсэл мөрөөдлийн жагсаалт бирдтэй уулзахаас эхлэж байна даа
Магадгүй та намайг тэнэг гэж бодож болох л юм
Хүүхэд байхаасаа л би түүнийг хүсэн хүлээдэг байлаа
Хэлэх үгс, шивнэх хүслээ одоо ч мартаагүй л явна даа.
Өндөр улаан авсанд
Үзэсгэлэнт бүсгүй хэвтэнэ
Үзэмжит сар шиг царайг нь
Өнгийн цэцэг чимнэ
Ертөнцийн сүүдэр бүхнийг үргээж
Ер бусын гэгээн сэтгэл дэлгэж
Дууны түрлэгт хөг нэмэх шиг
Дурласан залуугийнхаа тухай анд минь ярилаа
Залуу минь чи бүү гунихар
Задгай цамцныхаа энгэрийг товчил
Зовлон шиг охидод жаргал шиг бүү дурла
Замын дэргэдэх гэрэл шиг шөнөөр л асдаг юм тэд чинь
Гадаа тэнгэр эвгүйтээд, гэр дотор бие тавгүйтээд… Хаашаа ч харсан нэл ус. Үс, нүүр, хувцас… гэртээ суусаар атал бороонд хамаг бие шалба норчихож. Гэвч бүгдийг усан биетэй болгосондоо сэтгэл ханахгүй, өнөөх бороо шаагисаар л…
Нүдээ эгцлэн алсын зүг бодлогширон ширтэхэд
Нүцгэн талаар хязгааргүй зам үзэгдэхүйяа
Нүгэлт сэтгэлээ даран байж инээмсэглээд
Нүүгэлтэх үүлсийн хамт урагшлан довтлохуй
Амрагийнхаа дурласан бүсгүйг бодож
Нойргүй хонолоо
Уруулаа огт буддаггүй
Урт хар үстэй
Би сайн дүр бүтээхийн төлөө л амьдарч байна. Амьдрал бол угаасаа л урлагийн тайз. Хэн сайн дүр бүтээсэн нь аз жаргалтай амьдардаг. Энэ бол урлагийн ч хууль, амьдралын ч хууль. Би сайхан амьдрахын тулд яруу найрагчийн дүрд тоглож, яруу найрагчийн дүр бүтээхийг хүссэн. Яг үнэндээ би дүрдээ бүрэн итгэчихсэн байсан л даа. Нэгэнт л яруу найрагч учраас би үгсийн шид рүү тэмүүлж, үгийн гайхамшигаар ертөнцийг эзэмдэх гэж бодсон. Харамсалтай нь энэ орчлонд ерөөсөө сайхан үг хэрэггүй, үнэн үг хэрэггүй юм билээ л дээ. Тиймээс яруу найрагч гэгдэж буй хүн бүхэн хичнээн сайн дүр бүтээсэн ч гагцхүү тэр аз жаргалтай амьдралыг найрагчийн дүр өгдөггүй юм билээ, өгөх ч үгүй юм билээ.