Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Утга зохиол»Анхны болгон ариухан (шүлэг)
Утга зохиол

Анхны болгон ариухан (шүлэг)

Урлаг Урлаг17/03/2014Сэтгэгдэл байхгүй3 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
1975000_264023557105140_2130352346_n_copy8592626822014-03-17-11-23[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

 

   Анхны яргуй ариухан ягаахан
    Анхны бороо ариухан тунгалаг
    Анхны цас ариухан мөнгөлөг
    Анхны хайр ариухан гэгээлэг
        Анхных болгон ариухан өнгөлөг
        Анхных болгон сайхан аялгуутай.
    Анхны яргуй усны шувуудын аялгуутай
    Анхны бороо агтны туурайн аялгуутай
    Анхны цас алхах гишгэхэд аялгуутай
    Анхны хайр алаг зүрхний аялгуутай
        Анхных болгон ариухан айзамтай
        Анхных болгон сайхан үнэртэй
    Анхны яргуй даамай ялдам үнэртэй
     Анхны бороо азоны агаар үнэртэй
    Анхны цас асар тэнгэрийн үнэртэй
    Анхны хайр дайхин сэвлэг үнэртэй
        Анхных болгон ариухан үнэртэй
        Анхных болгон сайхан амттай
    Анхны яргуй анагаах үрлийн амттай
    Анхны бороо рашаан булгийн амттай
    Анхны цас амьсгаа залгим амттай
    Анхны хайр алим жимсний амттай
        Анхных болгон ариухан амтлаг
        Анхных болгон сайхан дурсамжтай
      Анхны яргуйнаар танилцсан минь дурсамжтай
    Анхны борооноор бичсэн шүлэг минь дурсамжтай
    Анхны цаснаар хүлээж зогссон минь дурсамжтай
    Анхны хайр амьдралын туршид дурсамжтай
        Анхных болгон ариухан дурсамжтай
        Анхных болгон хоромхон
    Анхны яргуй хагдрах нь хоромхон
    Анхны бороо арилах нь хоромхон
    Анхны цас хайлах нь хоромхон
    Анхны хайр амьдрах нь хоромхон
        Анхных болгон ашид мөнхийн хоромхон
        Анхных болгон ариухан сайхан
    Анхны яргуйнаар аялж зугаалах сайхан
    Анхны бороог алгаараа тосох сайхан
    Анхны цасан дээр мөрөө гаргах сайхан
    Анхны хайр амьдрал болох нь сайхан
          Анхных болгон ариухан сайхан
        Анхных болгоныг хайрлах нь бүр сайхан

www.URLAG.mn

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Утга зохиол Урлаг

Хүнд өвчнөө ялсан бүсгүй “Аз жаргалд урьсан хайр” ном бичжээ

31/07/2026
Утга зохиол Урлаг

Г.Мэнд-Ооёогийн “Шилийн богд” зохиолын шүүмж

31/07/2026
Утга зохиол Урлаг

Детектив зохиолын “хаан” Хигашино Кэйго таалал төгсжээ

29/07/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Дуучин Сэм Смит загвар зохион бүтээгч Кристиан Коуэнтай сүй тавьсанаа зарлалаа

31/07/2026

Америкийн домогт кантри дуучин, байгаль хамгаалагч Вилли Нельсон газар нутгийн төлөө тэмцэхийг уриалав

31/07/2026

Эрик Робертс охин Эмма Робертсын хуримд оролцоогүй шалтгаанаа ярив

31/07/2026

Rosé-гийн шинэ “Puma” балет пүүз худалдаанд гарлаа

31/07/2026

Жүжигчин Ким Сү Хёныг буруугүй гэдгийг албан ёсоор зарлалаа

31/07/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.