Ангилал: Жүжиг

Удмын хэлхээнд намайг уясан, учгийн цагаан эх мод минь, их илч минь…
Мянган онд, зүүний үзүүр дээр, бурхны шидсэн арвай тогтох бүрийд, төрөл тутамд минь ангир уургаа амлуулсан сүүн хайлан, сайхан сэтгэл, зөөлөн аяст сэтгэлийн ижий тандаа түмэн эхийн сэтгэлийн наран мандсан хорвоогийн хосгүй сайхан өдрийн мэндийг хүргэн мэндчилж байгаадаа туйлын таатай байна.

– Охиндоо нэг сайхан тэрлэг хийлгэж өгье. Алтан Москвад сургуульд явж байгаа хүн сайхан монгол дээлтэй явалгүйяахав. Муу аав нь байсан бол яасан их баярлах бол доо.

Элэнхий хуучин үүргэвч мөрнөөсөө зүүж, мөн тиймэрхүү ногоон цув эгэлдэргэлсэн нэгэн эр дэлгүүрийн үүдэн дээр зогсч байгааг хараад Хишгээгийн нүд томрон гөлөрчихөв. Машиныхаа хаалганы бариул дээр, очсон гар нь хүртэл тэндээ хөшчих шиг боллоо.

Хонгор шувуухай минь чи өөртөө хамааралгүй юмыг яахаараа сонирхож байдаг юм бэ. Би чамайг бодохдоо нөхөрт гараагүй, гарсан ч амьдралаа цөхрөл гутралд хараахан оруулаагүй, тийм байдалд хүргэхээргүй ухаалаг, үзэсгэлэнтэй бүсгүй гэж бодож явдаг юм шүү дээ. Гоонь эрийн амьдралын өнгөнөөс болоод ийм бодолд хүлэгдэв үү яав.

Би сэрүүлэгнийхээ дуунаар босож кофе чанагч руугаа очлоо. Кофе дөнгөж болсныг илтгэж жижигхэн ногоон гэрэл ёлтойн асна. “Амар эд шүү бас” гэж бодлоо. Энэ чанагч, хэрэгтэй цагаа сануулаад орхичихоор тэр цагт нь буцалгачихсан байдаг болохоор тэгж олзуурхсан хэрэг л дээ.

Өчигдөрхөн навчисаа гүвж байсан модод өнөөдөр цэцээглэж байх нь урьд учирсан хонгорхон бүсгүй надаас яваад хүлээлгэхийн жаргал зовлол хоёрыг хослуулсан он жилдүүд мэт. Яг тийм уянгалаг агаад гуниглангүй гэнэн сэтгэлийн үзүүрт намайг мартсан харин миний мартаж чадаагүй бүсгүй Парисын гудамжинд санаандгүй учирсан нь ёстой л аз таарах адил, энэ чинь ямар гээчийн цаг хугацаа вэ.

Ангийн хөвгүүдийн хөхрөлдөн шоолох дуун агаарт тархсаар тэд намайг ганцааранг маань орхиод, урд хойноо орцгоож бөөнөөрөө булан тойрон явцгаалаа. Яадаг юм хөөрхөн мэдэв үү хөөрхөн гэж тэгэхэд би анх удаагаа чанга гэгч нь өөртөө хэлж билээ.

Тиймээ, намайг үхэр Монгол гэдэг. Би ямбалж суудаг торонд орсон тогос шувуу биш. Хатуу хүйтэнд тэсвэртэй хайнаг, сарлаг гээд андтай элсэн дээр гишгэсэн мөртэй, эрдүү чанга хөөмийн аялгуутай, тэргүүндээ төрөө залсан тэнгэрлэг Монгол хүн би байна.

Гадаа бүрхэг хэрнээ сэтгэл цэлмэг байх. Нэг л ялгуун аялгуу зүрхний гүнд дуулдахуй, би амрагаан санасан байжээ… Нутгийн минь зөөлөн салхи намайг үлээгээгүй удсан агаад тэр үнэрийг би зүүднээсээ олж авах нь сонин…