Яагаад хайр чамайг хайр гэж хэн хэзээ нэрлэсэн юм бол. Яагаад итгэл, энхрийлэл, янаглал гээд хэлчихгүй хайр, хайр хэмээсэн юм бол.Гадаа жавар хайран, дүн өвөл цасан салхи хөлөглөн ниснэм.
Ангилал: Жүжиг
Хөтлөлцөөд алхаж байсан тэр л газраа би одоо зогсож байна.
н
…Энэ олон он жилүүдийн уртад чиний тухай дурсамж лэгдэн хорогдсонгүй харин улам гүн бат байраа эзлэн миний зүрхэнд чи минь агуу том мод болон ургажээ.Тэр модны сүүдэрт суугаад тэртээх он жилүүд рүү би очлоо. Анх би чамайгаа хараад яг л өөрийгөө харах шиг болсон. Ахиад нэг харахдаа хаа ч юм урьд нь хамт байснаа мэдэрсэ
Ам нь хатаж, хоолой нь арган толгой нь яг л хагарах гэж байгаа юм шиг өвдөж байлаа. Уух юм хайн ширээ рүү гараа сунгавал хоосон шилнээс өөр юу ч баригдсангүй.
Гоо үзэсгэлэнгээрээ алдартай нэгэн эмэгтэйн тухай сонсоод түүнийг олж уулзахаар холын замд гарлаа. Хотод нь очоод харвал үнэхээр үгээр хэлж үзгээр бичишгүй үзэсгэлэнтэй нэгэн ажээ.
Өвлийн нэг буүдгэрхэн өдөр. За байз, эмийн сангаас “Читамон” авчихаад интернет кафед сууя байз. Маргааш философийн семинартай. Удахгүй реферат шалгуулна.
-Алив бушуулаач ээ, хурдлаач гэм! гэж өвгөн хэрээ хадаг яндар болсон овоо тахилгаас холдохын түүс болж сүр сархийтэл далавчаа дэвэн гуагачсаар. Харин залуу хэрээ алтран гялалзах эрдэнийн чулуун бөгжнөөс нүдээ салгаж ядан сууна.
Эгэл нэгэн өдрийн эгэл нэгэн өглөө. Баатарыг ердийнхөөс илүү нэг л зовиурт мэдрэмж нойрноос сэрээлээ. Юу билээ? Тэр урьдынх шиг хөнжилдөө шурган тавтайяа чадахгүй зүүнд хатгуулсан мэт ухасхийн өндийлөө.Сэтгэлийн гүнээс шөвөгдөх тэр түгшүүрт мэдрэмж л ийнхүү урьд урьдын дадал заншлаа зөрчихөд хүргэв үү дээ.
Хэн нэгэн миний нүүр лүү өшигчиж, толгой түрий рүү балбаад унахаар нь би сэрэв… Юу болж байгааг ойлгож чадахгүй нэлээд зодууллаа. Намайг зодож байгаа хүн, Сэмжид осгож үхлээ ш дээ, чи түүнийг хаана орхисон бэ, хэлээд өг, олоод ир гэж хашгирч байгааг бүүр түүрхэн ухаарав… Үгүй энэ чинь Бат Очир уу даа, намайг яагаад зоддог билээ… Арайхийж нүдээ нээлээ, Бат-Очирын нүд гялалзаж, амнаас нь хөөс сахрана. Чи Сэмжидийг хаана хаячих чинь энэ вэ, хөлдөөд үхчихвэл яах юм бэ гэж уухичин зүтгэнэ. Би хэдийгээр хотын хулигаануудын дунд өссөн, бие хаа өсгөлүүн, зодоон нүдээндээ чамгүй ч өөрөөсөө тохой өндөр, төө зузаан сумын зааныг яагаад ч хорьж чадахгүй байв. Манай ангийн хэдэн залуу ч бид хоёрыг салгаж дийлэхгүй байлаа. Би юу болоод байгааг ойлгоогүй ч гэрээс гарч зугтаав. Тэрүүхэн зуур хажуу талын өндөр байшин руу муур шиг авирлаа. Хожим тэр байшинг хараад яаж авирснаа бодоод олоогүй юм, айж сандарсан тулдаа л гарсан байх. Бат-Очир, хөөш чи Сэмжидийг хаана орхисон бэ, хөлдөж үхвэл яах юм бэ гэж тэр хавиар нэг бахирч, байшин руу авирах гэж оролдоно. Би үнэндээ юу ч ойлгоогүй, хамгийн сүүлд охид хөвгүүд нийлсэн бидний хэдэн нөхөд бүгдээрээ дуулж хуурдан, инээж хөхрөөд сууж байсан. Угаасаа архи даадаггүй болохоор хамгийн түрүүнд унаад сая сэрсэн. Ёстой айж гайхах зэрэгцэнэ гэдэг л боллоо.
Амар байна уу? таньдаа хаврын энэ сайхан өдрийн мэндийг хүргье! Хөлд хөглөрөх цасны гунигийг тээсээр хүү нь хичээлээ таран гэрийн зүг бэдэрч явна. Яг энэ хоромд яагаад ч юм таныгаа санагалзан мэндийн цэнхэр хадаг болгон энэхүү захидалаа бичиж байна.
Манай хажуу талын дэлгүүрийн үүдэнд “гармони” хегжим барьсан хараагүй хүн сууна. Yргэлж хөгжимдөн дуулна. Өмнө нь амыг нь дэлгэсэн цүнх харах тоолон юм хайрла гэж хэлж байх шиг санагдана.