Монгол бүжгийн намба төрх, монгол хүний сэтгэл хөдлөлийн онцлог чанарыг угсаатны бүжиг, бий биелгээс салгах аргагүй юм. Төв халхын бүжигт монгол хүний эрхэмсэг зан чанар, ёслол хүндэтгэлийн намба төрх, гунхах ганхах, туялзах хөдөлгөөн голлодог бол баруун монголын захчин торгууд, урианхай, дөрвөд, хотон, баяд, өөлд ястны бүжигт гарын болон цээжин биеийн огцом түргэн хөдөлгөөн, дал мөрний хаялга, цохилго, сугсралт, солбилт зэрэг нийтлэг намба төрх давамгайлна. Дээр үед монголчууд тахил мөргөлийн шинжтэй биелэг бүжгийг бүжиж байсан тухай “Монголын нууц товчоо”-нд бичсэн байдаг.
Ангилал: Хошин шог
Монгол бүжгийн намба төрх, монгол хүний сэтгэл хөдлөлийн онцлог чанарыг угсаатны бүжиг, бий биелгээс салгах аргагүй юм. Төв халхын бүжигт монгол хүний эрхэмсэг зан чанар, ёслол хүндэтгэлийн намба төрх, гунхах ганхах, туялзах хөдөлгөөн голлодог бол баруун монголын захчин торгууд, урианхай, дөрвөд, хотон, баяд, өөлд ястны бүжигт гарын болон цээжин биеийн огцом түргэн хөдөлгөөн, дал мөрний хаялга, цохилго, сугсралт, солбилт зэрэг нийтлэг намба төрх давамгайлна.
Биелгээ монголчуудын өөрсдийн аж амьдралаас үүсэн бий болсон гэж үздэг. Биелгээнд ихэвчлэн амьдрал дээр хийж гүйцэтгэдэг зан үйлүүдийг хийдэг. Жишээ нь цайныхаа дээж цацалыг уул усандаа өргөх, юм оёх, тариа тээрэмдэх буюу тариа татах, ноос савах, бөх барилдах, нум сум харвах, морьны явдал зэргээр биелдэг .
Монгол олон ястны бүжгийн хөдөлгөөн, дохио зангаа нь бас бэлгэдлийн цогцолбор чуулбарын шинжтэй. Монгол бүжгийн эх үүсэл бол дуу, хөгжим, дүрслэх чимэглэх урлаг, бүжиг хөдөлгөөний нийлэг байдлыг агуулсан эртний нийлэг зан үйл юм. Ер нь эртний энэхүү зан үйлийг монгол хэлээр голдуу “наадан” хэмээн нэрлэдэг бөгөөд хожим “бүжиг наадан” гэсэн хоршоо үг болжээ.
Би Ховд аймгийн Булган сумын уугуул, торгууд ястан хүн. Нас сүүдэр 80 хүрч байна. Улаанбаатар хотод ирээд долоон жил болж байна. Манай сумын захиргаанаас 1945 онд залуучуудыг ажилд оролцуулах хөдөлгөөн өрнөсөн юм. Намайг сумын артелд ноос угаадаг ажилд орох уу, аль эсвэл улаан буланд ажилд орох уу гэхэд нь би улаан буланг сонголоо. Тухайн үеийн сумын улаан булангийн найруулагчаар ажиллаж байсан М.Пүрэвжал гэдэг хүн надад анх бий-биелгээ зааж өгснөөр эмээ нь үндэсний их язгуур урлагт хөл тавьсан юм. Тэр үеэс хойш өнөөг хүртэл хоёр дахь үеийн биелээч болж 60 гаруй жил үндэснийхээ их өв уламжлал, бий-биелэгт сэтгэл зүрхээ зориулж явна даа. Одоо үр хүүхэд хойч үедээ зааж сургаж байна.