“Учрал” МУСК Official trailer
Ангилал: Кино
Аавыгаа хэзээ ч битгий гомдоогоорой…
Өнөөдөр буюу 1-р сарын 26-аас эхлэх, дэлхийн мянга мянган бүсгүйчүүдийн дуу хоолой, үзэл бодлыг төлөөлж харуулж чадсан Солонгосын SBS телевизийн 2014 оны шилдэг бүтээл “Гурван удаа гэрлэсэн бүсгүй” хэмээх онц сонирхолтой олон ангит киног өнөөдөрөөс эхлэн үдэш бүр 21:00 цагаас үзэгч та бүхэн зөвхөн TV8 телевизийн дэлгэцээр хүлээн авч үзээрэй
Жүжигчин Г.Ундармаагийн “U Film” “Ганц бие бүсгүйчүүд” киногоороо залуусыг, тэр дундаа ганц бие бүсгүйчүүдийг байлдан дагуулсан бөгөөд тэдний хоёр дахь уран бүтээл “Тютю” нэртэйгээр дэлгэцэнд гарах аж. “Тютю” гэдэг нь богино дэрэвгэр хормойтой балетын өмсгөл аж. Тэгэхээр энэхүү кинонд балетын бүжигчний амьдралын тухай өгүүлэх болов уу.
Аюултай харилцаа МУСК-ны трейлер
Жүжигчин Б.Амарсайханы тоглосон “Марко Поло” киноны I анги
“Aurora” фильмийн найруулагч Б.Чингүүн болон “Х-Түц” продакшны жүжигчин, МУГЖ И.Одончимэг нарын хамтран найруулсан “Танхай тээгч” инээдмийн уран сайхан кино албан ёсны треллэрээ цацлаа. Энэхүү киноны гол дүрд МУГЖ И.Одончимэг, МУСТА Ц.Батхуяг, Т.Бархүү, О.Долгор нар тоглосон аж.
“LVA” энтертайнментын дэлгэцийн дөрөв дэх бүтээл , саяхан нээлтээ хийсэн “Мухар гудамж” адал явдалт, драмын уран сайхны кино хэрхэн бүтсэн түүхийг хүргэж байна. Хүн хүний харилцаа, эрх мэдэлтнүүдийн бодлого, шийдвэр, өнгө мөнгөний олон хүчин зүйлсээс үүдэж нийгмийн салбар бүрт саад бэрхшээл, асуудал тулгарч эцэст нь мухардалд ордгийг “Мухар гудамж” харуулдаг.
“Рэд фильм” кино компани болон “САММ” интертайментийн хамтын бүтээл болох “Саарал хүн” уран сайхны киноны трейлер гарчээ. Samsung Electronics компанийн Galaxy Note 4 брэндтэй хамтран ажиллаж, киноны зураг авалтын зарим хэсэгт тус гар утасны камерийг ашиглаж бүтээсэн тус кино шинэ оны босгонд нээлтээ хийх ажээ.
Бүх урлагийн дотроос хамгийн хүчтэй нь кино урлаг. Сүүлийн жилүүдэд манай кино урлаг хүчээ авч залуу, чадварлаг жүжигчид найруулагчид олноор түрэн гарч байна. Тэднийг нэг болох Монгол Улсын Төрийн соёрхолт, дуучин Д.Болдын “Захиа” дууны клипээр гараагаа эхэлж, МҮОНТ-ийн “Хэцүү анги” киноны Билгүүний дүрээр үзэгчдийн эчнээ танил болсон жүжигчин М.Наранмөнх
