Ангилал: Кино

Сүүлд “Дурлалын гэмт хэрэг” уран сайхны киног үзэгчдэд хүргэсэн LVA Entertainment болон Такт медиа продакшн хамтран “Facebook Од” инээдмийн уран сайхны кино бүтээж байна. Facebook од киноны ерөнхий найруулагч, продюсераар Д.Лхагва, найруулагчаар Ө.Мөнх-Эрдэнэ ажиллаж байгаа бөгөөд киноны зураг авалтыг ажил дуусах шатандаа явж байгаа юм байна.

SB pictures, Logicfilm production-ийн хамтын бүтээл, найруулагч С.Болд-Эрдэнэ-ийн найруулга “Хөлтрөг” аймшгийн уран сайхны киноны trailer гарчээ. Кино зохиолыг найруулагч С.Болд-Эрдэнийн эгч С.Болормаа бичиж, продюсераар А.Энхбаяр ажилласан байна.

“Хөлтрөг” киноны гол дүрүүдэд Н.Ялалт, О.Долгох, Р.Баттогтох, Н.Мөнхсоёл, Н.Ирмүүн нар болон Төрийн соёрхолт, гавьяат жүжигчин Ц.Төмөрбаатар, гавьяат жүжигчин Ж.Оюундарь нар оролцжээ. Кинонд үйлийн үр, эхийн хайрын тухай өгүүлэх юм байна.

Сүүлд “Хунгийн сүүлчийн дуу” уран сайхны киногаа үзэгчдэд хүргэсэн найруулагч Р.Алтансүх /Аси/ ээлжит уран бүтээлээ “Оюунлаг” продакшинтай хамтран бэлэн болгожээ. Шотландын зохиолч Robert Louis Stevenson-ийн “The Bottle Imp” зохиолоос сэдэвлэн бүтээсэн “Үхлийн симфони” адал явдалт аймшгийн кино 2013 оны 10-р сарын 31-нээс нээлтээ хийхээр төлөвлөгдсөн байна.Ингээд “Үхлийн симфони” киноны анхны trailer-г сонирхоцгооё.

Б.Чингүүний найруулж, зураглаачаар Д.Ангарагийн ажилласан Aurora Entertainment-ын “The Call” (Дуудлага) сэтгэхүйн аймшгийн кино ирэх 10-р сарын 3, 4-ны өдрүүдэд кино театруудын дэлгэцнээ нээлтээ хийнэ. Киноны гол дүрд жүжигчин М.Баянбаатар, Б.Батзаяа, “Universe best songs-2011” наадмын шилдэг оролцогч Э.Урангоо нар тогложээ.

Монголын кино урлагийн зөвлөлийн Кино найруулагчдын мэргэжлийн холбооны тэргүүн Г.Бадамрагчаагийн бичиж, найруулсан “Муушгийг заавал таван гар тоглох албагүй” инээдмийн уран сайхны кино удахгүй дэлгэцнээ гарах гэж байна. Киноны продюсераар “Хас чандмань” продакшны захирал Н.Батболд ажиллажээ.

NTV телевиз, Orange Theatre-ын бүтээл “Тоглоомын дүрэм” телевизийн олон ангит уран сайхны киноны trailer-г хүргэж байна.Тоглоомын дүрэм олон ангит кино 2013 оны 9-р сарын 30-ны өдрөөс эхлэн NTV телевизийн дэлгэцнээ өдөр бүр гарах болно.

Go Adventure Studio- ын бүтээл “Тагнуулч аав” инээдмийн уран сайхны киноны trailer гарлаа. Киноны ерөнхий найруулагчаар Д.Галбаяр ажилласан бол продюсерээр Д.Хүрэлхүү ажиллажээ. Тагнуулч аав киноны дүрүүдэд Д.Хүрэлхүү, Х.Намуун, И.Одончимэг, З.Намундарь, П.Эрдэнэзаан, Э.Энэрэл, Д.Бямбацогт, Б.Балжинням, О.Бат-Өлзий, Б.Тамир гээд аав ээжтэйгээ хамт залуучууд тоглосноороо онцлог.

МҮОНТ-ийн уран бүтээлчид “Хэцүү анги”, “Тусгай салаа” олон ангит киног бүтээснээс хойш олон ангит кино бүтээх арга барилыг олоод авсан гэж хэлж болно. Нэлээд хэдэн олон ангит киноны ард гараад авсан телевиз энэ удаад Монгол улсын хил хамгаалах газар байгуулагдсаны 80 жилийн ойг тохиолдуулан “Босго, Тотго” нэртэй 60 ангит олон ангит кино бүтээгээд байна.

АНУ-д Creative Direction, User Experience Design чиглэлээр суралцаж буй Батзаяа (Zack Batsaikhan) гэх залуугийн бүтээсэн “Never Let You Go” богино хэмжээний киног хүргэж байна.

Энэхүү кино нь ерөнхийдөө хүмүүсийн сэтгэл хөдлөл, дурсамж, мэдрэмжүүдийн тухай өгүүлж байгаа аж. Цугтаа байгаа, бие биедээ хайртай хүмүүсийн дунд юу болдог, яаж төгсдөг, мөн яаж төгсөж болох, эсвэл яаж төгсгөж болох вэ гэсэн эрэгцүүлэл, асуултыг үзэгчдэд үлдээж байна.

“DOZ Entertainment”-ын 5 дахь бүрэн хэмжээний уран сайхны кино “Кино шиг амьдрал” инээдмийн уран сайхны киноны “making the movie” (хэрхэн бүтсэн) нэвтрүүлгийг хүргэж байна. Уг киноны найруулагчаар Д.Доржсүрэн, продюсераар А.Мөнгөнзул ажилласан юм.Киноныхаа зураг авалтыг 90 орчим хувийг Вьетнамд хийсэн тэд зураг авалтаа дуусгаад продакшин ажилдаа ороод байгаа юм. Ингээд уг киноны талаар бусад мэдээллийг дараах видеоноос үзнэ үү.