Ангилал: Зохиол

Уйлах эрх байхгүй чамд энэхэн амьдралд
Урсах нулимсаа тогтоон цааш нь одоо залиг
Өөрийнхөө амьдралыг бодон битгий гуниглаж байгаарай
Өглөөний наран мандах болгонд өөдрөг сэтгэлээр сэрээрэй

Бид та бүхэндээ нэгэн уншигчийнхаа илгээсэн, уран бүтээлээс цуврал болгон хүргэж байна. Энэхүү чөлөөт уран бүтээлчийг маань Э.Соёлбаатар гэдэг бөгөөд өөрийн зохиосон шүлэг, эрэгцүүлэмжээ олны хүртээл болгохыг зорьжээ. Өчигдөр та бүхэндээ түүний дотоод ертөнцийн үүд хаалга болсон шүлгийн сангаас хүргэсэн бол өнөөдөр “Хүний доторх Хүн” эргэцүүлэмжийг толилуулъя.

Бид та бүхэндээ нэгэн уншигчийнхаа илгээсэн, уран бүтээлээс цуврал болгон хүргэж байна. Энэхүү чөлөөт уран бүтээлчийг маань Э.Соёлбаатар гэдэг бөгөөд өөрийн зохиосон шүлэг, эрэгцүүлэмжээ олны хүртээл болгохыг зорьжээ. Энэ удаад та бүхэндээ түүний дотоод ертөнцийн үүд хаалга болсон шүлгийн сангаас сонирхуулъя.

Зээргэнэт ногоон талын минь хазаар хүрэнтэж, таана шарлаад
Зэлний түйрэн пургиж унаганы дэл, адууны зүс дараад
Хэдэн дүү нар сургуульдаа буцаад, гэрийн дотор элин хулин
Хээ торго шиг шарлаг тал дээр манайх ганц гэрээрээ…

Палам гол засмалаас модны үйлдвэрийн төв тийш эргэдэг замын бэлчирт машинаас буулаа. Хотоос суулгаж гарсан залуу жолооч, гурван зуугаад километр газар гуниг бодолд дарагдан таг чиг явсан хүнийг өрөвдсөн янзтай,

Исэр гилбэртэй их хайранд тань
Ингэн туйлаадас шөнөдөө хайлдаг юм аа
Илдний ган шиг хатуу сургаалтай
Ижий гэдэг бурхад минь ээ
Сарны мөнгөн утас
Сүвлээд өнгөрөх жилүүдэд
Санчиг буурал ээжийгээ би
Сэтгэлийн гүнээс хайрланам

Чамд эрхэлсэн сэтгэл минь халхлах зүйлгүй нүцгэн байсан
Чанх өөдөөс чинь хараад хайртай гэсэн үгс
Чармай шалдан ичингүйрэн байсан
Чиний өмнөөс харсан эрх танхи охин
Час улаан даашинзаар биеэ халхалсан байсан ч
Чихэнд чинь шивнэсэн үгс бүр, сэтгэл болгон нь нүцгэн байсым

Тэр бүсгүйтэй би хэзээ, хэрхэн, яаж танилцсанаа огт санадаггүй юм. Бид их л эртнээс биесээ мэддэг болсон юм шиг санагддаг. Тийм ч болоод тэр үү, бид их хурдан дотноссон юм даг. Бид хамтдаа амьдарч, өглөө бүр мөрөн дээр минь зөөлөн үнсэн сэрээж, үдэш бүр цээжинд минь наалдан унтдаг болсноор бүхэл бүтэн өвлийг үдлээ. Харин хавар ирэхэд, би нутаг буцах болсон юм. Түүнтэй хамт амьдрахаасаа өмнө энэ шийдвэрийг гаргасан байлаа. Би шийдвэрээ өөрчлөөгүй.