Би амьдралдаа хоёрхон удаа айсан юм.
Азарган үрээ агтлах сараар аав минь нэгэнтээ өвөө, авга ах хоёрын хамт анд явав. Үүр цүүрээр явсан тэд нар жаргахад ирсэнгүй. Би аавыгаа хүлээгээд л. Шөнө дөл боллоо. Гадаа эмээлийн гөлөм дуугарч, аяншсан морь шилгээн, намайг баярлуулахгүй л байлаа. Аавыгаа хүлээсэн сэтгэл нүдийг минь тэвхэдчихсэн юм даг.
Ангилал: Утга зохиол
Сайхан залуу аавынхаа тэргүүнд буурал орсныг анх үзээд
Саваагүй томоогүй хүүхэд насаан би тэр жилийнх нь шувуудтай хамт буцаасан
Санчиганд нь нэмэх мөнгөн сорны тоолон жаргаана даа тэгвэл гэхэд
Санаснаар даанч болохгүй явна ааваа
Төрийн соёрхолт яруу найрагч Цогдоржийн Бавуудорж 1969 онд төрсөн.Сэтгүүлч, утга зохиолын ажилтан мэргэжилтэй.1990 оноос уран бүтээлээ эхэлсэн. 1996, 1998 онуудад “Бүгээн анир”,”Гүмүда” номуудаараа Гомбын Сэр-Одын нэрэмжит “Од” шагнал, 1999 онд “Салхин зүгээс цэцгийн цагаан цоморлиг шүхэрлэнэ” номоороо МЗЭ-ийн шагнал, 2006 онд “Сарны шүлгүүд” номоороо Д.Нацагдоржийн нэрэмжит шагнал, 2011 онд “Хүннү туульс” номоороо “Алтан өд” шагнал, 2010 онд ”Аvery big white elephant” /2007 он/, ”When humans become grass” /2008 он/, ”Un ojoen la palma de mi mano”/2009 он/ номуудаараа Дэлхийн Урлаг Соёлын Академийн ”For poetic excellence” шагнал, 2012 онд “Монголын их амар амгалан”,”Дорно” ,”Хүрэл чоно” шүлгүүд, “Агай”, “Хүннү туульс” найраглалын бүтээлүүдээрээ Монгол улсын Төрийн соёрхол тус тус хүртжээ.
Хүүхэн биетэй хөвгүүд нь хөл хүнд болчих гээд
Хүүхэлдэй шиг охид нь хөөс шиг хийсчих гээд
Хэнхэг нь дэндсэн өвгөд
Хөндий яндан шиг хуйгчих гээд
Хөөрхий хэдэн улс төрчид
Хөзрийн хатандаа дарагдчих гээд
Мөн ч их сандаргаж байна энэ цагийн Монголчууд
Тэнгэрлэг эх орон минь тандаа мөргөмү
Тэнд энд хэвтэх чулуунд чинь үнэн оршдогт итгэмү
Ярих чинь нэг л өөр
Яагаад ч юм би итгэхгүй
Сонсох минь нэг л өөр
Совин татаад би итгэхгүй
Нарны гэрэл хурц болоход
Үүл үгүй бол нэн сайн
Насны багад эрдэм сурахад
Залхуугүй бол даанч сайн
Гэрлэн чимэглэлvvд жирвэлзэн анивчиж хотын шөнө эхэлжээ. Би бэлтгэлээ тараад гэр уруугаа яаралгvй алхав. Улаанбаатар зочид буудлын өмнөх цэцэрлэг дундуур гарахаар хэд алхтал нэг булиа эр жаахан охиныг алгадаад унагаах нь нvдэнд тусав.
Хайр харууслын хэдэн мөр холбон суухдаа
Хайртай ээждээ зориулж толгой холбож үзлүү би
Харамгүй өгөх сэтгэлээс тань угжиж өсчихөөд
Харамлаж таниас үзэг цаасаа нуужээ би…
Дэлхийг оюуны хүчээр эзэгнэнэ гээд бид цэцэрхэнэ
Дэгсдүүлж өөрсдийгөө суутан хэмээн цээжээ дэлдэнэ
Дэвэрч, цахарсан амаараа Чингисийн Монгол гэж бархирна
Дээрхийн хишиг баялгаараа харийн хүнийг мөнгөжүүлнэ
