Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Утга зохиол»Б.Лхагвасүрэн : Хайрын сүнс (Дууль)
Утга зохиол

Б.Лхагвасүрэн : Хайрын сүнс (Дууль)

Урлаг Урлаг12/02/2014Сэтгэгдэл байхгүй3 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
d9fb6e4cc364321ebig9934526592013-09-14-17-00[www.urlag.mn]8647137342014-02-12-12-09[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Тал дээр тавъдаг яс байна
Тамд очдог сүнс байна
Тавилантай насандаа бүтдэггүй юм бол
Тамын чинь үүдэнд заргатай болно
Элсэнд тавъдаг яс байна
Эрлэгт очдог сүнс байна
Энэхэн насандаа бүтдэггүй юм бол
Эрлэгийн чинь үүдэнд заргатай болно…"
/Монгол ардын дуунаас/ ОДОХУЙ

Үйлийн үр огтлолцох
Зөрөг дээр хормой шүргэсэн
Үг хэлэх шиг нүдтэй нь
Харц мөргүүлээд авсан хархүү
Тэр сайхан бүсгүйд дурлаж
Тэсгэл хатуу хайрын "Лай"-д унажээ.
Хосын сайхан жаргалын хаяа дэрлэж
Хохийн хэцүү заяаны
"Зай"-д үйжээ…
Их хайр эрхэмсгийн учир
Ид хавын тэнгэрт мандаж
Царайчилсан хайр хүчгүйн учир
Цагийн хөлд хэлтрэн үлдэж
Зүрхэн дотор нь бүсгүй оршиж
Зүүдэн дотор нь буйлан тонгочиж
Эс бүхний нь дотроос нь шатааж
Эрлэгийн босгон дээр зүлдлэн авчрав
Хожимдсон хайрын дэндүү гаслан
Хохирсон тавилангийн хатуу хяслан
Амьд насных нь гэгээн дурсгал
Ахиад заяахгүй гэнэн үзэсгэлэн.
Аль аль нь зам салгах
Алтан жамын уулзварт ирэв
Амьдаж ядсан хархүү
Азаар бас нэгэнтээ
Араалдаж нүүсэн үүлэн сүүдэрт
Аравдын сарны гэгээн завсар
Алаг нүдий нь ширтэн байж
Арай ядан хэдэн үг сольжээ…
-Чамин хорвоог орхисныхоо дараа
Чамд би хүү болж төрж
Харамласан уруулаар чинь
Гуйлгаж үнсүүлж
Халуун цагаан сүүгээр чинь
Цээжээ дэвтээж өснөө гэжээ
Галзуу хүнтэй ч уулзчихав уу? гэсэн шиг
Гайхсан бүсгүй үгий нь чихээрээ залгиж
-Хачин юм гэж
Гайхаш бөмбөрүүлж ядан
Харих зуураа бодмоглож
Гадаа үүдэндээ гээжээ…
Үнэн хайрын буулганд
Үйлээ эдэлсэн хархүү
Бэлийн замыг элтэл
Биеэ барж тэмтэрсээр
Сэтгэлээсээ эхлэн үхэж
Сэмрэн сэмэрсээр унав
Бүтээгүй хайрын орчлонгийн
Өндөр босгыг гадагш давж
Бүлээн чулуу дэрлэн
Өөд болон талийжээ.

ЭРЛЭГИЙН БАЙЦААЛТ

Эрлэг асууруун:
Өргөөл гэж хэлээгүй байхад
Өөрөө морилж ирсэн чи…
Хархуу хариулруун:
-Үнэн юм шоовдор хорвоод
Үлдье гэхнээ тогтох газаргүй
Үйлийн үргүй сайхан түүнд
Үхсэн хойноо ч би хайртай
Эрлэг асууруун:
-Энэ хайр гэдэг чинь юу юм бэ?
Эрлэг надаас хүчтэй гэж үү
хархүү хариулруун:
-Эрлэг та харахааргүй
Эс бүхэнд минь шингэсэн аз юм
Эргээд миний сүнснээс ч зайлахгүй
Энхрий гашуун ад юм…
Эрлэг асууруун:
Ухаан юм уу?
Уул юм уу?
Ус юм уу?
Цус юм уу?
Хархүү хариулруун:
-Эхэндээ солиорсон ухаан юм
Эр эм хоёр уул юм
Эргэндээ багтаагүй ус юм
Эвлэж бүрэлддэг цу юм
Эрлэг асууруун:
-Тамд тогтохооргүй санагдах уу?
Тасдаад чамайг хаясан ч үлдэх үү?
Хархүү хариулруун:
-Там диваажин хоёрын алинд ч…
Тарж цайсан ясанд минь ч …
Үйрсэн бие минь буцан цуглаж
Үгүйлэх юм минь ганцхан тэр…
Эрлэг хэлрүүн:
-Өршөөл надад байдаггүй ч
Өрөвдөж байна…
Би чамайг.
Эрлэг намайг өршөөлөө гэж
Энд тэнд ярив
Хэн ч үнэмшихгүй
Тэгвэл чи буц л даа
Тэнгэрийн дор газрын дээр хүн болж төр…

ЭГЭХҮЙ

Тамтаг болсон биенээс нь
Сүүдэр салж
Тасын эрэлхүү сэгсрээнээс
"сүнс" зайлж
Амьддаа хэлсэн үгнийхээ
Арилсан улбааг элдэж
Айл болгоны хатавчаар шурган
Азгүй эрлийн замд хатав
Бүсгүй бүхний хормой доогуур шургавч
Бүрэлдэх заяа улам дайжиж
Амьдаа үзсэнээс илүү зовлонг
Алдуурсан сүнс ахиу эдэлж
Айл хүний бараа дагаж
Албин сүнс оршилгүй тэнэв
Амраг түүнээ олохгүй зовов
Арав хорин жилийн нүүрийг үззв
Сүүдэрт бэргэсэн тоорой гандах намар
Сүнсэнд нэгэнтээ аз тохиож
Амьддаа хайртай явсан бүсгүйтэйгээ
Айлын хаяанд тааралдаж
Зөв энгэр доогуур нь шургатал
Зөн заяаны илд харшиж
Цэвэршсэн умайн амсар дээрээс
Цэцэггүй зөгий шиг үргэн холдов
Холоос түүнийгээ харахнаа
Хосгүй үзэсгэлэн нь гундан буурч
Хоёр шанаанаасаа шууран бууралтаж
Хорвоо нэгэнтээ өгснөө хураачихсан
Үсээ хусуулах нь үлдсэн хөгшин
Үр олохоосоо
Үхэл олох нь ойр болсон байв
Ядсан сүнс
Чадсан хорвоод гомдож
"…Амьдаас илүү санагдах тамд чинь
Амар сайхандаа жаргая…
Эргэж би хүн хэзээ ч болохгүй…" гэж
Эрлэгийн өмнө сөгдөн гуйж
Хосын өлмийг зөөллөн нурах
Хоёрхон атга элс болов оо.

1993 оны зургадугаар сараас
1994 оны нэгдүгээр сар

Бавуугийн Лхагвасүрэн : Гашуун Өвс номноос

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Утга зохиол Урлаг

Хүнд өвчнөө ялсан бүсгүй “Аз жаргалд урьсан хайр” ном бичжээ

31/07/2026
Утга зохиол Урлаг

Г.Мэнд-Ооёогийн “Шилийн богд” зохиолын шүүмж

31/07/2026
Утга зохиол Урлаг

Детектив зохиолын “хаан” Хигашино Кэйго таалал төгсжээ

29/07/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Дуучин Сэм Смит загвар зохион бүтээгч Кристиан Коуэнтай сүй тавьсанаа зарлалаа

31/07/2026

Америкийн домогт кантри дуучин, байгаль хамгаалагч Вилли Нельсон газар нутгийн төлөө тэмцэхийг уриалав

31/07/2026

Эрик Робертс охин Эмма Робертсын хуримд оролцоогүй шалтгаанаа ярив

31/07/2026

Rosé-гийн шинэ “Puma” балет пүүз худалдаанд гарлаа

31/07/2026

Жүжигчин Ким Сү Хёныг буруугүй гэдгийг албан ёсоор зарлалаа

31/07/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.