Ангилал: Зохиол

Өгсөн зүйлийг нь өвдөг сөгдсөн ч буцаа охин минь
Өр зөөлөн сэтгэлийг чинь сэмэлсэн болохоор тэр
Өршөөл эрэн чамаас гуйх үеийг одоо дуусгавар болго
Өмдөө тайлан тайчин байхдаа тэвчихгүйдээ хохь нь тэр…

Эрт урьдынa цагт юмсанж, илжиг унасан нэгэн худалдаачин явж байж гэнэ. Тэгтэл мөр замд нэг айл харагдаж, уяан дээр эмээлтэй морьд багшраад найр наадмын их хөлтэй байх юм гэнэ.

Гитараа үүрээд гэрээсээ гарсан
Нэг уужим амьсгалж тэнгэр ширтчихээд л алхаж эхэлсэн…
Аз жаргалын эрэл, аян замд ганцаараа гарсан…
Ахин эргэж харахгүй чигээрээ явсан…

Бодож сууна, надад дурласан гэх тэр нэгэн залуугийн тухай. “- Хүний урманд хурууныхаа үзүүрийг ч өгсөнгүй, хөгийн их зантай, ааш муутай амьтан юм даа чи” хэмээн хослол өмссөн цэмцгэр эрээс гарамгүй уур цацалсаар явж одсон тэр нэгэн залуутай тийнхүү гэнэт тааралдана чинээ зүүдэлсэнгүй. Гэм хийгээгүй хэрнээ жаахан хүүхэд шиг загнуулж хоцорсон тэр өдрийг бодохоор инээд ч хүрэх шиг.

Эрт урьдын цагт нэгэн хаант улсад хэн бүхний хайрыг булаасан ханхүү амьдардаг байжээ. Түүний өмнө бүгд бөхөлзөнө. Тэрээр юм бүхний эзэн учир хангалуун тансаг амьдарч, энэ хорвоогийн амьдралыг үүрд мөнхийн баяр баясгалан хэмээн ойлгодог байлаа.