Бүсгүй хүн бол дарс
Бүр тэр дундаа охь
Бага зэрэг шимэнхэн хүртвэл
Баахан сайхан ач тустай
Ангилал: Утга зохиол
Бахархмаар ч юм шиг. Тэнгэрийн зурагтаар миний тухай гарч байна. Гяндангийн хаалга хахиран нээгдэх үед “ Одоо л намайг дуудах нь.” хэмээн зүрх рүү ёгхийн хатгадаг цаазын ялтны тухай шүү. Очиж очиж үхлийн ялтай над шиг амьтны тухай тэнгэрийн зурагтаар гараад байхдаа ч яахав дээ.
(Зээ хүү Ш. Дашдоржидоо)
Өлссөн нохдод хоол өгөхдөө би
Хачин их баярладаг.
Өлөгчин гичий цадаад явахдаа
Сайны ерөөл уншдаг.
Хайр сэтгэл болоод санасан сэтгэл, агуу хайрын зуучын тухай алдарт Галидасын Үүлэн Зардас зохиолын тухай сонсоогүй хүн ховор бизээ. Энэхүү зохиолын талаар багахан тайлбар оруулая. Таалан соёрхоно уу.
“Хайр аа, би чамайг санаж үхэх нь ээ. Ядаж байхад яасан ч их түгжээтэй юм. Автобусанд бараг цаг бөглөрч байна. Чи минь юу хийж байна. Хайр нь одоохон очлоо. Үнсье, хайртай шүү. Bye.”
Тулгар төрийн 2222 жил, Их Монгол улс байгуулагдсаны 807 жилийн ой, Ардын хувьсгалын 92 жилийн ой тохиож буй баяр наадмын өдрүүд айсуй. Та бүхэндээ Д.Пүрэвдоржийн “Сумын наадам” шүлгийг толилуулж байна.
Уйдсан унтсан бүхний атийсан мөч тэнийж
Уулс дамнан хөглөрөх униар тийрэн бүжэхүй
Айлын бөөрөнд амь зууна гэдэг
Амаргүй даваа, хүүгээ л өрөвдөх юм
Амьтан царайчилж амьдарна гэдэг
Аймаар заяа, хүүхдээ л бодох юм
Хүсээд болохгүй хорвоогийн хатуухан хувь тавиланг яалтай.
Цэн цэнгийн нулимсаа арчмааргүй асгаруулан суух заримдаа Зоригоод арай дээр ч юм шиг. Саяхан л ирээдүйдээ итгэж сэтгэл өөдрөг урам зоригтой явсансан. Юугаар ч солимгүй ариун хайртайгаа учирч юм бүхэн нь дэндүү жаргалтай байсаан
Багш болсноос хойш багагүй хугацаа өнгөрчээ. Ажил гэр гэж гүйсээр цаг хугацааг ч анзааралгүй хаврын цэцэгс хэдэнтээ ургаж намрын шувууд хэдэнтээ буцсан ч би чамайг мартаж чадахгүй ,санах бүр нүдэнд минь чиний даруухан эгэл дүр төрх тодорч өөрийгөө мянгантаа хараан зүхэж , тэнэгээ гайхан дэмий л нулимс унагадаг аа.