Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Театр
  • Хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Театр
  • Хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Утга зохиол»Үргэлжлэлтэй элийрэл… (Шүлэг)
Утга зохиол

Үргэлжлэлтэй элийрэл… (Шүлэг)

Урлаг Урлаг18/12/2013Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
sad-man_800x600_11940495477772013-12-18-16-32[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Араас хүн дагаад ээжээ хүү нь айгаад байна намайг тэврээч
Бие минь дагжин чичирч айдас бүрхээд харанхуй ирлээ
Намайг авч явах гээд нэг л хүйтэн хашгираан орилох чимээ
Цоо ширтэх тэр нүднээс айдас минь салахгүй би айж байна…
…
Үхэл ойртоод ирэхэд амьдралын мөн чанарыг ухаарч байх шиг
Үнэнтэй нуур тулахад анд нөхрийн чанарыг таньж авсаан би
Мөнх биш амьдралд мөнгө ноёрхож хүн нүүрээ бууруулах үед
Мөрөөдөл байгаад ч хүрэх оргил хөл тээглэн унагадаг зам зуур…

Би чинь эрийн хугархай шүү дээ
Шүдээ зуугаад хөл дээрээ босноо
Биеэ үнэлж эр янхан л болохгүй
Шунал өвөрлөсөн түүнээс холдож
Бузарлагдсан сэтгэлээс зүрхээ сугалж
Шүлэнгэтсэн харцаас дальдчихсан…

Тамхиа хэд сорон нааш цааш холхих хүмүүсийг ажлаа
Тааралдсантайгаа унтахад бэлэн хүүхнүүдийн өгзөг олон
Тачаангуй гэхээсээ илүү түүхий болсон бууз шиг харагдаад
Тийм тэнэг зүйл бодох зуур боль гэх шиг цог гар түлэсхийв…

Мэдрэлээрээ наадах дуртай болохоор яг одоо би энд нарлаж сууна
Маргаашгүй гэдгээ мэдээд үхэл ханхалуулж хүйтнээр инээн байна
Шар хадны тасагт мөнхөрч байгаа над шиг хүн дээр хэн ирэх вэ дээ
Ширэв татаад зайгаа барих хүмүүсийн харц яасан хүйтэн юм бэ…

Би чинь эмчлүүлэгч хүн шүү дээ
Цагийн тарианд мансуураад
Бүлээн амьсгал давхцах зуур
Цалин цагаан хувцастай хурмаст
Биеэс минь сүнсийг минь нэхнэ
Цагаан хөөс амнаас урсахад
Бие минь амьд гэдгээ мэдэрдэг…

Алт намайг ийм баг зүүж амьдрахад хүргэсэн болохоор заргалдмаар
Авсан авгай нохойн амьдрал сонгож найзтай минь наймаалцсан
Араар тавих зууртаа алтыг минь самраад явсан урт гэзэгтийг
Амьсгалах тоолон бүрээр нь бооно тун удахгүй эндээс би гарна…

Үхсэн элэнцэгнийх нь сайн найз зүгээр хүний хөгийн дүрс чиний
Үнэн сэтгэл чинь тэгээд энэ юмуу хоолны сэгээр хооллогч хүн өт минь
Үхэх хүний үгийг сонсдог монгол ёсоор чиний зүгт шуурга шиг ирнэ
Үнэн ялдгийг мэдрүүлчээд авгайтайгаа гурвуулаа авсандаа хамт орноо..

Дахиал даараад уналаа би хаана байнаа
Ээ чааваас аль хэдийн үхчихсэн хэвтэнэ
Хөөрхий мөрөөдлөө биелүүлж амжсангүй
Гэхдээ хорогдсон сүнс ямар байдгийг
Хоёр хүний зүрхэнд ортол ойлгуулна
Амьдралын хар барааныг амтлуулахаар
Хэвлий дахь үрийн чинь амиар тоглож
Бурхан чөтгөр хоёртой би наймаалцсан…

Тог тог… Хаалгаа… Хэн бэ…Би байна… Хэн…Үйлийн үр чинь…

Ээжээ би даараад байна…
Дахиад л эмнэлэг үү энэ чинь……………….
…………………………………………………..Кана.Б

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Утга зохиол Урлаг

“Яруу найргийн үдэш” арга хэмжээ зохион байгууллаа

12/06/2025
Утга зохиол Урлаг

Төрийн шагналт, Ардын уран зохиолч С.Эрдэнийн бүтээлүүдийг АНУ-ын Конгрессын номын санд тавилаа

05/06/2025
Утга зохиол Урлаг

“С.Дашдооров судлал” улсын II уралдааны шилдгүүд шалгарлаа

04/06/2025

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Азийн хотуудын ардын урлагийн наадам Улаанбаатарт болно

12/06/2025

“Яруу найргийн үдэш” арга хэмжээ зохион байгууллаа

12/06/2025

Булган аймгийн Хөгжимт жүжгийн театрын гоцлооч Б.Гантөмөр олон улсын уралдаанд тэргүүн байр эзэлжээ

12/06/2025

“Tony awards 2025” наадмын шилдгүүд тодорлоо

12/06/2025

ФОТО: “Tony awards 2025” наадмын улаан хивсний ёслолоос

12/06/2025
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2025 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.