Ангилал: Утга зохиол

Хүүхэд төрүүлсэн эмэгтэйг бурхан шидтэн болгож шагнадаг юм шиг ээ. Миний ээж энгийн л нэг эмэгтэй байсан. Харин 19 жилийн өмнө анх удаа залуу “шидэт дагина” болжээ. Уг нь ээж үе тэнгийнхэнтэйгэ­э адилхан, тэгээд ч болоогүй хүнд байдаг сайн, муу хосолсон тийм л охин байж.

Цэлмэг өөрийгөө захирч чадахаа нэгэнт больчихсон байв. Өмнө нь хэзээ ч ингэж хорсол бухимдал, үзэн ядалтанд автаж байгаагүй залуу. Одоо яг л аалзны торонд унасан ялаа шиг арвагнаж байна гээч.

Амьдралд мартаж боломгүй дурсамжууд их ээ. Хүн ихэвчлэн хар муу дурсамжыг сэтгэлдээ хадгалдаг бол сайн сайхан дурсамжууд нэг л мэдэхэд замхарчихсан мартагдчихсан одчихсон байдаг.

Дотоод эрчим хүчээ ал­сар­сан тэнгэрийн шана­л­лаар нөхөж
Дорнын уудам талд амга­лан зөөлний туйл болном
Бодлын хөндийгөөр бэлч­сэн хөх зогдорт тогоруудын нулимс
Босоо цэнхэр дэл хийсгэх салхины эрин зууны нууц болном

Халиунаа шахалдаж чихэлдэн байж арай ядан автобусанд ороод цүнхээ онгойлготол түрийвч нь байхгүй байлаа. 500 төгрөгтэй байсан түрийвчээр яах гэсэн юм болдоо. Ядарсан оюутны түрийвчэнд юу л байв гэждээ гэж нүдэндээ нулимс цийлэгнүүлэн бодож зогстол кондуктор

Уйлаагүй ээ би зүгээр л дурлачихсан юм.
Унахдаа шүлэг болдог сэтгэл минь надаас тасарч байгаа нь энэ.
Гуниглаагүй ээ би зүгээр л санаа алдсан юм.
Гучин дөрвөн жил хургасан бодол минь хөвөрч одох нь энэ.