Ангилал: Зохиол

Олноо өргөгдсөний дөтгөөр оны зуны эхэн сарын нэгэн өдөр Их тамирын хойгуур гарсан замаар гуч орчим насны хар хүн нилээд ачаатай морин тэрэг хөтлөөд явж байв. Нар салхинд гандаж, хир хөлсөнд нэвтэрч урагдсан дээлээ есөн өнгийн юмаар нөхсөн болохоор ямар эдээр хийсэн нь мэдэгдэх аргагүй ажээ.

Яруу найрагч хүн
Тэмдэглэлийн дэвтэрээ хэн нэгэнд үзүүлэхээс илүү хүндэтгэл гэж байдаггүй
Тэгвэл би одоо таньд өөрийнхөө тэмдэглэлийн дэвтэрээс бодрол таталбараа уншиж сонсгоё

Орчлонт ертөнцийг хоосон хэмээх хүрдийг бясалгаж, винайн ёсыг сахисан гэвш Лодон улаан шарыг тунуулсаар, гандангийн наад хүр уруу бууж ирмэгц, уран тачаангуйн хурц илдийг боловсруулахын эрдмийг судалсан авилагч хүүхэн Иүй Бай- хуа хэмээх Цэрэнлхам цагаан харыг гялбалзуулсаар, баруун дамнуурчны шавартай гудамжнаас гарч ирэх нь эсрэг тохиолдов.

Хөдөөгийн байдал шалдар булдар, цагийн улирал ороо босоо, элстэй шанд, буттай цайдмыг дагаж, хааяа нэг хар гэрээс утаа суунаглана.
Дөрвөн зүг цэв цэлийн уйтгартай, цагаан униар тунана. Зуны лүгхийм халуун эсгий гэрийг шарж, малчин хүний сэтгэлийг бухимдуулна. Айлын хаяагаар үхрийн баас үргэлжилжээ. Yүгээр түүгээр хэдэн тугал оодогнон давхина.

Хөндий талын зэргэлээ мяралзан жирэлзэх нь холоос үзэхэд сонин. Хэдэн жижигхэн юм түүний дунд сүүмэлзэх нь яахин даруй танигдана.
Уудам газар дураар сэлгүүцэх хээр хөдөөгийн цэнгэл, хурдан морины ирэлзэн ирэх эр хүний бахдал, ойртон үзвэл хэдэн залуус морь тарлаж байна.

Хэнтий, Хангай, Соёны өндөр сайхан нуруунууд
Хойд зvгийн чимэг болсон ой хөвч уулнууд
Мэнэн, Шарга, Номины өргөн их говиуд
Өмнө зvгийн манлай болсон элсэн манхан далайнууд