Ангилал: Утга зохиол

Монголын Убаши хун тайж, уулын хар барс болсон урианхайн сайн Мажиг хоёулаа хангайн Хар булгаас харь дөрвөн Ойрдыг дайлъя гэж найман тумэн цэрэг мордож ирэхдээ Налху үхрийн даваа давж, Нал хар бүрэгт найман түмэн цэрэг хүрч ирж дөрвөн Ойрдын нутагт дөрвөн анги (туршуул) тавьж олж ядаад монголын Убаши хун тайж, сайн, муу, дунд гурвуулаа чуулган чуулаад урианхайн сайн Мажиг эхлэн олон сайдуудад Убаши хун тайж зарлиг болов.

Эрт цагт зургаан зүйл хамаг амьтан эх болсон илэрхий зөөлөн авирт илтэд хурдан
тонилгогч Ногоон Дара эх Янжин сүмд Дунжин гарвын хийдэд арван наснаас далан
долоон нас хүртэл хатуужил даяаныг бясалган суув. Даяаны үндсийг бясалган
дүүргээд зургаан зүйл хамаг амьтны эх босон илэрхий зөвлөн авирт, илтэд хурдан
тонилгогч Ногоон Дара эх дээд сайн цагийн мянган бурхан, Шигмуни бурхан,

Очирвани бурхан, Оггоргуйн түмэн хуврагуудын оронд дээш нисэн өөд болов.

Найр найр мод
Наян салаа мод
Түр түр мод
Түмэн салаа мод
Мөчир болгон гишүүтэй
Гишүү болгон өндөгтэй
Өндөг болгон уурагтай
/хуш, самар/

Гүег хааны хөвүүн
Гүйж л, гүйж л явдаг
/голын ус/

Гүрний ээж гүзээгүй
Олны ээж оломгүй
/гол/

Аав нь амгалан тайван
Ээж нь цэнгэл сайхан
Хүүхэн нь гунхал сайхан
Хүү нь ширүүн хар
/жилийн дөрвөн улирал/

Хувилбар: Аав нь зожиг залхуу
Ээж нь эрхэм жаргал
Эгч нь сэрүүн тунгалаг
Хүү нь догшин цагаан
/жилийн дөрвөн улирал/

Баян хан Түмэн хан
Бүрэнхаан Дун хаан
Дөрвөн их тахилгатай
Дүнхийгч л уулс минь
Бардан уул Хараат уул
Харчулуун Онцгой
Дөрвөн их өндөрлөг
Үүлэн сүмбэр хаднууд минь