Хєдєє талын зэрэглээ мяралзан жирвэгнэхийн дунд хэдэн єндєр юм сvvмэлзэн vзэгдэх нь харь газрын аяны хvний нvдэнд яахин даруй танигдана. Хурдлан довтлох уурын тэрэгний ємнєєс намрын салхи хvчтэй vлээхэд хоёр нvдэнд нулимс гялтганан холын барааг харж ядна.
Євгєн жолооч ухасхийх, хийг нэмэхэд дєрвєн хvрд чєлєє завгvй эргэлдэнэ. Бvртэлзэн харагдагч бараа нэг vе далд орж, нэг vе ил гарна. Удалгvй бvртэлзэн цухуйж, алтан ганжрууд нь єглєєний нарны гэрэлд vзэсгэлэнтэй гялалзана.
Ангилал: Утга зохиол
Тугийн тухай шvлэг намайг бичлээ гэж
Тун олон хvн гайхаж магадгvй
Уужим талын дураараа шvлэгч
Улаан туг хоёр сэтгэлд нь
хамт багтахгvй байж магадгvй
Цэргийг яах гэж жагсаадаг юм бэ
Багадаа би гайхдаг байлаа
Цэгцтэй байлгах гэж жагсаадаг юм гэж
Баруун гэрийн євєє хэлж єгч билээ
Да Лооеэгийнд ажиллахад єдєр дунд нэг хоол идэхээр зогсохгvй оройн нар жарган пингийн дотор харанхуй болон ажил зогсоход хоёр дахь хоол иднэ. Энэ хоёр хоолны хэмжээ маш их, ёстой гэдэс мэдэн идэхээр арвин арвин ирдгийг Данзан ихэд олзуурхана. Заримдаа Данзан хэмжээнээс хэтрvvлж орхиод буцах замдаа амьсгаадан сандардаг байлаа.
Єдєр дундын хэрд Балданцэрэн урьд шєнийн хэмжээгvй их ядралд дарагдан унтсанаа алгуурхнаар сэрэв. Эхлээд биеэ ажихад толгой нь маш хvнд, хоёр чих нь vргэлжлэн дvнгэнэж, амьсгал нь vеvе тасалдаж байлаа. Урьд шєнє яг орондоо ороод хэвтэхэд нь яг ийм байсан учир ер унтаагvй шиг санагдана. Толгойгоо арайхийн эргvvлэн нvд нээн харахад гэрт хvнгvй тооноор орж ирсэн нарны тусгал єдєр дунд болсныг илчлэнэ
Огторгуйн гvн дэх од мичид зvvнээсээ єнгє бууран шингэрч эхлэв. Энэ бол удахгvй vvр цайхын тэмдэг билээ. Тvvний доорх бvдэг бадгийн дунд халхын гурван жинжин “Зvvн-хараа” хэмээх хєдєє нутгийн нэгэн баян пvvсийн зузаан шавар ханатай байшингаас том том баглаануудыг єнхрvvлэн гаргаж атар тарган тэмээнvvдэд хvч дайчлан тэгнэнэ.
Монголын нууц товчоо
1. Март, Ёолк гэж юж вэ? (эмэгтэйчvvдээ мартдаг баяр, шартаад маргааш нь ёолдог баяр)
Хур ихтэй хул морь
Хурд ихтэй бор морь
Жолоо дардаг
Жороо халтар
Арван тавны сар нэг сайхан
Атар газрын цэцэг нэг сайхан
Аав ээжийн сургаал нэг сайхан