Ангилал: Утга зохиол

Хаврын хурц нар нэлээд дээр мандаад ойр орчмыг хөхөмдөг манан бүрхэж өргөн талд байгаа юмс цөм зэрэглэн жирвэлзэж байлаа. Цайдам хөндийн зүүн зах нь болсон хэсэг дэрс рүү эхээс гараад хэдхэн хоносон цайвар цагаан янзага дагуулсан шаргачин орж ирлээ.

Өнгөрсөн зун би Архангай аймагт байдаг авга ахындаа амарч билээ. Тэдний айлыг Юндэнгийнх гэдэг. Манай ахынхтай нийлж нэгдлийн мянга шахам хонь хариулдаг байлаа. Юндэнгийнх уул нь манай нутгийнх биш.

Дурлалынхаа жинхэнэ амтанд нь согтуурч
Дууныхаа соньхон аялгуунд нь хөлчүүрч
Дун цэнхэр тэнгэрийнхээ тухай
Дуулим цагаан талыхаа тухай
Дуут өндөр сарьдагынхаа тухай
Дуулах хүслэн надад төрж байна