Ангилал: Утга зохиол

Сайхан сэтгэлт хүмүүс минь, буяныг бодож арав таван төгрөг хайрлаач, хариуд нь би танд дуу дуулж өгье

…Амьдралаа би чамд хайртай

Аа аа, амьдралаа би чамд …

гэж дуулах өнчин хүү байсхийгээд л даарч бээрсэн бяцхан хоёр гараа хумбайлган амандаа ойртуулж амьсгалах тоолонд нь савсан гарах уураар үлээж бүлээцүүлнэ.

10 дугаар сарын 3. Бид хоёрын танилцсаны 8 жилийн ойн өдөр. Гэвч юун танилцсаны ойгоо дурсах… Сэтгэл хоосрон, толгой задрах мэт ангалзан, цээжин дотор гомдол ч юм уу, гутрал ч юм уу нэг л их хатуу юм зангирч байна.

Манайх хотод ирээд 2 сар гаруй хугацаа өнгөрчихөж.8-р сарын нэгэн өдөр гайхалтай сайхан бороо орлоо. Зөөлөн, намуухан, шиврээ бороо. яагаад ч юм бороонд алхмаар санагдаад хувцсаа өмсөн гэрээсээ гарлаа. Гудамжаар элдвийг сонирхон алхаж явтал бороо ширүүсч эхлэв.

Оюyн ээлжээ хүлээлцчихээд өрөөндөө орж халаадаа тайлахдаа л сая ядарсанаа мэдрэв. Ийнхүү халаад, малгайгаа тайлан, чагнуураа хүзүүнээсээ мулталж зогсохдоо жижүүрийн шөнийн хүнд ачаанаас саалж сэтгэл амран гэртээ харьж бушуухан хөөстэй бүлээн усаар дүүргэсэн онгоцонд хэвтэхийг мөрөөднө.

Нэг орой миний танил утасдаж чи будгийнхаа ажилд нэг хүн аваач саяхан Монголоос ирсэн юм гэснээр тэр залууг би туслахаар авч ажиллуулсан юм. Түүнийг Золбоо гэнэ, цонхигор царай, турьгүй гар хуруу нь хар бор ажил хийж байсан шинж үгүй.

Сайн байна уу ээж ээ. Хүү чинь өнөөдөр төрсөн өдрөө тэмдэглэх гэж байна. Тэгэхдээ энийг надаас өөр энд хэн ч тэмдэглэхгүй бас хэн ч мэдэхгүй. Харин цагаан сүүгээрээ амлуулж өсгөсөн миний хайрт ээж та минь л мэдэж байгаа.Та минь тэнэгхэн үр намайгаа төрийн сүлдэндээ залбирч, тэнгэрт, бурханд сөгдөж байгаад ч бол өршөөх юм бол таны хүүгээ хайрласан дээдийн хишиг тэр байх болно.