Хошин урлагийн тайзнаа адтай хэмээх дүгнэлтийг үзэгчдээс хүртэж, Х-ТҮЦ хамтлагт нэлээд олон жил зүтгэсэн хүн бол жүжигчин Ш.Алтанцэцэг билээ.
Ангилал: Галерей
Монголын хамгийн баян эмэгтэй болно гэсэн мөрөөдөлдөө хүрэхийн тулд олон арван компани ажиллуулж бизнес эрхэлдэг болсон дуучин Т.Баясгаланг 14 настай нууц хүүтэй, анхны нөхөр хүүхдээ орхисон гэх мэтээр энд тэнд янз бүрээр л ярьдаг.
Урлагийн тогоонд бас нэгэн хос мэндэлжээ. “Tv Cocktail” хамтлагийн жүжигчин Н.Цэнд-Аюуш “A-Capella” хамтлагийн дуучин, жүжигчин Одбаяр нар үерхэж байгаа аж.
Mixx хамтлагийн дуучин Амаржил буюу Жила өөрийн нууц авьяасаа дэлгэв. Тэрээр бага байхдаа уран нугаралтаар хичээллэдэг байжээ. Сүүлийн үед эргэн нугаралтаараа хичээллэж эхэлснээ өөрийн цахим хуудсаар бичсэн байна. Ямартай ч дуучин бүсгүйдээ амжилт хүсье.
“Маск” продакшны үүсгэн байгуулагч, нэр нүүр нь болсон жүжигчдийн нэг М.Баярмагнайг нэлээд хүүхэмсэг гэлцдэг.
Солонгын долоон өнгөөр туяарсан “Гала”-гаас өөрийн гэсэн өнгө төрхийг бүрдүүлсэн дуучин бол Ану. Тэрбээр өчигдөрхөн 26 насныхаа төрсөн өдрөө чимээ шуугиан багатайхан тэмдэглэн өнгөрүүлжээ.
“Гоёл-2009” наадмын топ модель Ч.Уранбилэгийг хүмүүс МУГЖ Т.Ариунаагийн “Харамсал, харуусал” гэх дууны клипэнд тоглож байснаар нь сайн мэднэ. “Монгол модель” агентлагаас төрж гарсан акулуудын нэг топ модель Ч.Уранбилэг хурдан моринд хорхойтой нэгэн. Бүр морь уяна хэмээж уяачдыг бухимдуулаад авсан. Түүнчлэн барилгын компанитай болохоор зэхэж байгаа сурагтай.
Ц.Элбэгдоржоос болж хил сахиж, Н.Жанцанноровоос болж ажлаас халагдаж, “Хурд” хамтлагаас болж цалингаа хасуулж явсан хөгжмийн зохиолч Б.Магсаржав…
Шинэ цагийн монголын урлагийн тайзнаа өөрсдийн өнгөөрөө гялтганаж яваа залуус хайр сэтгэлийн романс үүсгэх болоод удаж буй. Урлагийнхан дунд олон сайхан хосууд буй. И.Одончимэг+Бархүү, С.Тэмүүжин+Нарансолонго, Дооёо & Зулаа, за тэгээд л алтан үеийн гайхамшигт жүжигчид маань багтана. Тэгвэл “Үл таних эмэгтэй” киноны гол дүр О.Долгорийн нөхөр ч бас урлагийн хүн. “Өдөр өдрийн нар” олон ангит киноны мэс заслын эмч залуугийн дүрээр олонд танигдсан жүжигчин Б.Чинзориг бол түүний хань. Жүжигчин О.Долгор хайрт ханийнхаа тухай: “Бид хоёр хайр сэтгэлийнхээ төлөө олон зүйлийг золиосолж биенээ олсон” гэжээ.
Бага наснаасаа мэргэжлийн поп урлагт хөл тавьж, эдүгээ олон улсын тайзнаа ая дуугаа өргөж яваа залуу дуучин К.Номинжин жүжигт тоглох гэнэ. Тодруулбал Нью-Йорк хотод төвтэй олон улсын тайзны урлагийн МИТУ компаний уран бүтээлчид манай улсад ирж, дуучин Номинжинтой хамтран “Зүрхэн тасархай” жүжиг тоглохоор болжээ.