Ангилал: Галерей

Эрч хүч, хүсэл мөрөөдлөөрөө жигүүрлэсэн залуус нэгдэж “Мөрөөдлийн театр”-ыг байгуулсан. Олон сайхан зорилго, мөрөөдлийн дор чуулсан тэд уран бүтээлээ амжилттай туурвиж, өдгөө өөрсдийн гэсэн үзэгч фенүүдтэй болжээ.

Жүжигчин С.Болд-Эрдэнийг танихгүй хүн байхгүй гэхэд хилсдэхгүй бизээ. Урлагийн гэр бүлээс гаралтай өнөө цагийн “Гамлет” хэмээн нэрлэгдсэн жүжигчин С.Болд-Эрдэнэ 1999 онд СУИС-ийг жүжигчин мэргэжлээр төгсөөд уран бүтээлийн гараагаа УДЭТ-аас эхэлсэн байдаг.

Хоёр эхнэрийн гурван охинтой МУГЖ С.Жавхлан энэ жил улс төрд явцгүй гэдгээ мэдээд эргэн уран бүтээлдээ орж үндэсний, омгорхол шинжтэй уран бүтээлүүдийг хийж эхлэх болсон билээ. Харин үүний хажуугаар тэрээр хүү хүсэн хүлээж байсан нь нууц биш ээ. Гэтэл түүний санаснаар болж “Шуранхай” этник группийн гишүүн асан Г.Эрдэнэчимэг түүнд зургаадугаар сард нуган үр төрүүлж өгчээ.Удам залгах хүүтэй болсондоо гавьяат их л сэтгэл хангалуун байгаа бөгөөд харин олны хэл ам, хараанаас нэлээд нууцалж байгаа гэнэ. Тэр ч бүү хэл, мөр зэрэгцэн явдаг урлагийнхандаа хүртэл хүүгийнхээ тухай төдийлөн ам нээхгүй байгааг түүний ойрын эх сурвалж хэллээ. Гэхдээ урлагийнхан л болсон хойно энэ удаа араг түшиж төрсөн болов уу, аль эсвэл эмнэлэг бараадаж төрсөн болов уу хэмээн нэлээд сониучирхацгааж байгаа гэнэ лээ.

Нэгэн үе “Үдшээр ” “Чин үнэнчээр” “Өнчин” гэх мэт дуугаараа залуусыг байлдан дагуулж байсан “No name” хамтлаг уран бүтээлдээ эргэн орсон байна. Тус хамтлагийнхан дахин нэгдэж, бүрэн бүрэлдэхүүнээрээ бие даасан цомгийн ажлаа эхлүүлээд байгаа аж.

Сайтуудаар “Бэкэ, Анхмаа нарын бяцхан охиныг Солонгос улсад эмчлүүлэн эдгэрээд ирлээ” гэсэн агуулгатай мэдээлэл гарсан. Мөн Анхмаатай тун төстэй нэгэн эмэгтэйн шивээс хийлгэж байгаа зургийг “Анхмаа өнгөт шивээс хийлгэж байна” хэмээн бичсэн нь түүнийг залхаажээ.

Урлагийн олон сайхан хосуудын нэг нь МУГЖ Б.Жаргалсайхан, МУГЖ Г.Урнаа нар юм. Тэд ханилан суугаад 28 жил болсон бөгөөд маш олон уран бүтээлд хамтдаа тоглосон бөгөөд жүжигчин Б.Жаргалсайхан гэргий Г.Урнаатайгаа хамт тайз, дэлгэцийн бүтээлд тоглохдоо зургаан удаа хуримаа хийжээ.

Сингапурийн хөгжмийн ертөнцөд цахиур хагалж явсан “Рагу Раман” хэмээх эр өдгөө “Pro Sound” студийн продюссерээр ажиллаж монголын рок, попын авьяастнуудын дуу хоолойны чадал цар хүрээг дэлхийн хэмжээнд таниулах, шилдэг уран бүтээлчдийн амьдаар дуулах чадварыг харуулж тэдгээрийг алдаршуулах зорилготой “The Mongolian Live Sessions” хэмээх төслийг санаачлан монголын рок, попын төлөөлөл болсон уран бүтээлчидтэй хамтран хэрэгжүүлж байгаа билээ.

Үндэсний хэв маягыг поп урсгалтай хослуулан “Монгол поп” гэх шинэ хөгжмийн урсгалыг бий болгож уран бүтээл амжилттай туурвиж яваа “Камертон” хамтлагийн ахлагч, Төрийн шагналт дуучин Д.Болд кинонд тоглохоор шийдсэн бөгөөд зураг авалтандаа хэдийнэ оржээ.

УДБЭТеатрын гоцлол дуучин Б.Эрдэнэтуяа хөдөлмөрөө үнэлүүлж төрийн дээд одон медаль болох алтан гадас одонгоор энгэрээ мялаалаа. Уг шагналыг ССАЖЯ-ны төрийн нарийн бичгийн дарга П.Алтангэрэл гардуулан өгсөн юм.